Бизнесийн харилцаа Лекц 1
ЛЕКЦ
1
Бизнесийн
тухай ойлголт, бизнесийн төрөл хэлбэр
“Бизнес гэдэг нь хэрэглэгчдийн эрэлтийг хангах ашиг олох зорилгоор
хуулийн хүрээнд явуулж буй ажил хэрэгч хүмүүсийн ажлын харилцааны нэгдлийг
хэлнэ”. Бизнесийн зорилго нь байгууллага хувь хүнд хүрэхээр тэмүүлж байгаа
эцсийн үр дүн юм. Шинж чанар, хөгжлийн түвшин бизнесийн байдлаасаа хамаарч
бизнесийн зорилго нь янз бүр байж болно. Үүнд:
- Ашиг олох
- Бизнесийг
хөгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх
- Нийгэмд
шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах
- Зах зээлд
тодорхой салбарт тэргүүлэх байр суурь эзлэх
- Хэрэглэгчдийн
эрэлтэд нийлүүлэх
Бизнесийн зорилгоос үүдэн зорилгоо дэвшүүлнэ.
Зорилго нь ажиллагааны тодорхой чиглэлийг тодотгодог бол зорилт, зорилгын
чанар, тоо, цаг хугацаагаар тодорхойлогддог байна. Зорилго зорилтыг тодорхойлж
өгснөөр нөөц, хүчин чадлыг оновчтой зарцуулж, илүү үр дүнтэй нягтралтай
ажиллахад хүргэдэг.
Бизнесийн
төрлүүд:
Энд үйл ажиллагааны 3 төрлийг авч үздэг. Үүнд:
- Үйдвэрлэлийн
- Худалдаа үйлчилгээний
- Санхүүгийн
Үйлдвэрлэлийн
бизнес:
Энэ төрөл нь өнөө үед үйл ажиллагааны хамгийн хүнд хэлбэрт тооцогддог. Иймд
ихэнх бизнес эрхлэгчид худалдаа, худалдаа зуучлалын салбар луу илүү ажиллах
сонирхолтой байдаг. Үйлдвэрлэлийн бизнест бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний
үйлдвэрлэл үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Үйлдвэрлэл эрхлэхийн тулд эзэн түүний хүчин
зүйлийг бүрдүүлж ашиглах хэрэгтэй. Үүнд: ажиллах хүч, хөрөнгө, түүхий эд
материал, мэдээлэл зэрэг орно.
Худалдааны
бизнес:
Энэ төрөл нь бараа ба мөнгөний, барааг хооронд нь солилцох үйл явц юм. Энэ нь
худалдан авах, худалдах буюу бүтээгдэхүүн үйлчилгээг дахин борлуулах гэсэн
зарчим дээр тулгуурлан явагдана. Худалдааны бизнесийн чиглэлийн нэг хэсэг нь
экспорт импортын үйл ажиллагаа байдаг. Энэ тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээг
нэг орноос худалдан авч нөгөө оронд борлуулдаг.
Санхүүгийн
бизнес:
Энэ нь худалдааны төрлийн үйл ажиллагааны онцой хэлбэр юм. Энд худалдан авах,
худалдах хэрэгсэл нь нилээд өвөрмөц бараа мөнгө, валют, үнэт цаас (хувьцаа, бонд,
вексель гэх мэт)
юм. Санхүүгийн бизнес маш нарийн төвөгтэй үйл ажиллагаанд тооцогддог. Бусад
төрлийг бодвол орчин үеийн мэдээлэл, техник, технологи, зохион байгуулалтын
шинэ шинэ арга ажиллагаагаар илүү их хангагдсан байхыг шаарддаг.
Бизнесийн
зохион байгуулалтын хэлбэрүүд:
Бизнесийн байгууллага нь ямар ч хэлбэрээр
зохион байгуулагдсан хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид нь ашиг хуваарилан
авах үндсэн зорилготой байдаг. Хөрөнгө оруулагч буюу үүсгэн байгуулагч нь
оруулсан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн тухайн байгууллагын ашгаас ногдол ашиг
авч, саналын эрх эдлэх бөгөөд алдагдлаа ч мөн энэ зарчмаар хуваарилна. Харин
эдгээр бизнесинй байгууллага нь хөрөнгө оруулагч буюу үүсгэн байгуулагчдын
тухайн байгууллагынхаа болон түүний харилцагчдын өмнөх хүлээх хариуцлагаараа
голчлон ялгагддаг. Түүнчлэн бизнесийнхээ цар хүрээ, бизнесээ явуулах, шийдвэх
гаргахад оролцох байдал, бизнесийн байгууллагаа удирдах, хянах механизм
зэргээрээ ялгагддаг.
Бизнесийг эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сангийн
бүрдүүлэлт, хариуцлагын тогтолцоо, ашиг хуваах зарчим зэргээс нь хамааруулан
зохион байгуулалтын дараах хэлбэрүүдэд хуваагддаг байна. Үүнд:
- Хувиараа
эрхлэх аж ахуй
- Хоршоо
- Нөхөрлөл
- Компани
Хувиараа эрхлэх аж ахуй: Иргэн хувийн өмчийн
дээр тулгуурласан орлогын байнгын эх үүсвэртэй байхын тулд дангаараа үйлдвэрлэл
үйлчилгээг тогтвортой эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон үүсэх үүрэг
хариуцлагыг бие даан хүлээдэг аж ахуй нэгжийн хэлбэрийг хэлнэ. Хувиараа аж ахуй
эрхлэгч нь өөрийн хөрөнгө бизнесийнхээ талаар өөрөө л шийдвэр гаргаж өмч
хөрөнгөө захиран зарцуулдаг тул энэ нь уг эзний хувьд давуу талтай. Харин үйл
ажиллагааны талаар бусдын өмнө хүлээсэн үүргээ хувиараа эрхлэх аж ахуйн эзэн
өөрийн бүхий л хөрөнгөөр, өөрөөр хэлбэл, бизнес хийж байгаа болон хувийн өмчийн
бүх хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, нэгэнт нэг л хүний хөрөнгө дээр үндэслэгддэг
тул цар хүрээний хувьд ихэвчлэн жижиг бизнест хамаардаг зэрэг сул талтай.
Хувиараа аж ахуй, хөдөлмөр эрхлэх гэж байгаа иргэн өөрийн оршин суугаа нутаг
дэвсгэрийн татварын албанд хандаж татвар төлөгчөөр бүртгүүлэн холбогдох хуулийн
дагуу урьдчилсан байдлаар татвараа төлж, хэрэв хуульпд зааснаар тусгай
зөвшөөрөл хэрэгтэй бол зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхэлнэ. Улирал бүр
татварын тайлангаа гаргаж харъяалах татварын албатай харилцана. Хувиараа аж
ахуй, хөдөлмөр эрхлэгч нь аж ахуйн үйл ажиллагаандаа Иргэний хууль, орлогыг нь
тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний
орлогын албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай
зэрэг хуулиудыг удирдлага болгон ажиллана.
Нөхөрлөл: хоёр ба түүнээс дээш хүн ашиг олох
зорилгоор хамтарч аж ахуй эрхлэх байдлаар хууль ёсны нөхөрлөл хоршоо байгуулна.
Нөхөрлөлийг хязгаарлагдмал хариуцлагатай, хязгаарлагдмал биш гэж 2 ангилна.
Нөхөрлөлийн гишүүд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг нөхөрлөлийг
хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн гишүүдээс дор хаяж нэг
гишүүн нь хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг бол зарим гишүүд нь бүрэн
хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Бүх гишүүд нь бүрэн хариуцлага хүлээдэг бол
нөхөрлөлийг хязгаарлагдмал биш хариуцлагатай нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн бүрэн
хариуцлагатай гишүүн нь нөхөрлөлөө удирдах төлөөлөх эрх эдэлж өөрийн хөрөнгөдөө
их ойр байдаг давуу талтай боловч бүрэн хариуцлагатай аль нэг гишүүн нас барах,
сураггүй алга болох тохиолдолд нөхөрлөл татан буугддаг сул талтай.
Хоршоо: Эдийн засгийн болон нийгэм соёлын
нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн,
хамтын удирдлага, хяналт бүхий дундын хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа
явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. Нөхөрлөл нь хоёр гишүүнтэй
байж болдог бол хуульд есөөс доошгүй иргэн, хадгаламж зээлийн хоршооны хувьд
20-иос доошгүй иргэн хамтарч хоршоо байгуулдаг. Хоршоог үүсгэн байгуулах баримт
бичиг нь түүний дүрэм юм. Бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахад хоршооны
хөрөнгө хүрэлцэхгүй бол хоршооны гишүүд
нь хувийн өмчийн хөрөнгөөр оруулсан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн бүрэн
хариуцлага хүлээдэг. Үүгээрээ хоршоо нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай
нөхөрлөлтэй төстэй. Харин хадгаламж зээлийн хоршооны хувьд гишүүд нь зөвхөн
хоршоонд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг
байхаар хуульд тусгайлан заасан байдаг. Иймд хадгаламж зээлийн хоршооны гишүүд
нь хариуцлагын хувьд компанитай адилхан гэж хэлж болно. Хоршоо нь дараах
төрлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
- Түүхий эд
боловсруулалтын
- Үйлдвэрлэлийн
- Хадгаламж
зээлийн
- Борлуулалт
хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн
- Үйлчилгээний
- Орон сууц
барих зориулалтын
- Эд
хэрэглэгчдийн
- Бусад
Компани: Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө
нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн
төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийн хувь
нийлүүлэгч нь зөвхөн компанид оруулсан хөрөнгийнхээ хэмжээгээр буюу эзэмшиж
байгаа хувьцааныхаа хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээдэг. Компанийг
хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани /оноосон нэрийнх ни
ард “ХХК” гэж бидэг/
хувьцаат компани /оноосон
нэрийнх нь ард “ХК” гэж бичдэг/
гэж хоёр ангилдаг. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 50-аас
доошгүй хувь нийлүүлэгчтэй, өөрийн хөрөнгө нь нэг сая төгрөгөөс доошгүй байхаас
гадна хувь нийлүүлэгч нь хувьцаагаа худалдах бол тухайн компаний бусад
нийлүүлэгчид уг хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхтэй байдаг
онцлогтой. Харин нээлттэй буюу хувьцаат компани нь 10 саяас доошгүй төгрөгийн
өөрийн хөрөнгөтэй, хувь нийлүүлэгч нь эзэмшиж байгаа хувьцаагаа нийтэд худалдах
боломжтой байдгаараа хаалттай компаниас ялгаатай.