Бизнесийн харилцаа Лекц 8
ЛЕКЦ
8
Тохиромжтой
зах зээл ба байршлын сонголт
Аливаа бизнесийн амжилтын бас нэг гол хүчин зүйл бол түүний байршил
байдаг. Байршил нь хэр оновчтой байна? Түүгээр бизнесийн амжилт нь хэмжигдэнэ
гэсэн үг. Ялангуяа жижиг, дунд бизнесийн хувьд зах зээлдээ ойр байрлах асуудал
нь маш чухал. Нэгэн нэртэй бизнес эрхлэгч “би бизнесээ эхлэхдээ ямар бараа
хийж, яаж худалдахаа биш байршлын асуудлыг хамгийн гол асуудлаа болгон авч
үздэг. Бусад асуудал бол дараагийн асуудлууд байдаг.” Гэж хэлсэн байдаг. Чанар
муу бол байршил сайтайн ачаар үйл ажиллагаа нь амжилттай явагдаад байдаг өчнөөн
төчнөөн бизнес байдаг мөн үүнтэй адилаар маш чанартай боловч байршил муутайн
улмаас хаалгаа барихаас өөр аргагүй байдалд орсон бизнесүүд ч байдаг. Иймд
байршлын асуудлыг оновчтой шийдвэрлэх гэдэг бол борлуулалт ашиг орлогыг дээшлүүлэх,
зардлаа багасгах аль болох хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох
зэрэг наад захын болоод цаашдын зах зээлийн багтаамж хэтийн төлөв гэх мэт олон
хүчин зүйлүүдийг хамарсан томоохон шийдвэр байдаг. Байршлын асуудлыг нэгэнт
гаргаад бизнесээ эхэлсэн бол тэр болгон дахин дахин өөрчлөөд байж болдоггүй
шийдвэр байдаг учраас сайн судалсны эцэст гаргах чухал шийдвэр байдаг. Байршлын
шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлүүдийг харгалздаг. Үүнд:
- Хөдөлмөрийн
хүчин зүйл: Байршилдаа хөдөлмөрийн хүчин зүйлийг харгалзан үзэх нь цалин
хөлсний зардлуудыг хямдруулах мэргэжсэн ажилтан олох боломжийг сайжруулах
зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэхийг хэлнэ. Ялангуяа хөдөлмөр
зарцуулалт ихтэй үйлдвэрийн хувьд энэ нь их чухал юм.
- Хэрэглэгч,
үйлчлүүлэгчтэйгээ ойр байрлах, үйлчилгээ, худалдаа, санхүүгийн салбарын
бизнесүүдийн хувьд энэ асуудал нь их нөлөөтэй. Учир нь хэрэглэгч,
үйлчлүүлэгчидтэйгээ ойр байрласнаар эхний ээлжинд өөрийгөө сонгуулах
боломжийг өөртөө ноогдуулдаг. Ингэснээр тэднийг өөртөө татах нэгэн бололцоог
бүрдүүлдэг.
- Нийлүүлэгч
болон нөөцтэй ойр байдал: Байнга эсвэл их хэмжээний түүхий эд материал
ашигладаг бизнесийн хувьд нийлүүлэгч болон нөөцтэйгээ ойр байрших нь
тээврийн зардлыг бууруулах, нөөц хомсдох, хадгалалтын зардлыг бууруулах
зэрэг нөлөөтэй байдаг.
Бизнес эрхлэгчдийн хувьд байршилаа сонгохдоо байршилд нөлөөлөх хүчин
зүйлүүдийг тооцсоны үндсэн дээр дараах аргаар боломжит хувилбаруудаас үнэлгээ
өгөн сонгож болох юм. Энэ нь нэг талаас байршилаа сонгоход хэрэг болох боловч
нөгө талаас өрсөлдөгчийг үнэлэхэд ашиглаж болох юм.