Татвар Лекц 9
Лекц – 9
Шууд бус орлогоос суутгасан татварын бүртгэл
Шууд бус орлогоос суутгасан татварын бүртгэл
Ажилтан нь ажил олгогчоос цалин хөдөлмөрийн хөлснөөс
гадна байгууллагын машины хувийн хэрэгцээндээ ашиглах хүүгүй эсвэл бага хүүтэй
зээл авах хоолны болон унааны зардал авах, байр сууцны хөлс байгууллагаараа
төлүүлэх түлшний үнийн хөнгөлөлт авах, хувцас хэрэгсэлээр хангагдах,
боловсролоо ахиулах курс дамжааны төлбөрөө төлүүлэх ажил олгогч компаниха зах
зээлийн үнээс хямдаар хувь олж эзэмшсэн орлого олгогч хямдарсан үнээр бараа
үйлчилгээ худалдан авах зэрэг шууд бус орлогуудыг хүлээн авдаг. Эдгээр шууд бус
орлогыг цалин хөлстэй адилтган үзэж татвар ногдуулна. Харин зарим шууд бус орлогууд нь ажилтанд хувийн ашиг
тусыг өгдөггүй зөвхөн хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хөдөлмөрийн аюулгүй
ажиллагааг хангах зорилготой байдаг. Тухайлбал: Хөдөлмөр хамгааллын хувцасаар
хангах ажлын байранд сүү, хор саармагжуулах ундаа олгох харанхуй нөхцөлд
ажиллагчидад гэрэл, чийдэн олгох гэх мэт. Эдгээр орлогыг ажилтанд олгож байгаа
шууд бус орлого гэж үзэхгүй. Дараах бараа үйлчилгээний орлогыг албан татвар
ногдох шууд бус орлогод хамааруулна. Үүнд:
1. Үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй үнээр тээврийн
хэрэгслээр үйлчлүүлсэн бэлнээр олгосон унааны мөнгө
2. Орон сууцны ашиглалтын зардлын төлбөр бэлнээр олгосон
байрны хөлс түлшний зардал
3. Бэлнээр олгосон хоолны мөнгө түүнчилэн үзвэр үйлчилгээний
орлого
4. Ахуйн үйлчлэгч жолооч цэвэрлэгчийн ба бусад үйлчилгээ
хөлсний зардал
5. Арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн
хүүгийн зөрүү
Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангахад ажил олгогчоос ажилтанд олгож
байгаа дараах шууд бус орлогыг татвар ногдох орлогод хамааруулахгүй гэж заасан.
1. Тухайн ажлын байранд ажлын цагаар ажиллуулдаг цайны газар
амралтын өрөөнд бүх ажилтны адил нөхцөлөөр хоолоор хангасан
2. Суурин газраас алслагдсан ажлын байранд ажилладаг
ажиллагчдын амрах байр бусад үйлчилгээгээр хангах. Тухайн ажлын байранд ирэх
буцахад нэгдсэн унаагаар үйлчилсэн.
3. Орон сууц худалдан барихад зориулж ажилтанд арилжааны
зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү
4.
Эмчилгээний зардал
Албан татвар ноогдуулах бусад орлого
1.
Шинжлэх ухаан утга зохиол, урлагын бүтээл туурвих, шиэн
бүтээл, бүтээгдэхүүн болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн,
урлагын тоглолт зохион байгуулах тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй
адилтгах бусад орлогууд тухайн орлогын 5%-иар
2.
Урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын байр
шагналын дүнгээс 5%-иар
3.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом,эд мөнгөний хонжворт
сугалааны орлогод 40%
4.
Малчин өрх мал бүхий этгээдийн орлогод албан татвар
ноогдуулах орлогод малын тоогоор тодорхойлно.
Малын тоог хонин
толгойгоор тодорхойлох бөгөөд үхэр, адуу тус бүрийг 5 тэмээ 2 хонь ямаа 1,5
тоог хонины толгойд шилжүүлнэ.
Тн малын тоог
тодорхойлохдоо өмнөх жилийн эцэст тоологдсон тоог үндэс болгоно. Татвар
ноогдуулах мал нь гамшигын улмаас хорогдсон бол нотлох баримтыг үндэслэн албан
татвар ногдуулах нийт малын тоогоос хасна. Хонины толгой тутамд дараах
хэмжээгээр татвар ногдуулна.
1.
Нийслэл, Дархан, орхон сэлэнгэ төв аймагт хонины толгой
тутамд 100₮
2.
Баян-өлгий, Говь-Алтай, завхан, увс, ховд 50₮
3.
Бусад аймаг 75₮
Албан татвараас чөлөөлөх нь
Албан татвараас чөлөөлөх
орлогод хувь хүний дараах орлогыг албан татвараас чөлөөлнө.
1.
Хууль тогтоомжинд тусгайлан заасны дагуу олгож буй
тэтгэврээр тэтгэмж үзүүлж байгаа хөнгөлөлт нөхөн олговор болон 1 удаагийн
буцалтгүй тусламж
2.
Донорын олговор
3.
Албан татварын томилолт
4.
Даатгалын төлбөр
5.
Засгийн газрын бондын хүү
6.
Хуулийн дагуу хөдөлмөр хамгаалалын болон дүрэмт хувцас
хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад орлого
7.
Гамшгийн үед ОУБ-н гадаад улсын засгийн газрын хуулийн
этгээд иргэнээс МУ-ын засгийн газар болон олон улсын бага хурлийн этгээд,
иргэнээс монгол улсын засгийн газар болон олон улсын бага хурлын этгээдээс
иргэнд үзүүлж байгаа тусламж.
8.
Гадаадын иргэн түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад
орсон орлого.
9.
Хөгжлийн бэрхшэлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50%-иар
алдсан ХХО
10. МУ-ын төрийн
шагнал ЗГ-ын шагнал МУ-ын ардын болон гавъяат цолны шагнал ШУ нээлтийн шагнал.
11. Хувь хүний
өөрийн орлого болон БСБ-аас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух
зориулалттайгаар анх удаа ихувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан
авхад зарцуулсан 3000,0 төгргөөс дээшгүй хэмжээни хөрөнгөтэй тэнцэх орлого.
Энэхүү
чөлөөлтийг эдлэхийн тулд оршин суугаа татварын албандаа дараа оны 2-15 дотор
тооцоо хийхээр дараах баримтыг бүрдүүлнэ.
1.
ХХОАТ-ыг төлснийг баталгаажуулсан иргэний орлого,
татварын бүртгэлийн дэвтэр.
2.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
3.
Банктай хийсэн зээлийн гэрээ
4.
Байрны төлбөр хийсэнтухай банкны баримт
Албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт
1. Цалин хөдөлмөрийн хөлснөөс 84,000 төгрөгийн хөнгөлөлт
үзүүлнэ.
2. Малчин өрхийн гишүүний тоогоор тус бүр 20 хонийг тухайн
өрхөд ногдуулах албан татвараас чөлөөлнө
3. Малчин өрх өөрийн зардлаар худаг гаргаж ашиглалтанд
оруулсан бол түүнд зарцуулсан бөгөөд баримтаар нотлогдсон зардлыг тухайн жилд
ногдуулсан албан татвартай тэнцүү хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Энэ хөнгөлөлтийг
мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн үзүүлнэ.
4. Үр тариа төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ тэжээлийн
ургамал үйлдвэрлэсэн буюу тариалсан МУ-д оршин суугч хувь хүний зөвхөн тухайн
үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50%-р хөнгөлнө
5. Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад
дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль коллежид элсэн суралцаж
байгаа бол түүний сургалтанд төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн
хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Бүрдүүлэх баримт нь сургуулийн
тодорхойлт сургалтын төлбөр төлсөн баримт өөрийн төрсөн хүүхэд болохыг нотлох
баримт ажилладаг байгууллагаасаа НДШ, ХХОАТ төлсөн тухай нотлох баримт
зэрэгболно.
6. Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо
албан татвар төлж улмаар сургалтын төлбөр төлсөн их дээд болон мэргэжлийн
боловсролын сургууль колледжид суралцагчийг мөн энэ хөнгөлөлтөнд хамааруулна.
Дараах материалыг бүрдүүлнэ.
·
Сургуулийн тодорхойлолт
·
Иргэний үнэмлэх
·
Сургалтын төлбөр төлсөн орлогын баримт
·
Оршин суугаа дүүргийн татварын албадаа дараа оны 2.15-ны дотор тооцоо
хийнэ.