Бизнесийн харилцаа Лекц 6


ЛЕКЦ 6
Бизнесийн амжилттай эрхлэхэд нөлөөлөх хүчин зүйл шаардагдах ур чадвар
       Бизнесийг амжилттай эхлүүлж буй үйл ажиллагааг удирдан явуулахын тулд дараахь хүчин зүйлүүдийг нарийн тодорхойлсон байх ёстой. Үүнд:
  1. Сайн боловсруулагдсан бизнес төлөвлөгөөг боловсруулах
  2. Эрсдэлийг тооцоолох эрсдлийг үнэлэх
  3. Сайн ажилдыг бүрдүүлэх
        Бизнесээ эхлэхээс өмнө хийх анхны зүйл бол чанартай бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм. “ихэнхи хүмүүс бизнестөлөвлөгөө бичиж эхлээгүйгээс болж их алддаг” гэж Линда Пинсон Anatony of  a Business and Securing Your Company’s Future номын зохиолч хэлж байна. “Тэдэнд мөнгө эсвэл стратегийн ач холбогдолтой хамтрагч хэрэгтэй:            Тэнд юу хүсдэг вэ гэвэл бизнес төлөвлөгөө, харин энэ нь тэднийг сандралд оруулдаг.”
      Бизнес төлөвлөгөө таны бизнесийн амьдралын мөчлөгт чухал шийдвэрүүдийг гарахад нөлөөлдөг байна. Жишээлбэл: хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх нь ашигтай юу. Бизнес төлөвлөгөө нь чухал хамтрагчид, зээл олгогчид, ажилчид, бүр хэрэглэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэл болдог.
  1. Үзэг цаасаа холбохын өмнө чухал нөөц боломж, багаж хэрэгслүүдийг судлах нь оновчтой. Өөрийн бизнес санаагаа тоон үзүүлэлтээр батлах.: Бизнес төлөвлөгөө нь тоон ба чанарын үзүүлэлтүүдийг адилган хослуулсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. “Бизнес төлөвлөгөө бичнэ гэдэг бол зөвхөн санаагаа бичнэ гэсэн үг биш юм” гэж хэлжээ. “Энэ нь таны санааг санхүүгийн үзүүлэлтэнд буулгахыг хэлж байгаа юм”. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн санаагаа үгээртайлбарлахын хажуугаар хамгийн нарийвчлалтай тоон үзүүлэлт заавал шаардлагатай юм.
        Таамаглал дэвшүүлэхдээ оновчтой, бодитой байх: Бизнес төлөвлөгөөнд гардаг нийтлэг нэг алдаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа хэт бага байлгадаг явдал юм. Ашгийн хувийг бодитойгоор тооцоолохын тулд зорилтот зах зээлээ зөв тодорхойлж, тэр зах зээлдээ үндэслэн зардал, орлого таамаглах явдал юм. Энэ нь хэрэглэгч болж болох магадлалтай бүлгүүдийг сонсож, худалдан авалт хийж чадахгүй, хэрэгцээ нь байхгүй, сонирхож авахгүй, үр дүнтэйгээр нэвтрүүлж чадахгүй бүлгүүдийг хасаж зорилтот зах зээлээ тодорхойлно гэсэн үг.
      Эхний жилийн бэлэн мөнгөний урсгалаа тодорхойлох: Бэлэн мөнгөний урсгал гэдэг бол маш чухал асуудал юм. Цаашдаа дараачийн гурван жилийн ашиг, алдагдлыг таамаглаж, тайлан баланс тусгах. Эндээс ашиг алдагдал тэнцэх цэгийг тодорхойл. Өөрийн зах зээл дээр буй зарим мэдээллүүдийг олж харвцуулан бодитой болж буй эсэхийг шалгах.
Маркетингт илүү анхаарлаа төвлөрүүл.
Эхлээд зорилгоо тодорхойл. Хоёрт зах зээлийн судалгаа хийх, үүнд зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөгч нарыг тодорхойлох, зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг таамаглах. Ингэсний дараагаар маркетингийн стратегиа төлөвлөх, үүнд борлуулалтын таамаглал, зар сурталчилгаа, дэмжлэг, PR, сүлжээнүүд, байршил, хэрэглэгчдийн үйлчилгээ, болон бусад маркетингийн суваг, багаж хэрэгслүүдийг тодорхойл. Үүний дараагаар дээрх маркетингийн стратегиудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бэнчмаркийнг хийж өөрийн төлөвлөгөө хир бодитой болсон байна вэ гэдгийг үзэх.
 Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох.
Зорилтот хэрэглэгчдээ сонгож дараа нь оновчтой үйл ажилагааг явуулах
Бизнесийн үүд хаалгаа бүгдэд  нээ. Яагаад заавал зорилтот зах зээлд төвлөрөн бусад зах зээлийн сегментүүдийг орхиж бизнес хийх гэж? “Бизнес эрхлэгчдэд баярлахаас илүүтэйгээр, тэдний зорилтот хэрэглэгч болох мэдээллийг цуглуулж дараахь хэдэн зөвлөмжүүдийг санаарай.
  1. Битгий магадлах гэж оролд.
Бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчдийн талаар судалгаа хийж эхлэхээсээ өмнө тэд юу хүсдэг талаар мэднэ гэж төсөөлддөг.
Хэрэв та ресторан байгуулах гэж байгаа бол хэрэглэгч зөвхөн амттай хоолонд дуртай гэж төсөөлсөн бол хэрэглэгчид бусад үйчилгээ, цэвэр орчин гэдгийг орхигдуулах магадлалтай болж байна.
       Таны ирээдүйн хэрэглэгчид танай өрсөлдөгч байгууллагуудаар үйлчлүүлж байгаа болохоор тэднийг судалгааны хэоэгсэл болгон ашиглах нь хялбар. Танай өрсөлдөгч нар дан ганц юу борлуулж байгааг биш хэрхэн яаж маркетинг хийж, ямар үйчилгээ үзүүлж байгаа зэргийг судлах нь чухал.
  1. Хамгийн төгс тохирлыг олох.
Бизнес эрхлэгчдийн тооцоолж олох хамгийн чухал зүйл бол ямар хэрэглэгч манай зорилгыг биелүүлж чадахвэ? Гэдгийг олох.
-Өөр өөр сегментүүдийг тодорхойл.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлсны дараагаар өөр ямар боломж байж болох вэ гэдгийг судлах.
Танай хэрэглэгчдэд өөр өөр төрлийн олон сегментэд хуваагдаж болно. Дээр дурдсан ресторан байлаа гэж бодоход хятад хоол, европ хоол, цагаан хоол гэх мэт олон төрөл болгож болох юм.
-          Үнэнгүй зах зээлийн судалгааны аргуудыг ашиглах.
       Интернет бол мэдээллийн эх үүсвэр болж байна. Өөрийн дуртай ямар ч сэдвээр хайлт хийхэд вэб хуудас, хэлэлцүүлэг, сурталчилгаа гэх мэт маш олон хайлт бий болох болно. Үүний хажуугаар зах ззэлийн судалгааны маш олон ном хэвлэл судалгааа хийгдсэн байдаг тиймээс өөрийн бүс орчинд аль тохирч байна вэ гэдгийг үндэслэн судалж болох юм.
-          Үйлчилгээ, үйлчилгээ, үйлчилгээ.
Бизнесүүдийн дийлэнх хувь муу бүтээгдэхүүнээсээ илүү муу  үйлчилснээсээ болоод хэрэглэгчдээ алдаж байдаг.
       Танай бизнесийн маркетингийн хамгийн чухал нэг арга бол сайн үйлчилгээ ба борлуулалт байдаг. Та хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ үйлчилсэн тохиолдолд буцаад тэр хэрэглэгч танай үнэнч хэрэглэгч болдог.
Хөрөнгийн эрсдлийг бууруулах:
Бизнесийн даатгалаар өөрийн эрсдлийг бага байлгах.
Шинээр бизнес эхлэх болгон тодорхой хэмжээний эрсдэл агуулдаг. Тиймээс ч зарим нэг амжилттай бизнесүүд үргэлж даатгалтай байдаг. Даатгал маш олон төрөл байдаг ч бизнесийн эрсдлийг хамгаалсан нь ховор. Эдгээр нь зах зээлийг хамгаалах эрсдэл, байршилт нь амжилттай бус байх эрсдэл, хэрэглэгч таны барааг сонгохгүй байх эрсдэл гэх мэт. Даатгал таны зарим нэг төрлийнт эрсдлийг удирдахад зориулагдсан байдаг тиймээс дараах зөвлөмжүүдээс анхааран үзнэ үү:
Мэргэжилтнээс асууж лавлах. Худалдааны байгууллагын даатгал маш нарийн төвөгтэй байдаг. Тиймээс шинээр эрхлэгчид маш сайн зөвлөхгүй түүнээс эрсдлийн талаар түүнээс хамгаалах даатгалын төрлүүдийг сонгоход туслалцаа авах хэрэгтэй.
Ямар эрсдлийн төрөлд өмчийг хамруулж байгаа талаар бод. Барилга , тоног төхөөрөмж, компьютор гэх мэт ямар төрлийн өмч хамруулж байгаагаас шалтгаалан гал, ус үер, түүнтэй холбоотой даатгалыг сонгох.
Өөрийн хөрөнгийн болгоомжтой сонго. Чадварлаг зөвлөх танд энэ тохиолдлоос хэрхэн гарах талаар зөвлөх боломжтой. Ажилчид бэртэж гэмтэх бол бас нэг төрлийн эрсдэл.ажилчдын цалин хөлсний даатгал заавал шаардлагатай байдаг. Өөр бусад эрсдэл бол таны ямар салбарт орж байгаагаас шалтгаална. Хэрэв архи согтууруулах ундаагаар үйлчидэг уушгийн газар байсан бол таны хэрэглэгч их согтуугаас болж өөртөө болон бусдад гэм хор учруулар гэх мэт. Энэ тохиолдолд архи, согтууруулах ундааны эрхтэй холбоотой даатгал, хамгаалалт тусгайлан байдаг. Энэ мэтчилэн өөрийн бизнесийн бүрэн ойлгох, мэдрэх нь чухал ач холбогдолтой.
 Гадуур хэс. Сайн зөвлөхтэй болсны дараагаар өөрийн нийлүүлэгч болон бодлогыг үнэлж үз. Тиймээс боломжит бүх хувилбарыг үнэлж, тэднийг хамгаалах арга хэрэгсэлийг сонго.
Даатгалтай гэд битгий тайван бай. Зарим өмч, өр төлбөрийн эрсдлийг хуулиар хамгаалаагүй байдаг. Зарим нэг эрсдлийг хамгаалах боломжтой эсвэл хамгаалах төлбөр нь маш өндөр байдаг. Энэ мэтчилэн үзэгдэл тохиолдох юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамгаалж болно,жишээлбэл ажилчдаа сургах. Сайн бодож төлөвлөсөн арга хэмжээ нь зарим үед даатгалын зардлаас ч хямд тусах үе байдаг.
Шинэ аюул занал боломжуудыг анхаар, олж ав. Нэмэлт даатгал эсвэл өөр эрсдлийн удирдлага танд хээг болж болно. Жижиг бизнесийн хувьд даатгалгүйгээс, эсвэл хангдаагүйгээс алдагдалд хүрэх юм бол маш хүнд тусдаг.
