Эрсдлийн менежмент Лекц 6


ЛЕКЦ – 6
БИЗНЕСИЙН БОЛЗОШГҮЙ АЛДАГДАЛ, ЭРСДЭЛИЙН БҮС ТОДОРХОЙЛОХ АРГА
Аж ахуйн үйл ажиллагааны явцад эрсдэлийн хүчин зүйлийг тодорхойлж ангилах төдийгүй, болзошгүй хохиролыг таамаглан тооцоолж бололцоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал юм.
Бизнесийн хохирол нь:
·         Тодорхой бус шалтгаанаар ашиг буурах
·         Хохирол багасгахад зориулан нэмэгдэл зардал гаргах
·         Хохирол уршгийг арилгах зардал
       Хохирлыг илрэх хэлбэр төрлөөр нь дараахь байдлаар ангилдаг. Үүнийг 3.1 дүгээр зурагт үзүүлэв. Хохиролын хэлбэр нь туйлын харьцангуй, дундаж хэмжигдэхүүнээр илэрдэг.
Ашиглаж буй нөөцөөс нь хамааруулан хохиролыг төрлөөр нь материалын, хөдөлмөрийн, өртгийн, хугацааны болон тусгай гэж ангилдаг.
Материалын хохиролыг тухайн материалын нөөцийн хэмжигдэхүүнээр биет байдлаар их, бага, талбайн хэмжээгээр илэрхийлнэ.
Хөдөлмөрийн нөөцийн хохирол нь ажлын цагийн алдагдал бөгөөд өдөр, цаг, хүн өдөр хүн – цагаар хэмжинэ.
Өртгийн хохирол нь урьдчилан тооцоолоогүй төлбөр, торгууль, нэмэгдэл татвар, мөнгөн гүйлгээ, үнэт цаасны ханшийн зөрүүгээс хүлээх хохирол юм.
Хугацааны хохирол нь гаргасан шийдвэрийн хэрэгжилт удаашрахтай холбоотой. Эдгээр хохирол нь алдсан өдөр, долоо хоног сард олох байсан үр дүнгээр хэмжигдэнэ.
Тусгай эрсдэл хүний эрүүл мэнд амь нас байгаль орчинд болон бизнесийн нэр хүндэд хохирол учруулах явдал юм. Тэрчилэн нийгэм, сэтгэхүйн тааламжгүй явдлаас хүлээх хохирол мөн үүнд хамаарна. Үүнээс гадна мэдээллийн болон оюуны хохирол гарч болно. Эрсдлийн улмаас хүлээх хохиролыг  бүхэлд нь нэг нэгжээр өөрөөр хэлбэл өртөгт шилжүүлэн илэрхийлэх боломжтой. Гэвч ийнхүү илэрхийлэх нь тийм ч амар хялбар бус. Жишээ нь мэдээллийн болон оюуны хохиролыг өртгөөр нь илэрхийлэх хэцүү гэдэг нь ойлгомжтой.
        Нийт хохиролын хэмжээг бизнес эрхлэгчийн гаргасан зардал (хөрөнгө)-тай харьцуулж эрсдэлт нөхцөл байдлын хөнөөлийн түвшин, бүсийг тодорхойлдог.
Бизнесийн эрсдэлийн бүс гэж эрсдэлийн эдийн засаг (санхүү)-ийн үр дагаварыг ангилахыг хэлнэ. Эрсдэлийн төвшин гэдэг нь байж болох эдийн засаг (санхүү)-ийн хохирол юм. Бизнесийн хохиролын хэмжээг тодорхойлох аргаар нь тооны, чанарын гэж ангилна.
 Чанарын үнэлгээний явцад болзошгүй эсрдэлийн бүсийг тогтоосноор ажил дуусгавар болно. Тухайлбал, байж болох эрсдэлийн загвар, бизнес эрсдэлийн боломжит үр дүнгийн нөхцөлд дараахь дөрвөн бүс оршиж болно.
·         Эрсдэлгүй бүс (эрсдэлгүй үйл ажиллагаа) тухайн нөхцөлд хохирол гарахгүй (ашгийн хэмжээ хохиролоос давна), төрийн богино хугацаатай өрийн бичиг худалдан авахыг нэрлэж болно.
·         Боломжит эрсдэлийн бүс (хохиролын төвшин их бус) бизнесийн үйл ажиллагаа тухайн нөхцөлд ач холбогдолтой хэвээр байна. Нэг үгээр хэлбэл хохирол хүлээж буй ашгаас бага. Энэ бүсийн хязгаарт хохиролын хэмжээ нь бизнесийн тооцооны ашгийн хэмжээтэй дүйцнэ.
·         Аюулт эрсдэлийн бүс (илүү хөнөөлтэй) хохирол аюулт төвшинд хүрч хүлээж буй ашгийг алдаж болох нөхцөл байдал үүснэ.
Аюулт эрсдэл хүлээж буй ашгаас давахаар үл барам бизнест оруулсан хөрөнгөө алдах хохиролд хүргэж болно. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч орлого олохгүйгээр үл барам бүх гарсан зардлын дүнтэй эн зэрэгцэх хохирол хүлээнэ гэсэн үг.
·         Сүйрлийн эрсдэлийн бүс хохиролын хэмжээ аюулт эрсдлээс давах бөгөөд хогшил хөрөнгөө алдах байдалд хүрнэ. Энэхүү эрсдэлийн уршиг нь аж ахуй нэгж дампуурч хогшил хөрөнгөө зарж хаалгаа барихад хүргэнэ. Бизнес эрхлэгчийн бэл бэлчингээс давсан хохиролыг нөхөх боломж үндсэндээ байдаггүй. Сүйрлийн эрсдэлийн тоонд эдийн болон мөнгөн хохиролоос гадна хүний амь нас, экологийн гамшигт хүргэх эрсдэл мөн хамаардаг. Иймээс эрсдэлт хөрөнгө оруулахаас өмнө бизнес эрхлэгч тухайн тодорхой эрсдэл, эсвэл бүлэг эрсдэлийн гарах хохиролыг бүрэн тооцож оруулах хөрөнгөтэй, мөн өөрийн санхүүгийн нөөц (эд хөрөнгийн байдал)-тэй зэрэгцүүлэн үзэж дүгнэлт хийвэл зохино.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт