Татвар Лекц 7
Лекц – 7
Хувь хүний орлогын албан татвар
Хувь хүний орлогын албан татвар
1.
Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон
тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогын бүртгэл.
2.
Хувь хүний хөрөнгийн орлогоос суутгасан татварын бүртгэл
3.
Хувь хүний хөрөнгө борлуулснаас суутгасан татварын
бүртгэл
4.
Шууд бус орлогоос суутгасан хөрөнгийн бүртгэл.
5.
Албан татвар ноогдуулах бусад орлого
6.
ХХОАТ хөнгөлөлт, зээл, чөлөөлөлт
Монгол улс
1993 оноос Хүн амын орлогын татварын тухай хуулыг мөрдөж байгаад 2006 оноос
Улсын Их Хурлаас шинчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай
хуулыг 2007 оны 1 сарын 1-нээс мөрдөж байна. Энэ хуульнд албан татвар төлөгч
хувь хүний жилд олсон дараах орлогод албан татвар ноогдуулхаар заасан байна.
Үүнд:
1.
Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон
тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого. ` `
2.
Үйл ажиллагааны орлого.
3.
Хөрөнгийн орлого.
4.
Хөрөнгө борлуулсаны орлого.
5.
Малчин өрх, мал бүхий этгээдийн орлого.
6.
Шинжлэх ухаан, утга зохиол, урлагын бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар
зохион бүтээх. Спортын тэмцээн, урлагын тоглолт зохион байгуулах тэдгээрт
оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого.
7.
Урлагын тоглолт, спортын тэмцээны шагнал,наадмын байр
шагнал.
8.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний, хонжворт
сугалааны орлого.
9.
Шууд бус орлого.
Хувь хүний
орлогоос төлөх албан татварыг дараах хоёр хэлбэрээр төлнө.
1.
Хувь хүний өөрөө татвар ноогдуулан тайлагнаж төлнө.
2.
Орлого олгож буй ААН- ээс татвар суутган авч төлнө.
Хувь хүн нь
олж байгаа орлогодоо өөрөө татвар ноогдуулан тайлагнаж төлөх үүрэгтэйгээс
гадна. Суутгагч нь өөрийн ажилчиддаа болон иргэдэд олгосон орлогод ногдох албан
татварыг нь орлого олгох бүртээ суутган авч төсөвт төвлөрүүлэхийг хуулинд
заасан байдаг. Суутгагч гэдэг нь албан татвар төлөгчийн орлогод хуулийн дагуу
албан татвар ноогдуулан суутгаж улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг
бүхий ААН-ыг хэлнэ. Хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн
үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон орлого малчин өрх мал бүхий
этгээдийн орлогод хувь хүн өөрөө татвар ногдуулан тайлагнаж төлнө. Харин
ААН-ээс хувь хүнд олгодог орлогууд болон
1.
Цалин хөдөлмөрийн хөлс.
2.
Шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр
эрхлэлтийн орлого.
3.
Эрхийн шимтгэлийн орлого.
4.
Ноогдол ашгийн орлого.
5.
Хүүгийн орлого.
6.
Урлаг, спортын тэмцээний шагнал.
7.
Наадмын байр шагнал.
8.
Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт
сугалааны орлого, бусад шууд бус орлогоос орлого олгогч нь зохих татварыг
суутган авч төсөвт шилжүүлнэ.
Цалин хөлс
нь:
1.
Ажилчидад олгож байгаа цалин хөлс, ажил олгогчоос түүний
гэр бүлд олгосон тэтгэмж.
2.
Ажилчин ба түүний гэр бүлд олгосон бэлэг.
3.
Төлөөлөн удирдах зөвлөл орон тооны бус зөвлөл бусад
зөвлөл хороо, ажлын хэсгийн гишүүдийн цалин хөлс, шагнал урамшуулал тэдгээртэй
адилтгах орлого.
4.
Гадаад, дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад
этгээдээс өгсөн шагнал урамшуулал орно.
Мөн үндсэн
газраас гадна хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр
ажил үүргээ гүйцэтгэж авсан шагнал, нэмэгдэл, тэтгэмж тэдгээртэй адилтгах бусад
орлого болно.
Ажилчидад
олгож байгаа цалин хөлс ба үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь
хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж авсан хөдөлмөрийн
хөлс, шагнал, үнлэл тэдгээртэй адилтгах буюу орлогоос НДШ-ыг хассан дүнгээр
татварт ногдох орлогыг тодорхойлж хуулинд заасны дагуу 10%-иар татвар ноогдуулж
бүртгэлд тусгана.
Цалин хөлстэй
адилтгах бусад орлого болон ажил олгогчоос ажилтан түүний гишүүн олгосон
тэтгэмж болон түнийтэй адилтгах орлого ажилтан түүний гэр бүлийн гишүүнд өгсөн
бэлэг, ТУЗ хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл хороонд
ажлын хэсгийн гишүүний цалин хөлс шагнал урамшуулал тэдгээртэй адилтгах орлого
гадаад дотоодын ААН байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн
орлогыг олгохдоо орлогоос нийт дүнгээс хуулиар батлагдсан хувиар ХХОАТ-ã
ñóóòãàí àâ÷ òºñºâò øèëæ¿¿ëíý.