Өөрийн бизнесийн ирээдүйд сайн ажилчид хөлсөлж  хөрөнгө оруулалт хий. Одоог хүртэл та өөрийн бизнесийн гол зангилаа болж байжээ,гэхдээ өөрийн хүчнээс илүүг гүйцэтгэнэ гэдэг бол хэцүү. Санаа бүү зов, та хүрэлцэхгүй болж байна гэдэг бол сайн зүйл, учир нь танай компани өсөж байна гэсэн үг. Харин та анхны ажилчдаа ажилд авах цаг болжээ. Гэхдээ ажилчин авахаасаа өмнө та дараачийн хэдэн жилд яах тухайгаа сайн төлөвлөж стратеги боловсруулаарай. Таны гол зорилго бол ажлын байрны 4 аюулаас хол байх, эдгээр нь шилжилт хөдөлгөөн, бүтээмжийн бууралт, дүрэм журам, ажилчдын сэтгэл ханамж. Дараах хэдэн зөвлөмжийг дагаж ажлын бүрдүүлэлтээ хялбар болгоорой.
Бичиг цаасны ажлаа хий. Ажилчдын нийгмийн даатгалын дугаар зэргийг цуцлуулах нь чухал зүйл. Ажилчидтай байна гэдэг улсад орлогын албаан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Энэ бүгдийг тооцоолох хүн бол танай нягтлан бодогч юм.
Юу хайж байгаагаа мэдэх нь чухал. Хүн болзоонд явахдаа нөгөө хүнээс хүсэн хүлээх зүйлүүдийг жагсаадаг. Тиймээс ажлын байрыг тодорхойлж, түүнд хэрэгцээтэй ур чадвар, цалин хөлсний хэмжээг тодорхойлж ямар хүн байх талаар тооцоол. Энэ хялбар мэт боловч үүнийг хэрэгжүүлдэг нь ховор байдаг. Тэд бол хамгийн сайн сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүмүүс байх нь олонтаа. Өөр бас цагаачлагчдаас сонголт хийх нь сонирхолтой үр дүнг гаргаж байдаг. Гэхдээ тэд ажиллах эрхтэй байгааг нь асуух шаардлагатай. Мөн дагалдан байдлаар сайн ажилчдыг таньж олж авах боломж байдаг.
Хүмүүсээс хэрхэн ярилцлага авах тал дээр суралц. Ярилцлага хийж байхад сэдвээс хазайх нь амархан байдаг, ялангуяа ярилцлаг өгөгч нь таны хамаатан бол. Гэхдээ ярилцлага өгөгчөөс гэрэлсэн байдал, хүүхэдтэй эсэх, ямар дунд сургууль төгссөн эсэхийг асуух нь зарим улс оронд хуулиар хоригосон зүйл байдаг.
Чиглүүлэгж бас идэвхижүүлж бай. Таны ажилд авсан ажилчид таны санаа бодлыг уншиж чадахгүй, тиймээс та сайн харилцагч байж тэднийг сургаж, компанийн зорилго, ажил  үүргийн хувиарьтай нь танилцуулж, өөрийн хүлээлтийн талаар хэлж байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг хянаж зургаан сар тутам цалин нэмэх боломжийг санал болгож бай. Ажилчдаас ямар төсөл, ажил үүрэг нь тэднийг идэвхжүүлж байгааг асуух.
Бизнес эрхлэгчийн амжилтанд байнга тодорхой хэдэн зүйлүүд нөлөөлдөг болохыг дээр өгүүлсэн болно.тэгвэл эдгээр хүчин зүйлүүдийг хялбархан боловсруулах аргыг “Бизнесийн амжилтын анализ”-аар байгуулагынхаа онцлогт тохирсон амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүддээ нөлөөлөөд байгаад нь задлан шинжилж болно. Өөрөөр хэлбэл ямар нь идэвхтэй ямар нь сулавтар үүрэгтэй вэ гэдгийг тогтоож тодорхойлдог.
Энэ анализ нь бизнесийн өөртөө тавьсан зорилго, ирээдүйн амжилтанд чиглэгдэж 3 алхмаар нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлдог.
  • Компанийн онцлог бүхий амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох
  • Ажилтын хүчин зүйлүүдийн идэвхийг тодорхойлох
  • Амжилтад хүрэхэд хамгийн хүчтэй нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлох
Бизнесмэний амжилтын аннализ /1-р алхам / Компанийн онцлогтой амжилтанд нөлөөлөх хүчин зүйлүүдээ  тодорхойлох

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт