Эрх зүй Лекц 7
ЛЕКЦ- 7
Гадаадын хөрөнгө оруулалттай
Аж ахуй нэгжийн эрх зүйн зохицуулалт
МУ-ын
хууль тогтоомжийн дагуу байгууллагын өөрийн хөрөнгийн 25-аас доошгүй хувь
гадаадын хөрөнгө оруулагчдийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуй нэгжийг гадаадын
хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуй нэгж
нь бүртгүүлсэн өдрөөсөө эхлэн МУ-н хуулийн этгээд болох бөгөөд үйл ажиллагаагаа
МУ-ын хууль тогтоомжийн дагуу явуулна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь
гадаад улсаас МУ-н нутаг дэвсгэр дээр аж
ахуй нэгж байгууллага эсвэл МУ-н аж ахуй нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын
хөрөнгө оруулалтаар МУ-д хөрөнгө оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт
зүйлийг хэлнэ.
Гадаадын
хөрөнгө оруулагч нь дараах төрлийн хөрөнгө оруулалтын МУ-д хийж болно.
1.
Гадаадын хөрөнгө оруулагч дураараа аж ахуй нэгж
байгуулах, салбар нэгжээ нээх ашиглуулах
2.
Гадаадын хөрөнгө оруулагч Монголын хөрөнгө оруулагчтай
хамтран аж ахуй нэгж байгуулах.
3.
Гадаадын хөрөнгө оруулагч
нь тус улсын аж ахуй нэгжийн ноогдол хувь, хувьцаа бусад үнэт цаас МУ-ын
хууль тогтоомжийн дагуу худалдан авах замаар шууд хөрөнгө оруулалт хийх.
4.
Байгалийн баялагийг ашиглах, боловсруулах талаар хууль
тогтоомж, порцесс, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олж авах.
5.
Марктенги менежментийн гэрээ байгуулах
6.
Санхүүгийн
түрээсийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх
Гадаадын хөрөнгө
оруулалтыг оруулж буй зорилго чиглэлээс хамаарч;
1.
Хөгжлийн албан ёсны тусламж
2.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж ангилдаг
Хөгжсөн албан ёсны тусламжид Засгийн Газрын шугамаар орж
ирсэн зээлийн болон буцалтгүй тусламжийг олгоно. Буцалтгүй тусламж нь хариу
төлбөр шаарддаггүйгээрээ ач холбогдолтой.
Гадаадын
Шууд Хөрөнгө оруулалт нь ихэвчлэн хувь хүн, хуулийн этггээдийн шугамаар гадаад
улсаас МУ-д орж ирсэн хөрөнгө оруулалт нь юм. Энэхүү хөрөнгө оруулалт нь хариу
төлбөр шаарддаг ба оруулсан хөрөнгөөсөө хувь хүртэхээрээ хөрөнгө оруулагчид
ашигтай байдаг.
Гадаадын хөрөнгө оруулалт аж ахуй нэгжийн эрх зүйн
ойлголт:
Гадаадын хөрөнгө оруулагч эрх зүйн баталгаат хуулиар тогтоодог ба дараах эрх зүйн баталгаа эдэлдэг.
1. Гадаадын хөрөнгө оруулагч нь МУ-ын
нутаг дэвсгэр дээр үндсэн хууль, энэ хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад
хууль тогтоомж болон МУ-ын ОУ-ын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай
байна.
2. Гадаадын хөрөнгө оруулалтын МУ-ын
нутаг дэвсгэр дээр хууль бусаар хурааж авахыг хориглоно.
3. Гадаадын хөрөнгө оруулагчдийн хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг
сонирхолын үүднээс зөвхөн хуульд заасан журмын дагуу ялгаврлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн
дээр бүрэн хэмжээгээр нөхөн төлөх
нөхцлөөр дайчлан гаргуулж болно.
4. МУ-ын, ОУ-ын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн
нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан
гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдэх үеийн үнээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг саадгүй
гүйцэтгэнэ.
5. МУ-д онц болон дайны байдал бий болсноос
гадаадын хөрөнгө оруулагчид учирсан
хохирлыг Монголын хөрөнгө оруулалтыг адил нөхцлөөр шийдвэрлэнэ.
Тогтвортой байдлын гэрээ
Тогтвортой байдлын гэрээ гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх
зорилгоор байгуулсан комисс. Бүтээгдэхүүн хуваах марктенги, менежмент,
санхүүгийн түрээсийн франчайзын хэлбэрээр хөрөнгө оруулж буй хэлцлийг хэлнэ.
Хуульд заасан хэмжээний хөрөнгө оруулалтыг МУ-д оруулсан этгээд хүсэж гаргавал
МУ-н Засгийн газар түүний эрх бүхий байгууллагуудтай тогтвортой байдлын гэрээ
байгуулж болно.
Тогтвортой байдлын
гэрээний загварын МУЗГ-аас батална. Уг гэрээнд
дор дурьдсан агуулгатай байна.
1.
Хөрөнгө оруулалтын зорилго
2.
Хөрөнгө оруулалтын хэмжээ
3.
Гэрээг цуцлах үндэслэл
4.
Хэрэгжүүлэх цаг хугацааны нөхцлийг агуулсан байна.
Тогтвортой байдлын гэрээг байгуулах нь хөрөнгө оруулагч
талд ашигтай бөгөөд хөрөнгө оруулагч нар эрх зүйн таатай орчин шаарддаг.
Гадаадын хөрөнгө оруулалт ААН-ыг байгуулах
татан буулгах
Гадаадын хөрөнгө оруулагч хуулиар хориглосноос бусад бүх
салбарт хөрөнгө оруулалт хийх нь МУ-ын хуулиар нээлттэй байдаг. Ингэхдээ
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж байхаас өмнө ЗГ-ын гадаадын хөрөнгө
оруулалт гадаад худалдааны агентлагаас тусгай зөвшөөрөл авдаг. Мөн татан
буулгахдаа уг агентлагаас зөвшөөрөл
гаргуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуллагаас
гэрчилгээ авсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж гадаадын хуулийн
этгээдийн салбарын үндэсний татварын ерөнхий газар улсын бүртгэлд бүртгэнэ.