Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 8


ЛЕКЦ 8
Аж ахуй нэгжийн үйлдвэрлэл, санхүү ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүдийн систем
Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, санхүү ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд нөлөөлсөн инноваци ба хөрөнгө оруулалтын төслийн нөлөөллийн эдийн засгийн шинжилгээнд дараах үзүүлэлтүүдийн системийг ашиглахад тохиромжтой. Үүнд:
-       Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр ашгийн нэгдсэн ба тусгай үзүүлэлтүүд
-       Компанийн санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүд
-       Компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүд зэрэг болно
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтүүдийн системд дараах үзүүлэлтүүд багттдаг. Үүнд:
А. нэгдсэн үзүүлэлтүүд
1.      бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардал ба түүний бууралтын хувь
2.      бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлын харьцангуй хэмнэлт
3.      элэгдэл хорогдлыг багтаасан нэмэгдэл өртөг ба түүний суурь онтой харьцуулсан нийт өсөлт, үүнээс зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд өссөн өсөлт
4.      элэгдэл хорогдлыг тооцоогүй нэмэгдэл өртөг ба түүний суурь онтой харьцуулсан нийт өсөлт, үүнээс зардлын харцангуй хэмнэлтийн үр дүнд өссөн өсөлт
5.      орлого ба түүний суурь онтой харьцуулсан нийт өсөлт, үүнээс материалын болон бусад зардлын хэмнэлтийн үр дүнд өссөн өсөлт
6.      боломжит ашиг ба түүний суурь онтой харьцуулсан нийт өсөлт, түүнээс бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулсан үр дүнд өссөн өсөлт
7.      суурь онтой харцуульсан бүтээгдэхүүний өөрийн өртгийн хямдралын үр дүнд өссөн ашиг ба нэмэгдэл өртгийн өсөлтийн хувь хэмжээг хувиар илэрхийлсэн үзүүлэлт зэрэг болно.
Б. Тусгай үзээлэлтүүд
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулсан материал ба эрчим хүчний зардлын үр ашгийн тусгай үзүүлэлтүүд:
1.      Бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох материал ба эрчим хүчний зардлын бууралтын хувь
2.      Бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулсан материал ба эрчим хүчний зардлын харьцангуй хэмнэлт, өртгийн илэрхийллээр, төгрөгөөр
3.      Бүтээгдэхүүний материал багтаамж ба эрчим хүч багтаамжийн бууралтын үр дүнд буй болсон ашиг, нэмэгдэл өртөг ба орлогын өсөлт, төгрөгөөр
4.      Бүтээгдэхүүний материал багтаамж ба эрчим хүч багтаамжийн бууратын үр дүнд буй болсон ашиг, нэмэгдэл өртгийн өсөлтийн хувь хэмжээ, %-иар
Цалин хөлсний зардлын үр ашгийн тусгай үзүүлэлтүүд
1.      Бүтээгдэхүүн нэг төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардал ба түүний бууралтын хувь
2.      Нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардлын харьцангуй хэмнэлт
3.      Нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон ашгийн өсөлт
4.      Суурь онтой харьцуулсан нэмэгдэл өртгийн өсөлт, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон нэмэгдэл өртгийн өсөлт
5.      Нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон ашиг ба нэмэгдэл өртгийн өсөлтийн хувь хэмжээ, %-иар
Элэгдэл хорогдлын зардлын үр ашгийн тусгай үзүүлэлтүүд:
1.      Бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох элэгдэл хорогдлын зардал ба түүний бууралтын хувь
2.      Элэгдэл хорогдлын зардлын харьцангуй хэмнэлт
3.      Элэгдэл хорогдлын зардлын харьцангуй хэмнэлийн дүнд буй болсон ашиг ба нэмэгдэл өртгийн өсөлт
4.      Элэгдэл хорогдлын зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон ашгийн өсөлтийн хувь хэмжээ, %-иар
Бусад зардлын үр ашгийн тусгай үзүүлэлтүүд:
1.      Бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох бусад зардал ба түүний бууралтын хувь
2.      Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдох бусад зардлын харьцангуй хэмнэлт
3.      Бусад зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон ашиг ба нэмэгдэл өртгийн өсөлт
4.      Бусад зардлын өөрчлөлтийн үр дүнд буй болсон орлогын өсөлт
5.      Бусад зардлын харьцангуй хэмнэлтийн үр дүнд буй болсон ашиг ба нэмэгдэл өртгийн өсөлтийн хувь хэмжээ, %-иар зэрэг тусгай үзүүлэлтүүд орно.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт