Бизнесийн харилцаа Лекц 9
ЛЕКЦ
9
Бизнес
эрхлэх хуулийн хэлбэрүүд, шаардлагай санхүүжилт
Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн ихээр
нөлөөлөх хүчин зүйл бол санхүүжилтийн асуудал байдаг. Бизнесийн санхүүжилт
авахаас өмнө ямар төрлийн санхүүжилт хэрэгтэй байгааг шийдэх ёстой байдаг.
Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд дараах алхмуудыг хийж гүйцэтгэнэ.
Санхүүгийн
асуудлаа шийдвэрлэх
|
Хувилбар 1
|
Хувилбар 2
|
Хувилбар 3
|
Хувилбар 4
|
Аль нэг хувилбар заавал
биелэнэ
|
Санхүүгийн асуудал
шийдвэрлэгдэнэ
|
Бизнесээ эрхлэнэ
|
Санхүүжилтийн эх үүсвэрийн хэрэгцээ төрлийг тодорхойлж санхүүгийн эх
үүсвэрийг шийдэхийн тулд доорхи зүйлийг урьдчилсан тооцсон байна.
- Бизнес
төлөвлөгөөг боловсруулж шаардагдах хөрөнгийн хэмжээг мэдсэн
- Санхүүжилтийн
тодорхой нэг төрлийг сонгосон
- Ямар хугацаанд
ашиглах болон ямар үр дүн гарахыг тооцсон.
Бизнесийн үйл ажиллагаанд санхүүжилтийн 3
ерөнхий эх үүсвэр байдаг.
-
Хувийн
журмаар
Гэр бүл найз нөхөд буюу хамаатан садангаас
туслалцаа авах, Хуримтлалаа ашиглах, Хамтарч бизнес хийх, хөрөнгө оруулагч
ашиглах
-
Зээлээр
Банк болон банк бус санхүүгийн байгууллагаас
зээл авах
Лизинг/санхүүгийн
түрээсийн үйлчилгээ/
-
Засгийн
газрын хөнгөлөлттэй зээл тусламж
Ямарваа бизнесийг өөрийн хөрөнгөөр санжүүлэх болон хамтран бизнес
эзэмших замаар санхүүжүүлэх хэлбэр нь эрсдэл багатай бөгөөд амьдралд өргөн
хэрэглэгддэг. Хамтарсан бизнест бизнесийн үйл ажиллагаа, түүний хяналтын хоёр
буюу түүнээс дээш этгээдэд хуваарилан хэрэгжүүлдэг. Оролцогч болгон хөрөнгө
эсвэл шаардлагатай үйлчилгээний тодорхой хэсгийг оруулж, оруулсан хөрөнгөтэй
тэнцүү хэмжээгээр бизнесийн үйл ажиллагааны орлогоос хувь авна. Эдгээр хөрөнгийн хуримтлал нь
бизнесийг төлөвлөх, эхлэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нөхцлийн
хангадаг ба энэ хөрөнгө нь ноогдол хувь буюу хувьцаанд хуваагддаг.
Бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байгаа үед
шийдвэрлэх алхам бол арилжааны зээл авах юм. Зээлийн байгууллага нь зээл
олгохдоо дараах үндсэн шаардлагыг чухалчилдаг. Үүнд:
- Зээл зайлшгүй
шаардлагатай эсэх тухайн аж ахуй нэгжид үр өгөөжтэй эсэх
- Зээлдэгч нь
бизнесийг амжилттай явуулах ур чадвар, туршлагатай эсэх
- Зээлдэгч
зээлийг үр дүнтэй ашиглах эргэн төлөх чадвартай эсэх
- Зээлийн
барьцаа найдвартай эсэх
Бизнесийн зээлийн дараах төрлүүд байдаг.
Богино хугацааны зээл: Нэг жилээс илүүгүй
хугацаанд эргүүлэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн богино хугацааны зээл гэж
тодорхойлдог. Богино хугацааны зээлийг доорх төрлөөр ангилж болно.
- Эргэлтийн
хөрөнгийн зээл
- Дансны авалгыг
нөхөх зээл
- Зээлийг нөхөж
төлөх
Урт хугацааны зээл: Энэ нь нэг жилээс дээш
хугацаанд буцааж төлөгдөх нөхцөлтэй байдаг бөгөөд нийт хугацаа нь ихэвчлэн 7
жилээс хэтэрдэггүй байна. Харин үл хөдлөх хөрөнгө болон тоног төхөөрөмжийн зээл
нь 25 жилийн хугацаанд төлөгдөж болдог. Урт хугацааны зээлийг ихэвчлэн дараах
зорилгоор хийнэ.
- Тоног
төхөөрөмж худалдан авах
- Үл хөдлөх
хөрөнгө худалдаж авах
- Технологи
шинэчлэл хийх
Бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийн нэг
гол төрөл бол лизинг юм.
Лизинг: Бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай
байгаа тоног төхөөрөмжийг түрээсээр тодорхой нөхцөлтэйгөөр олгох үйл ажиллагаа
юм. Лизинг эзэмшигч нь лизинг хүлээн авагчид материаллаг үнэт зүйлсийг янз
бүрийн хугацаатайгаар олгодог ба тоног төхөөрөмжийн элэгдлийн хугацаанаас бага
байдаг. /ихэвчлэн 1-20 жил хүртэлх/
Лизингийг дотор нь дараах байдлаар ангилан авч
үздэг байна.
·
Стандартын
лизинг
·
Буцаах
лизинг
·
Нойтон
лизинг
·
Цэвэр
лизинг
·
Шинэчлэх
лизинг
Санхүүжилтийн алтан дүрэм: Богино хугацааны
санхүүжилтийг зөвхөн богино хугацааны ашиглалтанд, Урт хугацааны санхүүжилтийг
зөвхөн урт хугацаанд ашиглах хөрөнгө оруулалтанд хэрэглэнэ.
Бизнесийн үйл ажиллагаанд дахь санхүүжилтийн
түгээмэл алдаанууд:\
- Хангалтгүй
хийсэн санхүүжилт нь төлбөрийн чадваргүй болгодог
- Хэт их
санхүүжилт нь компанийн ашиг олох боломжийг багасгадаг.
- Урт хугацааны
хөрөнгө оруулалтад богино хугацааны зээл авдаг
- Хэрэгцээт
хөрөнгөө дутуу төлөвлөдөг.
- Зээл авахдаа
сонголт хийж шүүмжлэлтэй ханддаггүй
- Өөрийн
хөрөнгийг хэт багаар төлөвлөдөг.
- Гадны хөрөнгө
нь эргэлтийн хөрөнгөөс их байх