Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 7
ЛЕКЦ
7
Хөрөнгө оруулатын төслийн үр ашигт нөлөөлсөн татварын нөлөөллийн
шинжилгээ
Татвар нь хөрөнгө оруулалтын үр ашигт нилээд
чухал нөлөө үзүүлдэг. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашигт нөлөөлдөг татварын
хэд хэдэн төрлийн бодит нөлөөлөл байдаг. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын
төслийг урамшуулахад чиглэсэн татварын тусгай хөнгөлөлт
- Хөрөнгө оруулалтын
төслийг хэрэгжүүлэх үед үндсэн хөрөнгийн борлуулалтаас, эсвэл түүнийг үнэ
төлбөргүй шилжүүлснээс олж авч байгаа татвар ногдуулах ашиг ба алдагдал
- Татвар ногдуулах
ашгийг бууруулахтай холбоотойгоор хурдавчилсан аргаар тооцоолсон элэгдэл
хорогдлын шимтгэлийн дүнг санхүүжүүлэх нэмэгдэл эх үүсвэр бий болгох
- Хөрөнгө оруулалтын
төслийг санхүүжүүлэх үед ашигласан зээлд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг
болно.
Хөрөнгө
оруулалтын төслийн өртөг дэх ашгийн татварын хөнгөлөлтийн нөлөөлөл:
Гадаадын ихэнх улс орнуудад хөрөнгө оруулалтын
болон татварын хууль тогтоомжуудад үйлдвэрлэийн хөрөнгө оруулалтын зориулалттай
санхүүжилт, түүнчлэн ийм зорилгоор банкнаас авсан болон аваад ашиглаж байгаа
зээл, зээлийн хүүг төлж дуусгахад компанийн ашгийн татварыг бууруулахта
холбогдсон заалт байдаг. Үүний дагуу дараах урт хугацаатай хөрөнгө оруулалтыг
татварын хөнгөлөлтөнд хамруулж байна. Үүнд:
- Шинэ барилгын
хэлбэртэй их барилгын гүйцэтгэл, түүнчлэн ажиллаж байгаа пүүс компани,
үйлдвэрлэлийн бус салбарын объектуудын шинэчлэл ба техник зэвсэглэмж
- Барилга , байшин
тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл ба бусад объектуудыг олж авах
- Эдэлбэр газар ба
байгалийн баялаг ашиглах объектуудыг олж авах
- Материаллаг бус
активуудыг буй болгох ба олж авах зэрэг болно.
Хөрөнгө
оруулатын үр ашигт нөлөөлсөн ашгийн татварын хөнгөлөлтийн нөлөөллийн шинжилгээ
Компаниуд хөрөнгө оруулалтын төслийн
санхүүжилтэнд банкны зээлийн зэрэгцээ өөрийн хөрөнгийг ашиглаж болно. Энэ үед
тэдгээр компаниуд мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу ашгийн татварын
хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой болдог. Ингэхдээ гол төлөв зээлийн төлбөр ба
хүүг багтаасан хөрөнгө оруулалтын нийт дүнгээс хөнгөлөлтийг тооцноо.
Гэвч энэ нь хөрөнгө оруулалтын төслийн
санхүүжилтэнд түүнчлэн лизинг олгогчийн зардлыг нөхөхөд элэгдэл хорогдлын дүнг
бүрэн ашиглаагүй компаниудад хамаардаггүй. Хөнгөлөлтийг ашиглах үед ашгийн
татварын бодит дүнг 50% -иас илүү бууруулдаггүй жишиг олон оронд байдаг.
Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлснээс буй болсон орлогын хэмжээнд ашгийн
татварын хөнгөлөлтийн нөлөөллийг дараах жишээгээр авч үзье.
Жишээ нь
Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд
өөрийн хөрөнгө болон банкны зээлийг ашиглах үеийн ашгийн татварын хөнгөлөлтийн
тооцоо.
“А” компани 2010.09.30-нд 3200,0 долларын
үнэтэй үндсэн капитал худалдан авсан. Үүний 200,0 доллар нь нэмэгдсэн өртгийн
албан татвар байв. Худалдан авсан үндсэн капиталын үнийг төлөхийн тулд тухайн
компани өөрийн хөрөнгө 700,0 доллар, жилийн 15%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай
2500,0 долларын банкны зээл авч төлсөн. Үндсэн хөрөнгийг 2 сарын дараа
ашиглалтанд оруулсан. Үндсэн хөрөнгийг ашиглалтанд оруулах хүртэл ашигласан
банкны зээлийн хүүгийн дүнг тооцоолвол:
Үндсэн капиталыг ашиглалтанд оруулсаны
дараах ашигласан зэлийн хүүгийн дүнг тооцоолвол:
Жилд тооцоолсон элэгдэл хорогдлын дүн 350,000$.
2010 онд татвар ногдуулах ашиг 1,100,000$
Энэ тохиолдолд ашгийн татварын
хөнгөлөлтийн хэмжээ болон хөрөнгө оруулалтын зардлын ямар дүнд ашгийн хөнгөлөлт
үзүүлэхийг тодорхойлоё.
Хөрөнгө
оруулалтын төслийг санхүүжүүлэх үеийн ашгийн
татварын
хөнгөлөлтийн тооцоо
№
|
Үзүүлэлт
|
/дүн $/
|
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
|
НӨАТ-ыг
тооцохгүйгээр 2010 онд хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхэд гарсан
зардлын нийт дүн : Үүнээс
Эдэлбэр
газар олж авах зардал
Гэрээт
байгууллагын баазыг бэхжүүлэхэд нь зориулж шилжүүлсэн зардал
Гэрээт
байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлсэн эд зүйлийн өртөг
Ашгийн
татварын хөнгөлөлт үзүүлээгүй зардлуудыг хассан хөрөнгө ороуулалтын төслийн
өртгийн дүн /1-2-3-4/
Ашгийн
татварын хөнгөлөлт үзүүлж болох зээлийн хүүгийн дүн
Элэгдэл
хорогдлын шимтгэлийн дүн, 2010 онд
Ашгийн
татварын хөнгөлөлтийг үзүүлсэн, банкны зээл ашигласны хүүг багтаасан хөрөнгө
оруулалтын санхүүжилтийн зардлууд /5+6-7/
Татвар
ногдуулах ашиг, 2010 онд
Хөрөнгө
оруулалтын санхүүжилтэнд татварын хөнгөлөлт үзүүлэхэд татвар ногдуулах ашгийг
МАХ хэмжээгээр бууруулах боломж /1,100,000*50/100/
2009
оны ашгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн, 2010 онд борлуулсан үндсэн хөрөнгийн
үлдэгдэл өртөг
Хөрөнгө
оруулалтын санхүүжилтэнд татварын хөнгөлөлт үзүүлэхэд татвар ногдуулах ашгийг
бууруулах тооцоолсон боломжит хэмжээ /10-11/
Ашгийн
татварын хөнгөлөлт үзүүлсэн, хөрөнгө оруулалтын санхүүжилитийн дүн
Хөрөнгө
оруулалтын төслийн санхүүжилтийн шууд зардлын хэмнэлтэнд нөлөөлсөн татварын
хөнгөлөлтийн нөлөөлөл, /262,500*10/100/
Банкны
зээл болон хүүг төлж барагдуулахад зориулсан зардлын нийт дүн,
/2,500,000+62,500+31,250/
Банкны
зээлийн хүүг багтаасан хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зардлын нийт
дүн : Үүнд:
Элэгдэл
хорогдол
Ашгийн
татварын хөнгөлөлт
Компанийн
мэдэл үлдэж байгаа ашиг
|
900,000
150,000
200,00
-
550,00
62,500
350,00
262,500
1,100,000
550,000
200,000
900,00
262,500
26,250
2,593,750
2,943,750
350,000
26,250
2,567,500
|
Ийм маягаар төслийн санхүүжилтийн зардалд
үзүүлсэн татварын хөнгөлөлтийн нөлөөллөөр компанийн олж авч байгаа өөрийн
хөрөнгийн хэмнэлт нь 26,250$ болж байна. Татвар ногдуулах ашгийн хэмнэлтийг олж
авахад 262,500$-оос бага байна. Дээрх тооцоолол нь хөрөнгө оруулалтын төслийн
үр ашгийн шинжилгээний үед үйлчилж байгаа ашгийн татварын хууль тогтоомжийн
нөлөөллийг онцгой анхаарах ёстойг харуулж байна.