Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 8
ЛЕКЦ 8 Аж ахуй нэгжийн үйлдвэрлэл, санхүү ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүдийн систем Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, санхүү ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нөлөөлсөн инноваци ба хөрөнгө оруулалтын төслийн нөлөөллийн эдийн засгийн шинжилгээнд дараах үзүүлэлтүүдийн системийг ашиглахад тохиромжтой. Үүнд: - Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр ашгийн нэгдсэн ба тусгай үзүүлэлтүүд - Компанийн санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүд - Компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүд зэрэг болно Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүдийн системд дараах үзүүлэлтүүд багттдаг. Үүнд: А. нэгдсэн үзүүлэлтүүд 1. бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардал ба түүний бууралтын хувь 2. бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлын харьцангуй хэмнэлт ...