Эрсдлийн менежмент Лекц 7
ЛЕКЦ – 7
ЭРСДЭЛИЙГ
ҮНЭЛЭХ
ҮЗҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦОО
Гаргасан шийдвэр, шийдлийн үр дүнд хүлээж байгаа хэмжээгээр орлого олохгүй байх, эд хөрөнгийн нөөцийн
зарим хэсгийг эсвэл бүгдийг алдах
тохиолдлын тоо хэмжээг эрсдэлийн үзүүлэлтээр тодорхойлдог.
Эрсдэлийн
үзүүлэлт гэдэг нь: Эрсдэлт нөхцөл байдлын хэмжүүр
бөгөөд дараахь уршиг үр хөврөлийг илтгэн харуулдаг. Үүнд:
·
Үйл ажиллагааны
үр дүн, хөрөнгийн өгөөж
шаардлагыг хангахгүй байх
·
Нөөцийн хохирол хүлээх
·
Ашиг
хүлээж байснаас буурах
Бизнесийн үйл ажиллагаа нь сэдэн боловсруулж шийдвэр гаргахаас
эхлээд хэрэгжүүлж
ажил хэрэг болгох хүртэл урт
хугацаанд болдог учир тоо үзүүлэлтэд болгоомжтой хандах хэрэгтэй бодог. Энэ нь эрсдэлийн
шалтгаан, хүчин зүйлийн үйлчлэлтэй
холбоотой.
Эрсдэлийн төвшний үнэлгээг авч үзэхдээ хоёрдмол байдлыг анхаарах нь чухал. Тухайлбал:
·
Бизнесийн
үйл ажиллагаа эхлэхийн өмнө шийдвэр
гаргах хувилбарыг эрсдэлийн шалгуураар урьдчилан дэнслэх
·
Эрсдэлийн
удирдлагын стратеги, тактикыг хэрэгжүүлэх
явцад эрсдэлийг багасгах арга хэмжээг боловсруулж удирдан зохицуулах зэрэг
болно. Эрсдэлийн үзүүлэлтийг тодорхойлох ямар арга хэрэглэснээс хамааран
хэмжээ нь мэдэгдэхүйц хэлбэлздэг
гэдгийг анхаарах нь чухал.
Үүнээс гадна үнэлгээний үзүүлэлтийн
утга төдийгүй, түүний
хамрах хүрээ хязгаар
багагүй ач холбогдолтой байдаг.
Бодит
байдалд орлого, эрсдэлийн хамаарал ээдрээтэй байдаг бөгөөд
эл хамаарлыг зурагт ерөнхийд нь бүдүүвчлэн
харуулав.
“а” шугаман хамаарал “б”
инвариант байдал “в” залхаамж
Эрсдэл
Шууд хамааралт байдалд “а” эрсдэл хүчээ авах хандлагатай болмогц орлого Кмин - ээс
Кмах руу тэмүүлнэ.
Ялангуяа бизнес эрхлэгч эрсдэлийн эсрэг тодорхой арга хэмжээ авч чадсан бол
хохирол – зардлыг хаах боломжтой. Жишээ нь хөрөнгийн зах зээл
дээрх төрөл бүрийн санхүүгийн эрсдэлийн орлого эрсдэлийн харьцааг авч үзье. Ашгийн хэмжээ 94 хувь болж байгаа нь хөрөнгө оруулалтын хэрэгслийг дагасан эрсдэлийн төвшинд тохирч буй нь судалгаагаар тогтоогдов. Үлдэх 6 хувь нь үнэт цаасны төрөл, үнэлгээ зэрэг
бусад хүчин зүйлийн нөлөөнд байна.
Орлого
Чөлөөтэй
арилжах
эрхтэй хувьцаа
Хувьцаа
Корпорацийн
өрийн бичиг
Засгийн
Төрөл
бүрийн
хөрөнгө
оруулалтын хэрэгсэлийн орлого эрсдэлийн хамаарал
Цаашид бизнесийн субъект үйл ажиллагаагаараа эрсдэлийг эрчимжүүлбэл хариу цохилтонд орж “в” байдал руу шилжих бөгөөд
энд орлого буурна. Нэг үгээр эрсдэлийн
даатгалын зардалд зориулах хөрөнгийг бууруулсаны улмаас хохирол хүлээнэ. Орлого буурч эхлэх хязгаарыг олж тогтоох нь амаргүй боловч огт бүтэхгүй зүйл бус. Үүнийг эрсдэлийг үнэлэх үзүүлэлтийн тогтолцооны тусламжтай хийж болно. Орлого
эрсдэлийн хоорондын харьцааг тогтоох оролдлого нь эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтийг сонгох ажил нь тийм амар хялбар зүйл бус гэдгийг харуулж байна. Эдгээр үзүүлэлт
нь танин мэдэхүйн,
удирдлагын, урамшууллын үүрэг
гүйцэтгэдэг.
Үзүүлэлтийн
танин мэдэхүйн
үүрэг
нь бизнесийн байдал хөгжил чиглэл болон эрчмийг тодорхойлж байгаад оршино.
Удирдлагын үүрэг нь
эрсдэлийн үзүүлэлт удирдлагын бүх шатны чухал хэсэг болохыг харуулж байна. Эрсдэлд нөхцөл байдал үүсэхийг таамаглан тогтоох эрсдэлийн төвшинг бууруулах хохиролыг багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь удирдлагын чухал үүрэг мөн. Статистик үзүүлэлт
үйл ажиллагааны үр дүнгийн дундаж
болон тэдний хэлбэлзлийг харуулдаг. Эдгээр нь талархалын хуулийн хэмжигдэхүүн байдаг учир мэдээллэх чанар нь сул, харин төдийлөн их суурь
мэдээлэл шаардлагагүй.
Бүрэн тодорхой бус нөхцөлд эрсдэлийн экспертийн үнэлгээг хэрэглэж болно.
Экспертийн
үнэлгээ нь уг чанартаа субъектив боловч тодорхой бус
зэргийг бууруулах үндэслэлтэй
шийдвэр гаргахад ашиглаж олохуйц мэдээлэл өгдөг. Ангилал
хийхдээ анхаарвал зохих шинж тэмдэг нь үзүүлэлтийн хамрах хүрээ орон зай юм.
Хамрах
хүрээгээр: эрсдэлийн үзүүлэлтийн дан, бүрэн (нэгтгэсэн) гэж ангилдаг.
Дан
(бодгаль) үзүүлэлт:
эрсдэлийн нэг тал (жишээ нь: хэлбэлзэх чанар өөрчлөгдөх)-ыг голчлон харуулдаг.
Иж
бүрэн
үзүүлэлт:
бизнесийн үйл ажиллагааны
тал бүрийг тухайлбал, ашгийн дундаж
вариацын итгэлцүүр
тодорхойлж болно. Иж бүрэн үзүүлэлт
ихэвчлэн харьцангуй хэлбэрээр оршдог.
Хамаарлын
хувьд эрсдэлийн үзүүлэлтийг нэг объектийн, объектийн дундаж гэж ангилна.
Тухайн объектийн үзүүлэлт
нь хөрвөх чадварын,
валютын гэх мэт нэгэн төрлийн
эрсдэлийн үнэлгээг
тодорхойлдог.
Объект дундын үзүүлэлт
нь бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь буюу олонлог дахь эрсдэлийн төрлийн шинжийг тодорхойлдог. Жишээ нь: үйлдвэрлэл – санхүүгийн үр дүн, үйл ажиллагааны
болон санхүүгийн
хөшүүрэг.