Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 6
ЛЕКЦ
6
Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үндэслэл ба аргууд
Зах зээлийн эдийн засагтай
хөгжингүй орнуудад хөрөнгө оруулалтын ашгийн тодорхойлох аргууд нь онолын болон
практик сонирхлыг хамтад нь илэрхийлдэг. Энэ нь сүүлийн жилүүдэд өөрчлөгдөхгүй
байсаар ирснийг нэг талаас түүний гүн гүнзгийн шинжлэх ухааны үндэслэл, нөгөө
талаас практикаар батлагдсан явдал гэрчилнэ. Энэ арга зүйн үндэс нь тухайн
асуудлыг шийддэг нэлээд түгээмэл боловч ихээхэн ерөнхий дараах 2 аргын эдийн
засгийн утга агуулгатай холбоотой.
1-р
арга нь :
Хөрөнгө оруулалтыг хэмжээг түүний ашигласнаар
олж авч байгаа орлогын хэмжээтэй харьцуулдаг арга юм. Хөрөнгө оруулалтаас олж
авч байгаа орлогыг үнийн саналыг үнийн эрэлттэй зэрэгцүүлэх замаар тодорхойлно.
Компаний эзэмшигчид оруулж байгаа хөрөнгө оруулалтын үр ашигийг сонирхдог.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид оруулсан
хөрөнгийн ашигласнаас хүлээгдэж байгаа орлого нь тодорхой хугацаан дахь хөрөнгө
оруулалтын хэмжээнээс багагүй байх тохиолдолд хөрөнгө оруулалтыг сонирхдог
байна. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтыг шууд хийдэг бол орлогыг нэлээд
олон жилийн турш бага багаар олж авдаг. Тиймээс компанийн эзэн хөрөнгө оруулах
тэр агшинд ирээдүйд олох орлого нь ямар хэмжээтэй байхыг тодорхойлох
шаардлагатай болдог.
Олон улсын практикт ийм тооцоонд мөнгөний цаг
хугацааны үнэ цэнийн хүчин зүйлийг тооцох аргыг өргөн хэрэглэдэг. Хөрөнгө
оруулалт нь харьцангуй урт удаан хугацааг хамардаг тул ирээдүйд олох орлогын
өнөөгийн үнэ цэнийг тодорхойох явдал онцгой чухал байна. Хөрөнгө оруулалтын
төслийн үр ашгийн үнэлгээний үед янз бүрийн хугацааны үзүүлэлтүүдийг хугацааны
эхэн дэх өнөөгийн үнэ цэнэтэй харьцуулдаг. Ямар нэг орлогын /С/ тодорхой
хугацааны дараах /n/хүүгийн
хэмжээ /i/-ний үе дэх өнөөгийн
үнэ цэнийг /PV/дараах
байдлаар томъёолдог. Үүнд:
1.
Өнөөдрийн
хөрөнгө оруулалтын ирээдүйн үнэ цэнэ
2.
Ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ:
3.
Хөрөнгө оруулалтын он тус бүрийн орлого /А/ нь тогтмол байвал
түүний ирээдүйн үнэ цэнэ:
4.
Хөрөнгө оруулалтын ирээдүйн орлогын жил бүрийн тогтмол үр
дүн:
5.
Өнөөгийн хөрөнгө оруулалтын жил бүрийн тогтмол үр дүн:
6.
Хөрөнгө оруулалтын жил бүрийн тогтмол орлогын өнөөгийн үнэ
цэнэ:
7.
Он тус бүрийн тогтмол зардлын өнөөгийн үнэ цэнэ:
Зах зээлийн орнуудад
эдгээр математик томьёоллуудыг ашиглан инфляци болон хүүгийн янз бүрийн түвшинд
тооцоолсон тооон утга бүхий таблицыг өргөн ашигладаг. Энэ нь аливаа хөрөнгө
оруулалтын төслийн үр ашгийг түргэн шуурхай тооцож удирдлагын шийдвэрийг цаг
алдалгүй гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Компанийн хөрөнгө
оруулалтын талаарх шийдвэр гаргах стратегий нь эцсийн дүнд үнийн эрэлт ба үнийн
сналын харьцаанаас хамаарна. Эдгээр ойлголтыг дараах байдлаар томьёолж болно.
ROR
CI – хөрөнгө
оруулах нь ашигтай
ROR
CI –
хөрөнгө оруулах нь ашиггүй
ROR
CI –
ашиг ба алдагдал нь тэнцэж байна.
ROR-
тухайн төслийг хэрэгжүүлснээр олж авч болох орлого буюу үнийн эрэлт
CI –
төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт буюу үнийн санал
2-р арга:
Хүүгийн хэмжээ болон
бусад ижил төстэй шалгуурыг хөрөнгө оруулалтын өгөөжийн нормтой харьцуулах
замаар хөрөнгө оруулалтын эдийн засгийн зорилгыг тодорхойлдог. Хөрөнгө
оруулалтын ямар нэг төслийг хэрэгжүүлснээр олох орлогын /ашиг/ түвшинг хөрөнгө
оруулалтын өгөөжийн хувь гэдэг.
Хөрөнгө оруулатын
өгөөжийн хувийг дараах томьёогоор тодорхойлж байна.
NI- цэвэр
орлого: