ЛЕКЦ– 15 Хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт

Хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт

Хөдөлмөрийн гэрээний дараах өвөрмөц төрлүүд байна. 

- Ажил албан тушаал хавсарч ажиллах
- Ажил албан тушаал хосоллон ажиллах
- Ажил албан тушаал орлож ажиллах
- Ачааллыг нэмэгдүүлэх
- Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах
Ажил албан тушаал хавсарч ажиллаж байгаа үед ажил үүргүүд нь тус тусдаа орон тооны байдаг. Энэ утгаараа орон тооны ажилтан 2 өөр цалин хөлс авах боломжтой байдаг. Хавсарч байгаа ажлын цаг нь үндсэн  ажилын цагт багтдаг. Иймээс уг зохицуулалтыг тэр бүр хэрэглэхболомжгүй юм.
Ажил албан тушаал хосолж байгаа үед ажил үүрүүд нь нэгэн орон тоогоор хязгаарлагдах бөгөөд энэ утгаараа ажилтан нэг л орон тооны цалин хөлс авна. Гэхдээ дангаараа хийж байгаагаас илүү авна. Уг зохицуулалтыг нэг мэргэжлийн хэд хэдэн мэргэшлийн хүрээнд мөн дарааллаад хийгддэг ажил үүргийн хувьд хэрэглэдэг бөгөөд энэ нь ажил олгогчид орон тоо хэмнэх бололцоог олгодог.
Орлож ажиллах зохицуулалт нь тухайн байгууллагын удирдах албан тушаалын орон тоо эзгүй буюу сул чөлөөтэй байгаа үед байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор аль нэг ажилтнаараа түүний үүргийг гүйцэтгүүлэхэд хэрэглэгдэнэ. Энэ үед ажилтан үндсэн ажилынхаа зэрэгцээ орлож байгаа ажил үүргийг гүйцэтгэнэ. Үндсэн ажилаасаа чөлөөгдөөд тэр ажлыг гүйцэтгэж байвал орлож байгаа бол зайлшгүй шаардлагаар шилжүүлэх болно.
Нэг албан тушаалын хэд хэдэн орон тооны ажилтнуудын орон тоо нь сул чөлөөтэй буюу мөн уг ажилтан нь эзгүй байх үед түүний ажил үүргийг бусдад нь хувирлах замаар ачааллыг нэмэгдүүлэх зохицуулалтыг ажил олгогч хэрэглэж байдаг.
Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь тус тусдаа хэд хэдэн этгээд гэрээ байгуулан ажиллаж болох бөгөөд хөдөлмөрийн хуулийн 28-р зүйлд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг зарим тохиолдолд хориглосон байдаг. Тухайлбал:
Төрийн өмчийн хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл бүхий албан тушаалд ажилладаг ажилтан нь адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийг бусад  төрлийн хуулийн этгээдэд эрхэлж байгаа албан татварын тайлан ижил албан тушаалтанд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглодог.
Хөдөлмөрийн маргаан 

Энэ нь ажил олгогч ба ажилтнуудын эрх ашиг, сонирхол хоорондоо зөрчилдөх үед бий болдог ойлголт юм. Хөдөлмөрийн маргаан нь дараах 2 төрөлтэй байна.
Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан
Хөдөлмөрийн хамтын маргаан
Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэдэг нь ажилтаны үндсэн эрх түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ.
Хамтын маргаан гэдэг нь нийт ажилтнуудын үндсэн эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хамтын гэрээ хэлэлцээрийг оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хэлнэ.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт