Эрх зүй Лекц 6
ЛЕЦК - 6
Компанийн эрх зүйн зохицуулалт
1. Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй компанийг Хувьцаат компани гэнэ .
2. Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж түүнийг захиран зарцуулах эрх нь компаний дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.
Хувьцаат компани болон Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ялгаатай байдлыг дараах
№
|
ХК
|
ХХК
|
1
|
Хувьцаа эзэмшигч хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.
|
|
2
|
Хувьцаа эзэмшигчийн тоо хязгааргүй
|
Үүсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгүй
|
3
|
Удирдлага хяналтын байгууллагын бүтэц нь хуулиар тодорхойлогдсон
|
Удирдлага хяналтын байгууллагын бүтэц нь энгийн дүрмээрээ мэдэгдэх
боломжтой
|
4
|
Өөрийн хөрөнгө нь 10.000.000₮-өөс дооошгүй
|
Өөрийн хөрөнгө нь 1.000.000₮-өөс доошгүй
|
5
|
Үүсгэн байгуулах журам нь хуулиар тогтоогдсон байх
|
Үүсгэн байгуулагч нь хуралаа хийж
дүрмээ баталдаг.
|
Хараат болон
охин компани:
Ø Компаний нийт энгийн
хувьцааны 20-51 хүртэлх хувийн өөр
компаний дангаар буюу нэгдэх сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа
тохиолдолд уг компанийг хараат компани гэнэ.
Ø Компаний нийт энгийн
хувьцааны 51-100 хүртэл хувийг өөр
компани дангаар эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг охин компани гэнэ.
Хараат болон охин толгой компани нь бүгд бие даасан
хуулийн этгээдийн эрхтэй. Хараат
болон охин компани нь толгой компаний
өөрийг хариуцахгүй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ нь өөрөөр
заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компаний өрийг хариуцахгүй.
Компани өөрийн хараат болон охин компани тэдгээрийн
хараат болон охин компаниуд болон бусад компанитай үйл ажиллагаага уялдуулах
зорилгоор нэгдэж болно.
Компаний салбар төлөөлөгчийн газар:
Копани нь салбар болон
төлөөлөгчийн газартай байж болох бөгөөд эдгээр нь хуулийн этгээдийн эрх
эдлэхгүй. Түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу компаний нэрийн
өмнөөс үйл ажиллагаа явуулдаг.
Салбар: нь компаний оршин байгаа газраас
өөр газар байрлах компаний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь
гишүүнчлэл төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэдэг тусгай нэгж юм. Тэгвэл төлөөлөгчийн газар нь компаний оршин
байгаа газраас байрлаж компаний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах компаний
нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулах
эрхтэй.
1.
Open or Joint stocn company-Нээлттэй компаний “ХК”
2.
Closed or limited liability
company- ХХК
3.
Controlled company-Хараат компани
4.
Sub sidiary company-Охин компани
5.
Branches office of a company- Салбар компани
6.
Representative office of a
company-Төлөөлөгчийн
газар
7.
Reorganization of company-Компанийг шинээр үүсгэн
байгуулах
8.
Consoldition of companies-
9.
Merger of companies-Нэгдсэнн компани
10.
Division of company-
11.
Separation of company-Тусгаарласан
12.
Shares -Хувьцаа
13.
Common shares – Энгийн хувьцаа
14.
Pre ferred shares-Онцгой эрхтэй хувьцаа
15.
Transformation of company-Компанийг өөрчлөн зохион
байгуулах
16.
Parthership-Нөхөрлөл
17.
General Parthership-ББН
18.
Limited Parthership-ЗБН