Бизнесийн харилцаа Лекц 7


ЛЕКЦ 7
Бизнес санаа, бизнес санааг илрүүлэх ба үнэлэх
      Бизнес эрхлэх инстинкт:  Бизнес эрхлэх санааг олоход нөлөөлөх хүчин зүйл бол тухайн  хүний төрөлхийн бизнес эрхлэх инстинкт юм. Бизнес эрхлэх инстинкт гэдэг нь аж ахуйч хөдөлмөрч, овсгоо самбаа нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэх ирээдүйгээ бодитойгоор төсөөлөх, хөрөнгөө зөв зарцуулах зэрэг амьдрал ахуйгаа өөд татах бүх төрлийн чадваруудын нийлбэр юм. Бизнес эрхлэх инстинкт нь маш олон хүчин зүйлсийн нөлөөллөөр бий болж хөгждөг байна.
Эцэг эхийн удамшил
Өөрийн хувийн зан чанар
Хүрээлэн буй орчны нөлөө
Өөрийгөө хөгжүүлэх хүсэл
Боловсролын байдал
Дадлага, туршлага
Бизнес эрхлэх инстинкт
Бусад хүчин зүйлс
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжсөн
Бизнес эрхлэх инстинкт сайн хөгжөөгүй
 










      Бизнес эрхлэх инстикт сайн хөгжсөн хүний хувьд бизнес санааг олох, цаашид бизнесийг амжилттай явуулахад бусад хүнээс илүү давуу талтай байдаг. Гэхдээ энэ чанар дээр уйгагүй хөдөлмөр, ур чадвар нэмэгдэж байж л амжилттай бизнесийг явуулна.
Бизнес санааг илрүүлэх:  Бизнесийн санаа олно гэдгийг өөрийн нөөц боломж, чадавхид тулгуурлан зах зээлийн хэрэгцээнд чиглэсэн ямар нэг зорилготой болохыг хэлж байна гэж ойлгож болно. Дараахь гурван алхам танд өөрийн бизнесийн санааг сэдэж олоход тусална.
  1. Өөртөө зорилго бий болго: Та өөрийнхөө амьдралыг таван жилийн дараа ямар байхыг аль болох бүх зүйлийг хамруулан төсөөлөн бодоорой. Эдгээр бүх төсөөлөл нь таны цаашдын амьдралыг тодорхойлно.
  2. Юу хийх дуртай, юуг сайн хийдгээ тодорхойлж ав: Та өөрийнхөө юу хийж чаддаг ба чаддаггүйг, мөн юунд авъяастай гэдгээ дотроо тунгаан бодоорой. Сайн бизнесийн санаа сэдэх нь нэг хэрэг. Өөрийнхөө авъяас чадварт тохирсон бизнесийн санаа сэднэ гэдэг өөр хэрэг. Өөрийгөө тодорхойлохын тулд гурван  тусдаа жагсаалт гарга:
1.Та юунд авъяастай вэ?
2.Та юуг сурч, эзэмшсэн бэ?
3.Та юу хийх дуртай вэ?
  1. Зах зээлийн ямар хэрэгцээ байгааг олж мэд:
Өөрийнхөө хийж чаддаг, дуртай зүйлсээ тодорхойлж байх  явцдаа зах зээлийн хэрэгцээг бас судалж байх хэрэгтэй. Зах зээл дээр хэрэглэгчдэд, хүмүүст юу хэрэгтэй байгааг дараах байдлаар судалж мэдэж болох юм. Үүнд:
·         Хангагдаагүй эрэлт хэрэгцээ буюу хүмүүст юу хэрэгтэй байгааг алхам тутамдаа анзаарч бай.
·         Танд хэрэгтэй байж болох ямар бараа бүтээгдэхүүн олдохгүй байна? Гэдгийг бодож үзэж бай.
·         Хүн болгоны хийх дургүй, гэхдээ тэдэнд та хийгээд өгчихөж чадах ажил байна уу? Гэдгийг эргэцүүл.
·         Хүмүүсийн амьдаралыг, өдөр тутмын ажлыг нь хөнгөвчлөх таны мэдэх арга туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээ байна уу? Гэдгийг бод. Энэ дагуу бизнесийн санаануудаа жагсаан бичээрэй. Дараа нь өмнө өөрийгөө судалсан “судалгааны ажил”-тайгаа уялдуулан бод. Үүний дараа танд тохирсон, танд амжилт авчрах бизнесийн санаа тунаж үлдэх болно.
      Бизнесийн санаагаа олж авах нь шинээр бизнес эрхлэхэд бэлтгэх хамгийн эхний шат юм. Үүнээс цааш бизнесийн санаагаа үнэлж, хамгийн тохирох санааг сонгох, бизнест шаардагдах хөрөнгийг хэрхэн тооцох, санхүүжилт хаанаас олж хийх, хийгдэх ажлуудаа хэрхэн төлөвлөж зохион байгуулах, ямар хэлбэрийн аж ахуйн нэгж сонгох, бүтээгдэхүүн үйлчилгээ яг ямар байх, хаана ажлын байраа байрлуулах, ажилчдаа хэрхэн сонгож авах гэх мэт олон асуудлыг шийдэж, гүйцэтгэх хэрэгтэй болно.
Бизнесийн санааг үнэлэх: Бизнесийн санаагаа олсны дараа энэ бизнесийг эхлүүлэхийн өмнө өөрийн бий болгосон бизнес санааг үнэлэх шаардлагатай байдаг. Иймд тухайн бизнес санааг үнэлэхийн тулд дараахь зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.
  • Төлбөрийн хэмжээ боломжийн уу? Ихэнх тохиолдолд шинэ бизнес ижил төрлийн байгаа бизнесээс илүү үнэтэй байдаг. Байгаа бизнес нь салбарт нэвтрэх цорын ганц арга зам байж болох юм.
  • Байршил бол чухал хүчин зүйл. Зарим бүлэгт бизнесийн тодорхой төрлийг эхлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд байгаа бизнес л салбарт нэвтрэх цорын ганц зам байж болно. Таны гэрт ойр байдал мөн нөлөөлөх хүчин зүйл болно.
  • Шинэ бизнес худалдаж авах зарим үр ашиг:
o   Бүх зүйл шинэ ба ажиллагаатай
o   Харилцагч нар шинэ бизнес руу явах дуртай байдаг
o   Орчинд муу үйлчилгээ үзүүлдэг байж болно
o   Нээсний дараа шинэ бизнесийн үнэ тоног төхөөрөмжийн зардлаас илүү байж болно
o   Шинэ ба санаачлагатай саналуудыг илүү сайн хэрэгжүүлж магадгүй юм.
  • Байгаа бизнесийг худалдаж авах үр ашигууд:
o   Бизнест орлого ба зардлуудын бүртгэл байгаа
o   Үйл ажиллагааны зардлууд шинэ бизнесийнхээс ихэнхдээ доогуур
o   Бизнес нь аль хэдийн бэлтгэгдсэн ажиллагсадтай байна
o   Үнэн бодит гуудвилийн бүтээсэн байж болно
o   Борлуулалтын салбарт зах зээл дээр аль хэдийн тэргүүлж байж болно.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт