Эрх зүй Лекц 1
Лекц - 1
Бизнесийн эрх зүйн тухай ойлголт
Эрх зүй нь нийгмийн харилцааг зохицуулна. Эрх зүйн хэм хэмжээ гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулж хамгаалах зорилгоор тодорхой хүн ам нутаг дэвсгэр дээр заавал биелүүлж дагаж мөрдөхөөр төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу зөвшөөрсөн хууль зүйн горимуудын цогц юм. Хэмж хэмжээ нь
- Монгол улсын үндсэн хууль
- Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ
- Хуулиуд
- Хэмж хэмжээний актууд / УИХ-н тогтоол ЗГ-н шийдвэр /
Бизнес нь
- Ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагаа
- өөрөө эдлэхийн тулд биш бусдад үнэ төлбөртэй явуулахын тулд үйлдвэрлэж үйлчилдэг.
- үйл ажиллагааг байнга тогтвортой явуулдаг байх ёстой.
Бизнесийн эрх зүй нь
Бизнесийн эрх зүй бол хуульд заасан үндэслэлийн дагуу ашигийн төлөө бараа үйлдвэрлэл ажил үйлчилгээг тогтвортой эрхлэх зохион байгуулах төрөөс оролцож зохицуулах явцад бизнес эрхлэгчдийн хооронд болон бизнес эрхлэгчид ба бусад этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээний нийлбэр юм.
Бизнесийн эрх зүйн онцлог шинж
- Зорилго нь ашиг олохын төлөө
- Бизнесийн эрх зүйн харилцааны субъекийн үйл ажиллагаа нь байнгын тогтвлортой байна.
- Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь харилцан тэгш эрхийн зарчимд тулгуурлана.
- Зохион байгуулалтын удирдлага төрийн зохицуулалтын шинжтэй байна.
Бизнесийн эрх зүйн зохицуулах зүйл
Бизнесийн эрх зүйн зохицуулах зүйл гэдэг н бизнесийн эрх зүйн харилцаанд өртөгдөж буй нийгмийн тодорхой төрлийн харилцаа юм. Энэхүү харилцаа нь иргэний эрх зүй захиргааны эрх зүйгээс салбарласан гэж үзэж болно. Бизнесийн эрх зүй нь эдийн ба эдийн бус баялгийг ашиглах түүнээс ашиг олоход чиглэгдсэн үйл ажиллагааг зохицуулдаг юм.
Бизнесийн үйл ажиллагааг зохицуулах арга гэдэг нь
Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогч сүбъектүүд эрх зүйн ямар байдалд үндэслэн уг харилцаанд хэрхэн нөлөөлөхийг хэлдэг. Бизнесийн эрх зүйн зохицуулалтын дараах төрлийн аргууд байдаг.
1. Шууд үүрэг болгон заах арга
2. Хориглох арга
3. Эрх олгох арга
4. Зөвлөх зэрэг арга байх ба эдгээр аргууд нь хууль тогтоомжинд өөрийн агуулга шинж байдлаараа харилцан адилгүй тусгагдсан байдаг.
Бизнесийн харилцаанд оролцогчид үйл ажиллагаандаа удирдлага болговол зохих зүйлийг бизнесийн эрх зүйн зарчим гэнэ. Энэхүү зарчим нь зохицуулах аргыг нөхцөлдүүлэн зохицуулж байдаг ач холбогдолтой. Бизнесийн эрх зүйн дараах зарчмууд байна.
1. Хууль эрх зүйн зарчим
2. Энэрэнгүй ёсны зарчим
3. Эдийн засгийн чөлөөт байдлын зарчим
4. Хариуцлага хүлээх зарчим
5. Бизнесийн харилцаанд төрөөс төлөөлөх зохицуулах хуулийг дээдлэн сахин биелүүлэх зарчим
6. Бизнес эрхлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах
7. Ноёрхлоос хамгаалах болон дангаар чөлөөтэй шударга өрсөлдөөнийг дэмжих
8. Бизнесийн хуульд харшлаагүй овсгоотой санаачлагыг хөхүүлэн урамшуулах зэрэг зарчим байна.
Бизнесийн эрх зүйн харилцаа түүний бүрэлдэхүүн
Эрх зүйн харилцаа гэдэг нь эдийн засгийн хэм хэмжээгээр зохицуулагдаж буй нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Энэхүү бизнесийн эрх зүйн харилцаанд бизнес эрхлэгчид байнга өртөж байх бөгөөд дараах бүрдүүлбэртэй.
- Сүбект
- Объект
- Агуулга
Сүбект нь
- Хүн
- Төр
- Байгууллага – хуулийн этгээдийн эрхтэй байгууллага / компани/
Хуулийн этгээдийн эрхгүй /хариуцах эзэнгүй сууц өмчлөгчдийн холбоо/
Объект нь
- Материаллаг – нүдэнд үзэгдэж гарт баригддаг
- Материаллаг бус – нүдэнд үзэгдэхгүй / мэдээлэл/
Объект – тухайн харилцаанд өртөгдөж буй зүйлийг хэлнэ.
Агуулга – тухайн харилцаанд оролцож буй талуудын эрх үүргийн нэгдлийг хэлнэ.
Дээрх 3-н бүрдүүлбэртэй хэлхээ холбоо нь бизнесийн эрх зүйн харилцааг бий болгож байдаг. өөрөөр хэлбэл дээрх 3-н бүрдүүлбэрийн ал нэг нь байхгүй бол бизнесийн эрх зүйн харилцаа үүсэхгүй.