Татвар Лекц 6


Лекц 6
Орлогын албан татварыг бүртгэлд тусгах
Татварын өмнөх ашиг ба татвар ноогдуулах орлого байнгын ба түр зөрүү
Санхүүгийн тайланд ААН-н тайлант хугацааны борлуулах болон оролгыг түүнтэй холбогдон гарсан зардалын хамт тусгах үр дүн нь нийт ашиг, алдагдал, үйл ажииллагааны алдагдал ердийн үйл ажиллагааны ашиг алдагдал, төтвөр төлөхийн өмнөх ашиг алдагдал, татварийн дараах цэвэр ашиг гэсэн чиглэлээр харуудаг.
Харин орлогын татварын тайлан нь татвар ноогдуулах орлого нэг үе шатаар буюу татвар ноогдох орлогоос хүлээн зөвшөөрөгдөх зардалыг хасч тооцдог.
ЦА=татвар ноогдох орлого-хүлээн зөвшөөрөх зардал
Санхүүгийн тайлангийн зорилгоор орлого, зардалыг хүлээн зөвшөөрч бүртгэхдээ аккруэль суурьт зарчимд үндэслэн татвар төлөхийн өмнөх ашгийг тодорхойлдог. Олон улсын практикт татвар нь төлөгдөх боломжтой байх ёстой гэсэн зарчимтай мөнгөн суурьт үндэслэн татвар ноогдох орлогыг тодорхойлдог.
Энэ нь их хэмжээний орлогийг мөнгөөр аваагүй байж орлогоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд татвараа төлөх мөнгөггүйн улмаас торгуул, алданги гэх мэт эрсдэл хүлээх эсвэл мөнгийг нь хүлээн авсаны дараа зарцуулж дууссан, орлогоо хүлээн зөвшөөрөх үед, мөнгө нэмэгдэж зарцуулагдсан үед татварын өрийг төлөхөд хүндрэл учрах гэх мэт эрсдэлийг дагуулахгүй байхаар буюу татвар нь төлөгдөх боломжтой гэсэн үед тооцологдох боломжтой гэсэн үг юм.санхүүгийн тайлангийн татвар төлөхийн өмнөх ашиг, татварын тайлангийн татвар ноогдуулах орлогын зөрүүг:Байнгын зөрүү ба Түр зөрүү гэж ангилна.
Татварын хуулийн заалтуудаас үүдэн татвар төлөхийн өмнөх ашиг татвар ноогдуулах орлого зөрүүтэй байхыг байнгын зөрүү гэх бөгөөд байнгын зөоүү нь ирээдүйн татварын өгөөж нөлөөлөхгүй учир санхүүгийн тайланд татварын өглөгийг зарцуулах шаардлаггүй. Өөрөөр хэлбэл байнгын зөрүү нь ННБ-д тусгагдаагүй. Орлого, зардалыг санхүүгийн болон татварын тайлангийн зорилгоор өөрөөр цаг хугацаанд хүлээн зөвшөөрдөг.
Жишээ нь: бага үнэтэй түргэн элэгдэх зүйлийг худалдан авсан нийт дүнгээр нь хасагдах зардалд тооцхоор заасан байдаг бол санхүүгийн тайлан нь уг бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсээс тайлант хугацаанд зарцулсан хэсгийг нь зардалаар хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү санхүүгийн болон татварын тайланд орлого зардалыг хүлээн зөвшөөрч бүртгэх  цаг хугацааны үүдэн татвар төлөхөөс өмнөх ашиг ба татвар ноогдуулах орлогын хооронд үүссэн зөрүүг түр зөрүү гэнэ.
Байнгын зөрүү нь хэзээч нөхөгддөггүй, харин түр зөрүү нь ирээдүйн цаг хугацаанд нөхөгддөг. Нөхөгдөнө гэдэг нь яваандаа татвар ноогдох орлогод тооцогдох эсвэл татвар ноогдох орлогоос хасагдана гэсэн үг.
Түр зөрүү  байгаа тохиолдолд “хойшлуулах татварын өглөг”, “хойшлуулах татварын хөрөнгө” гэсэн данснууд юм. Татвар ноогдуулах орлого нь татвар төлөхийн өмнөх ашигаас их үед “хойшлуулах татварын хөрөнгө” харин бага үед “хойшлуулах татварын өглөг” үүснэ.
Түр зөрүүг Татвар ногдох түр зөрүү, хасагдах түр зөрүү гэж ангилан.
Түр зөрүүг үүсэж буй хөрөнгө өр төлбөрийн дансны дүн болон татварын суурь 2-ын хооронд үүсч буй зөрчил нь ирээдүйн тайлант үед татвар ноогдох орлогыг нэмэгдүүлэх нөлөөлөл үзүүлж байвал түүнийг татвар ногдох түр зөрүү гэнэ.
Татвар ноогдох түр зөрүүгээс үүсэж буй татварын нөлөөлөл хойшлогдсон татварын өглөг гэж нэрлэнэ. Түр зөрүүг үүсэж буй хөрөнгө өр төлбөрийн дансны дүн болон татварын суурь ирээдүйн тайлант үед татвар ноогдох орлогыг бууруулах нөлөөлөл үзүүлж байвал түүний хасагдах түр зөрүү гэнэ. Хасагдах түр зөрүүнээс үүсч буй татвар төлөлт хойшлогдсон татварын хөрөнгө гэж бүрдэнэ. Жишээ нь: санхүүгийн бүртгэлийн зорилгоор 20хх онд сая төгийн баталгаат засварийн зардалыг тооцож олгоно. Харин татварын зорилгоор баталгаат засварын зардалыг мөнгөөр төлөгдсөн үед нь хүлээн зөвшөөрөгддөг. 20хх онд уг баталгаат засварын зардалыг тооцож олгоно. Харин татварын зорилшоор баталгаат засварын зардалыг мөнгөөр төлөгдсөн үед нь хүлээн зөвшөөдөг. 20хх онд уг баталгаат засварын 400,0 төг 20ХХ онд 600,0 төлсөн гэвэл.
Баталгаат засварын зардал

Дансны үнэ
Татварын суурь
Түр зөрүү
20х1
1 сая
0
1сая
20х2
0
400,0
600,0
20х3
0
600,0
0

 Санхүүгийн бүртгэлийн зорилгоор 20х1 онд уг зардалыг хүлээн зөвшөөрсөн тус татварын өмнөх ашиг уг дүнгээр буурсан байгаа. Харин татварын зорилгоор тухайн тайлант үед татвар ногдох орлого нь уг дүнгээр илүү байгаа. Уг зөрүү нь ирээдүйн тайлант үеүдэд татвар ногдох орлогууд бууруулах нөлөөлөл үзүүлж байгаа тул хасагдах түр зөрүү болно.
Татвар ногдох түр зөрүү үүссэн бол:
Дт: татварын зардал
            КТ: хойшлогдсон татвар
                        ОАТ-ын өглөг
Хойшлогдсон татварын өглөгийг буцаах үед:
Дт: хойшлогдсон татварын өглөг
      Кт: ОАТ өглөг
Хасагдах түр зөрүү үүссэн:
Дт: ОАТ-н зардал
       Хойшлогдсон татвар
Кт: ОАТ-н өглөг      

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт