Олон улсын санхүү менежмент Лекц 9
Лекц – 9 Монгол Улсын валютын систем, үүсэл хөгжил Монгол Улсын мөнгөн гүйлгээний системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь валютын систем мөн. Улсын валютын нөөцийг бий болгох, зарцуулахтай холбогдсон валют – санхүүгийн харилцааг төрөөс зохион байгуулах, зохицуулах тогтолцоог валютын систем гэнэ. Валютын системийн үндэс нь улсын мөнгөн тэмдэгт – үндэсний валют – төгрөг юм. Хувьсгалын өмнөх Монгол оронд өөрийн үндэсний валютын систем байсангүй. 1924 онд Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк (Монгол банк)-ийг байгуулж, 1925 онд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд оруулж, 1930 он гэхэд гадаад худалдааны болон валютын онц эрхийг улсын гарт төвлөрүүлж чадснаар үндэсний валютын систем үүсч хөгжих болсон байна. Гэвч социализмын үеийн буюу 1930-1990 оны үеийн валютын систем нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн зарчимд тулгуурласан, түүнд үйлчилсэн хязгаарлагдмал үйл ажиллагаа бүхий хаалттай тогтолцоотой байсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн ...