Татвар Лекц 15


Лекц – 15
Нийгмийн даатгалын шимтгэл
Нийгмийн даатгалын тухай хууль нь 1994 онд батлагдсан, 6 бүлэг, 33 зүйлтэй болно. 2008.05.08нд нилээд хэмжээний өөрчлөлт орсон.
Хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, зарцуулах болон нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байгцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгал нь иргэн /цаашид даатгуулагч гэх/ болон төр, аж ахуй нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ мөн.
            Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрдэнэ
Ø  Тэтгэврийн даатгал
Ø  Тэтгэмжийн даатгал
Ø  Эрүүл мэндийн даатгал
Ø  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаасан өвчний даатгал
Ø  Ажилгүйдлийн даатгал
Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ
1.      Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
2.      Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна.
-          Өмчийн  бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
-          Монгол Улсын нутаг дэвсгэрт үлй ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй болн гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
-          Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч
-          Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад аижллаж байгаа Монгол Улсын иргэн
Нийгмийн даатгалд даатгуулах гэрээ
            Сайн дурын даатгуулагч даатгагчтай энэ хуулийн болзол журмын дагуу нийгмийн даатгалд даатгуулсан тухайгаа гэрээ байгуулна.
Нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх
Ø  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжинд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.
Ø  Ажил олгогчийн бууруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцна.
Ø  Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.
Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох шийдвэр
Ø  Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичигийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.
Ø  Өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно.
Нийгмийн даатгалын төрөл тус бүр нь дараах мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна.
Ø  Тэтгэвэрийн даатгалын сан
Ø  Тэтгэмжийн даатгалын сан
Ø  Эрүүл мэндийн даатгалын сан
Ø  Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан
Ø  Ажилгүйдлийн даатгалын сан
Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр
Ø  Даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
Ø  Ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
Ø  Сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлого
Ø  Нийгмийн даатгал шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд оногдуулсан алданги
Ø  Улсын төсвөөс олгох хөрөнгө
Ø  Бусад эх үүсвэр
Албан журмаар даатгуулагч болон ажил олгогч нь дор дурьдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.


Д/Д


Даатгалын төрөл
Төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/
Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос
Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос
1.
Тэтгэврийн даатгал
7,0
7,0
2.
Тэтгэмжийн даатгал
0,5
0,5
3.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

1,0: 2,: 3,0
-
4.
Эрүүл мэндийн даатгал
2,0
2,0
5.
Ажилгүйдлийн даатгал
0,5
0,5
6.
Шимтгэлийн дүн
11,0: 12,0 13,0
10

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт