Эрх зүй Лекц 9
ЛЕКЦ – 9
Дампуурлын эрх зүйн зохицуулалт
Дампуурлын эрх зүйн зохицуулалт
Дампуурал гэдэг нь тухайн байгууллагын балансын хангалтгүй бүтцээс хамаарч зээлдуулэгчийн тавьсан бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний шаардлагыг болон улсын төсөвт болон улсын төсвийн бусад санд төлөх төлбөрийн шаардлагыг биелүүлэх чадваргүй болохыг хэлнэ.
Дампуурлын ангилал:
- Сайн дурын
- Сайн дурын бус
Төлбөрийн чадваргүй болсон учир дампуурсанд тооцохыг хүсч тухай хуулийн этгээд шүүх болон харилцагч талдаа өөрөө мэдэгдэхийг хэлнэ.
Тухайн хуулийн этгээд төлбөрийн чадваргүй буюу төлбөрийн чадваргүй учир үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж үзэж, түүнийг дампуурсанд тооцохыг.
Дампуурал гэдэг нь тухайн байгууллагын балансын хангалтгүй бүтцээс хамаарч зээлдуулэгчийн тавьсан бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний шаардлагыг болон улсын төсөвт болон улсын төсвийн бусад санд төлөх төлбөрийн шаардлагыг биелүүлэх чадваргүй болохыг хэлнэ.
Дампуурсанд тооцох эрх
зүйн үндэслэл нь төлбөрийн чадваргүй болох явдал байдаг. Дампуурлын тухай
хуулийн 4-р зүйлд “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний
үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол төлбөрийн
чадваргүйд тооцно” гэж заасан байна.
Жишээлбэл: “А” компанийн
үндсэн ба эргэлтийн хөрөнгө нь нийлээд 30 сая төгрөг, бусдаас авсан зээл нь 27
сая төгрөг байвал 300,000 төгрөг буюу түүнээс дээшхи өр төлбөрөө гэрээ буюу
хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөрийн чадваргүй байдал гэж үзэх
үндэслэлтэй юм. Энэ нь зөвхөн эхлэл бөгөөд дампуурсанд тооцох дампууруулах
процесс нь шүүхийн шийдвэрийн дагуу явагддаг хуульчлагдсан нарийн төвөгтэй үйл
ажиллагаа байдаг.
Дампуурлын хэрэг үүсгэх:
5.1.
Шүүх дараахь үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгэнэ:
5.1.1.
үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх
тухай нэхэмжлэл гаргасан;
5.1.2.
хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг
үүсгэх хүсэлт гаргасан.
5.2.
Нэхэмжлэл, хүсэлт нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж
шүүгч үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дампуурлын хэрэг
үүсгэх тухай захирамж гаргана.
5.3.
Дампуурлын хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийн хувийг
хариуцагчид гардуулж, 30 хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай болох
эсэхийг тогтооно.
5.4.
Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг
хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан
шийдвэрлэнэ.
5.5.
Хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шүүх
энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд
нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, сар, өдөр, газар, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл
гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх
үр дагавар зэргийг заана.
5.6.
Дампуурлын хэрэг үүсгэхдээ шүүгч өөрийн санаачилгаар буюу нэхэмжлэгчийн
хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд
заасан арга хэмжээг авч болно.
5.7.
Шүүх дампуурлын хэрэг үүсгэхдээ хэрэг гүйцэтгэгчийг түр томилж болно. Түр хэрэг
гүйцэтгэгч нь энэ хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.9-д
заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.