Олон улсын санхүү менежмент Лекц 6
Лекц – 6
Валютын ханш тогтоох арга
Валютын ханш тогтоох арга
Мөнгөн тэмдэгт валют зэрэг нэр томьёо нь ойролцоо утгатай боловч бие биенийгээ орлох ойлгоц биш билээ. Мөнгөн тэмдэгт гэдэг нь тухайн улсын төв банкнаас гүйлгээнд гаргадаг мөнгөн дэвсгэртүүд чек болон бусад төлбөрийн хэрэгсэл юм.
Гадаад орны мөнгөн тэмдэгт төлбөрийн бусад хэрэгслийг валют гэж нэрлэх бөгөөд дэлхийн бүх орны мөнгөн тэмдэгт гадаад валют болж чадахгүй. Олон улсын хэмжээнд нийтээр хүлээн зөвшөөрсөн хөрвөх чадвартай мөнгөн тэмдэгтийг гадаад валют гэж нэрлэнэ. өөрөөр хэлбэл мөнгөн тэмдэгтийг дотор нь чөлөөтэй хөрвөдөг үл хөрвөдөг хагас хөрвөдөг гэж ангилдаг. Тухайн орны валют нь бусад орны үндэсний мөнгөн тэмдэгтээр чөлөөтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр арилжаалагдаж олон улсын төлбөр тооцоонд хэрэглэгдэж байвал түүнийг чөлөөтэй хөрвөдөг валют гэж үздэг. Валютыг дотор нь үндэсний валют нөөцийн валют / дэлхийн орнууд валютын нөөцөө байршуулдаг болон олон улсын төлбөр тооцоонд хэрэглэдэг валют/ гэж ангилна. Улс орнуудын хоорондын төлбөр тооцоонд хэрэглэгддэг нийтээр хүлээн зөвшөөрсөн чөлөөтэй хөрвөдөг валют нь нөөцийн валют болж чадна. Доллар Евро Иен Фунт-стерлинг Швейцар франк нь нөөц валютын үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн орнуудын төв банк нь өөрийн валютын нөөцийг зөвхөн эдгээр валютаар олон улсын мөнгөний зах зээл дээр байршуулж байна. Гадаад орны валютын нэгжийг тухайн орны үндэсний валютаар илэрхийлсэн үнийг валютын ханш гэнэ. Жишээ нь
1доллар = 1200 төгрөг
1 доллар = 35 рубль
1 рубль = 37 төгрөг
1 евро = 1.10 ам доллар
1 ам доллар = 1.37 шв.франк гэх мэт .
Төгрөгөөр илэрхийлсэн гадаад валютын ханш өсч байвал төгрөгийн ханш унаж байгааг илтгэнэ. Харин төгрөгөөр илэрхийлсэн гадаад валютын ханш буурч байвал төгрөгийн ханш сайжирч бйгааг харуулна.
Олон улсын банкны практикт валютын ханшийг шууд ба шууд бус гэсэн 2 аргаар тогтоодог.
Гадаад валютын нэгжийг тухайн орны үндэсний валюттай дүйцүүлж ямар үнэтэй болохыг хооронд нь шууд харьцуулж ханш тогтоохыг шууд арга гэнэ. Жишээ нь
Монголд 1 юань эсвэл 1 рубль нь тодорхой хэмжээний төгрөгтэй эсвэл америкт 100 иен тодорхой доллартай байх гэх мэтээр тухайн хоёр орны үндэсний валютыг шууд харьцуулж ханш тогтооно.
Үндэсний валютын нэгжийг гадаад орны валютад харьцуулж ханш тогтоохыг шууд бус арга гэнэ. Жишээ нь
Англид 1 функ стерлингийг тодорхой хэмжээний доллартай эсвэл Монголд нэг төгрөгийг тодорхой хэмжээний доллартай харьцуулж ханшийг нь тогтооно. Банк хоорондын тооцоонд кросс ханшийг өргөн хэрэглэдэг бөгөөд тухайн хоёр орны валютын хоорондын харьцах ханшийг үндэслэж тогтоохыг кросс ханш гэнэ. Кросс ханшийг хэрхэн тогтоох аргачлал түүн дээр хийсэн хоёр хийсвэр жишээ авч үзье. Швейцарын франкын хооронд харьцах ханшийг тэдгээрийн доллартай харьцах ханшнаас хөөн тооцож гаргахад драах тэгшитгэлийг ашиглана.
А. 1 доллар = 1.3740 швейцар франк
0.93 = 1 доллар бол
100 евро = = 147.74 шв.франк
Б. 1 ам.доллар = 1.3740 швейцар франк
1 функ стерлинг = 1.595 ам.доллар бол
Х швейцар франк = 1фунт стерлинг гэвэл
1 фунт стерлинг = 1.595*1.3740 = 2.192 шв.франк болно.
Жишээ бодлого
А харилцагч швейцар франкаар 5.0 сая евро худалдаж авах захиалга ирүүллээ гэвэл кросс ханшийг яаж тогтоох вэ. Эдгээр валютын доллартай харьцах ханш энэ үед дараах байдалтай байсан гэвэл .
Доллар / евро 0.9340- 9350
Доллар / шв.франк 1.3740- 1.3750
Энэ үед тухайн банкинд евро валютын бэлэн үлдэгдэл байхгүй учираас дээрх ханшаар доллараар Германы банкнаас евро худалдан авч А харилцагчийн хүсэлтийг биелүүлэх шаардлагатай болжээ. Доллартай болохын тулд банк нь өөрт байгаа швейцар франкийг швейцарийн нэгэн банкинд зарж доллар / ханш нь 1 доллар = 1.3750 шв.франк / болгосон байна. Дээр дурдсан хэлцлийн нөхцөлийн дагуу худалдагчийн тооцоонд хэрэглэх шв.франктай харьцах евро валютын зарах ханшийг тогтоовол
0.9340 евро = 1 ам.доллар
1 ам.доллар = 1.3750 шв.франк
Х шв.франк = 100 евро гэвэл
Х / 100 евро / = = 147.20 шв.франк / валют худалдагчийн ханш /
Зарим тохиолдолд захиалагч валют худалдаж авах захиалга ирүүлэхдээ авах валютынхаа ханшийг тодорхой зааж ханшийн хязгаарлалт хийсэн байдаг.
Жишээ нь
Монгол банк 10.0 сая шв.франкийг 0.67 гэсэн ханшаар еврогоор сольж худалдаж авах захиалгыг 4.25-ны ажлын өдрийн төгсгөлд ирүүлсэн байжээ. 4.26-ны буюу шинэ ажлын өдрийн өглөө зах зээл дээр ханш дараах байдалтай байжээ. үүнд
Доллар / евро = 0.9340-09350
Доллар / шв.франк = 1.3740-1.3750
Үүнийг үндэслэн шв.франк евро валютын кросс ханшийг тодорхойлбол
Х /100шв.франк/ = евро
Энэ ханшаар Монгол банкны захиалгыг биелүүлж гүйлгээ хийж болохгүй. Учир нь Монгол банк буюу худалдан авагчийн захиалсан ханш 0.67 бөгөөд /0.68-00.67= 0.01/ 0.01 –ээр зөрүүтэй байна. Ханшийн энэ зөрүүг Монгол банк хариуцахгүй тул захиалгыг түр хойшлуулж доллар / евро болон доллар/ шв.франкийн ханшид гарах өөрчлөлтийг хүлээх шаардлагатай болно. Монгол банкны тогтоосон шв.франк евро валютын хооронд харьцах ханшаар түүний захиалгыг биелүүлэхэд доллар /евро доллар/ шв.франкийн ханшид дараах 2 тохиолдлын аль нэгэнд өөрчлөлт орсон байх шаардлагатай.
Үүнийг тооцьё.
А. 4.26-ны доллар / шв.франкийн ханш өөрчлөгдөөгүй харин доллар / еврогийн ханшид өөрчлөлт орсон байх тохиолдолд.
1 ам.доллар = 1.3740 шв.франк
100 шв.франк = 67 евро
Х./евро/ = 1 ам доллар гэвэл
евро
Б. Доллар / еврогийн 4.26-ны ханш өөрчлөгдөөгүй .доллар/ шв.франкийн ханшид өөрчлөлт орж Монгол банкны захиалгыг биелүүлэх нөхцөл бүрдэх тохиолдол.
1 ам.доллар = 0.9350
0.67 евро = 100 шв.франк
Х шв.франк = 1 доллар гэвэл
Х /1доллар / = 1.3740*0.67= 0.92 евро
Үүнээс үндэслэн захиалгыг биелүүлэхийн тулд шв.франк еврогийн кросс ханшийг тооцвол
0.67 евро = 100 шв.франк
Х шв.франк = 100 евро гэвэл
Х /100 доллар/ = = 149.2 шв.франк