Эрх зүй Лекц 8
ЛЕКЦ – 8
Хэлцэл төлөөлөл
Ø
Хэлцлийн тухай ойлголт
Ø
Хүчин төгөлдөр бус хэлцлүүд
Ø
Хөөн хэлэлцэх хугацаа
Иргэний
эрх үүргийн бий болгох өөрчлөх шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл
зорилгоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл \эс үйлдэхүйг\ хэлцэл гэнэ.
Хэлцэл хийгч этгээдийн хүсэл зорилгоо илэрхийлэн баталгаажуулах гэрчлэх аргыг хэлцлийн хэлбэр гэнэ. Хэлцлийг амаар
болон бичгээр хийж болно. Хиймэгц биелэх
хэлцэл заавал бичгээр хийх хэлцлийг амаар байгуулж болно.
-
Хүчин төгөлдөр бус хэлцлүүд:
Дараах хэлцлүүд хүчин
төгөлдөр бус байна.
1.
Хууль зөрчсөн буй нийтээр хүлээн зөвшөөрсөн зан
суртахууны хэм хэмжээнд харилцсан хэлцэл
2.
Дүр үзүүлэх хийсэн хэлцэл
3.
Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн
4.
Үнэн санаанаасаа бус хэлцэл итгэмж хөнгөмсгөөр хандаж
түүвэрлэн бичих
5.
Эрх зүйн чадамжгүй хийсэн хэлцэл
6.
Сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн
чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхад хэлцэл
7.
Эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир
холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үед
илэрхийлсэн хэлцэл
8.
Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан
тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрлөөр хийсэн хэлцэл.
9.
Хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн
хийсэн хэлцэл
10.
Дээрх дурьдсан хүчин төгөлдрийн бус хэлцэлийн үндсэн дээр
хийсэн хэлцэл.
-
Шүүх хуралд заасан үндэслэл журмын дагуу хэлцлийн хүчин
төгөлдөр бус гэж тооцож болно.
-
Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь шүүхээс
хүчин төгөлдөр бус байна. Үүнд:
1.
Ноцтой төөрөгсөдийн улмаас хийсэн хэлцэл хуульд дараах
тохиолдолд ноцтой төөрөлдсөн гэж үзнэ. Хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ
хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн.
Мөн дараах тохиолдолд
ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно. Хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд түүний
хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол
үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн буюу субьектын хувьд.
2.
Хэлцэл зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд
зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн.
3.
Хэлцэл хийх гол үндэслэл
байгуулсан эрхийн талаар төөрөгдсөн.
4.
Тохиролцооны зүйл байгуулсан сэдэлтийн талаар төөрөгдсөн
мөн төлөөлөгч буюу зуучлагч нь төлөөлүүлэгч буюу үйлчлүүлэгчийнхээ хүсэл
зорилгын илэрхийлэл буруу ташаа
Бичиг
тооцооны алдаа гаргасан байхад хэлцлийн хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй бөгөөд
алдааг засах арга хэмжээ авна.
·
Хууран мэхэлж хийсэн хэлцэл
·
Хүч хэрэглэж хийсэн хэлцэл
Эдгээр 3-н хэлцэл хүчин
төгөлдөр бус гэж тооцдог.
Төëөөлөл итгэмжлэл
Төлөөллөөр нэг этгээд төлөөлөгчөөс өөрт олгогдсон
хөрөнгийн хэмжээ нөгөө этгээд төлөөлүүлэгчийн түүний эрх үүргийг өөрчлөн
дуусгавар болгоход чиглэгдсэн эрх зүйн
шийдлийн 3-дагч этгээдтэй хийнэ. Төсөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу
итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.
Төсөөлөгч итгэмжлэлээр эрх
олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх
үүрэгтэй. Мөн итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх
шаардлагатай үед итгэмжлэлийг бусдад шилжүүлэхийг хуулиар зөвшөөрсөн байна.
Бичгээр олгосон итгэмжлэл нь дараах
шаардлагыг хангасан байвал зохионо.
1.
Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан бүх, хуулийн
этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг тавьсан байх.
2.
Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад
шилжүүлэх захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан
бодогчийн гарын үсэг зурсан байх.
3.
Олгосон он сар өдрийг заах
4.
Хуульд заасан бол нотриатаар батлуулсан байх
5.
Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах
Дээрх шаардлагыг
хангаагүй итгэмжлэлд хүчин төгөлдөр бус байна. Түүнчлэн цэргийн албан хаагчын
итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын
итгэмжлэлийг хорих байгуллагын дарга гэрчилж олгоно. Тодорхой хугацаанд олгох итгэмжлэл 3 жилээс
илүүгүй хугацаата, хугацаа заагаагүй итгэмжлэл 1 жилийн хугацаатай байна.
Хөөн хэлэлцэх хугацаа
Энэ нь зөрчигдсөн
эрхээ хамгаалах хугацаа юм. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр бусад
тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн
үйлдэл хийхгүй буюу хийхгүй байгааг шаардах үед хөөн хэлэлцэх хугацаа
байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн
бус хөрөнгөд хамаарахгүй. Тухайн асуудлаар
хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий
хугацаа 10 жил байна. Дараах
тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тусгай хугацаа өөрчилнө.
1.
Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гарах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил
2.
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгтэй шаардлага гарах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил
байна. Тогтсон хугацааны туршид
гүйцэтгэх үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хугацаа 6 жил байна.
3.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй
холбоотой шаардлага гаргах хугацаа 5 жил байна.