Эрсдлийн менежмент Лекц 5


ЛЕКЦ - 5
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН АНГИЛАЛ
Үйл ажиллагааны энэхүү төрлийн эрсдэлийн ангилалын үндэс нь эрсдэл бий болох хүрээний хувьд санхүүгийн, тогтолцооны бус эрсдэл ордог.
Тараан байрлуулах боломжгүй санхүүгийн эрсдэл нь зах зээл дээр хөрвөж буй бүх төрлийн үнэт зүйл, үнэт цаасанд оруулсан хөрөнгөд хамааралтай байдаг
Эрсдэлийн дараахь төрөл энд хамаарна: Хууль эрх зүйн заалт өөрчлөгдөх, зэвсэгт мөргөлдөөн, инфляци, хувь хүний, хөрөнгийн зах зээл (бух унагаж, “баавгай” агнах гэж нэршсэн)-ийн эрсдэл гэх мэт
Зах зээлийн орчин өөрчлөгдөх үеийн хохирол нь зах зээлийн эрсдэлийн салшгүй хэсэг мөн бөгөөд үнэн хэрэгтээ зах зээлийн уналтыг дагаж үнэт цаасны өртөг буурна гэсэн үг.
Санхүүгийн бус эрсдэл (тараан байрлуулах боломжгүй) нь үнэт цаас нэг бүрийн онцлог, тэдний операторын мэдлэг чадвар тооцооны онцлогоос нөхцөлдөн үүснэ. Тогтолцооны бус эрсдэл нь илүү өргөн хүрээг хамардаг. Тэдгээрт: хөрөнгө оруулалтын сонгосон чиглэл объект хамаарах ба тэд цаашид дэд хэсэгт хуваагдана. Хөрөнгө оруулалтын объектив эрсдэл ихэвчлэн үнэт цаас гаргагчаас хамааралтай байдаг. Эрсдэлийн хэмжээ нь үнэт цаас гаргагчийн төлбөр хийх чадвар орлогын төвшингөөс шалтгаална.
            Хөрөнгө оруулалтын объектын эрсдэлийн бүрэлдэхүүнд: Бизнесийн эрсдэлд санхүүгийн эрсдэл, ноогдол ашиг төлөхгүй байх эрсдэл, аж ахуйн нэгжийн удирдлагын, сүйрлийн эрсдэл, төлбөрийн чадварын, валютын, зээлийн эрсдэл зэрэг орно.
Бизнесийн эрсдэл нь: тайлан тэнцлийн хөрөнгийн хэсэгтэй холбоотой, аж ахуйн нэгжийн үр дүн төлөвлөж байснаас буурах эрсдэл юм. Энэхүү эрсдэлийг тодорхой аж ахуй нэгжийн хувьд үнэт цаас гаргагч элемент нь аж ахуйн нэгжийн санхүүгийн чадавхийг экспертийн судалгааны аргаар үнэлэх замаар тодорхойлдог. Мөн зах зээл дээрх хөрөнгө оруулагчийн байр байдлаас хамааралтай байдаг.
Санхүүгийн эрсдэл нь: тайлан тэнцлийн өр төлбөрийн ажилбартай болон эмитент хөрөнгө оруулалтын үр дүнтэй холбоотой.
Аж ахуй нэгжийн эрсдэл нь аж ахуй нэгжийн зах зээлд явуулж байгаа ажиллагаатай холбоотой. Тухайлбал, аж ахуй нэгж консерватив, давилуун, зөөлөн чиглэлээр ажилладаг байж болно. Удирдлагын эрсдэл үйлдвэрлэлийг удирдах менежерийн мэргэшлээс хамааралтай. Бизнесийн нэгжийн менежерийн гаргасан алдаанаас болж үнэт цаасанд хөрөнгө оруулагч хохирол хүлээж болно.
Аж ахуй нэгжийн эрсдэл нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани шинэ зах зээл эзэмшихийн төлөө өрсөлдөж санхүүгийн нэмэгдэл нөөц их дайчилснаас хөрөнгө оруулалтын орлого буурах эрсдэл юм.
Сүйрлийн эрсдэл бизнес эрхлэгчийн бүдүүлэг алдаанаас болж дампууралд хүрэх, хөрөнгөөр хохирох эд материал хөрөнгө алдах эрсдэл юм.
Төлбөрийн эрсдэл үнэт цаасны үнэлгээ, чанар өөрчлөгдсөнөөр борлуулалтаас хохирол хүлээж болно.
Хөрвөх чадварын эрсдэл өрийн бичиг болон давуу эрхтэй хувьцааг энгийн рүү шилжүүлэхэд үүсэх эрсдэл юм.
Валютын эрсдэл үнэт цаас, гадаад валютын арилжаа хийхэд ханшийн өөрчлөлтийн хэлбэлзлээс үүсэх эрсдэл юм.
Зээлийн эрсдэл үнэт цаас гаргагч эмитент төлбөр хийх чадваргүй болох эрсдэл, зээлдэгч зээлээ төлөхгүй байх эрсдэл юм.
хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын төрлийг буруу сонгосноос үүдэлтэй.
Селектив эрсдэл үнэт цаасны зах зээл дээрх ажиллагчдын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд багцын, цаг хугацааны гэсэн хоёр төрөлтэй байдаг.
Багцын эрсдэл хөрөнгийн багц бүрдүүлэхэд зориулан үнэт цаас сонгох үйл ажиллагаанд илэрнэ. Үр ашигтай тодорхой төрлийн үнэт цаас сонгож чадвал үр дүнд хүрэх бөгөөд үгүй бол багцын эрсдэлд орно.
Цаг хугацааны эрсдэл үнэт цаас гаргах, худалдан авах, худалдахдаа цаг хугацааг зөв оновчтой сонгох нь чухал. Жишээ нь ханш дээд үнэд ойртож очих нь худалдах дохио болох, үнийн доод хязгаарт тэмүүлэх нь үнэт цаас худалдаж авах дохио болдог. Бусад үед эрсдэлд хүрэх магадлалтай.
Техникийн эрсдэл нь үнэт цаасны үйлчилгээтэй холбоотой байдаг. Эдгээр нь үнэт цаас нийлүүлэх, төлбөр хийх, шилжүүлэх, клиринг хийх үйл ажиллагааны эрсдэл юм.
Нийлүүлэлтийн эрсдэл нийлүүлэлтийн үүргээ үл биелүүлэх олон төрлийн хувьцаа зөвхөн бичээсийн хэлбэртэй байдаг учраас тухай бүр бүртгэж авахгүй байх нь нийлүүлэлтийн эрсдэлд хүргэнэ.
Төлбөрийн эрсдэл нийлүүлэлтийн эрсдэлийн нөгөө тал нь тооцоонд мөрдөж байгаа өнөөгийн тогтолцоо тодорхой хугацаанд төлбөр гүйцэтгэхгүй байхыг зөвшөөрдөг. 
Шилжүүлгийн эрсдэл мөнгөн хөрөнгийг чөлөөт валютад шилжүүлэх үеийн эрсдэл юм.
Клирингийн эрсдэл мөнгө шилжүүлэхэд гарах алдаанаас шалтгаалан бий болдог.
Үйл ажиллагааны эрсдэл үнэт цаастай ажиллаж буй банкны ажилтны техникийн чанартай алдаанаас болж үүсдэг. 
Бизнесийн үйл ажиллагааны чиглэл төрөл нь өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг нь илрүүлж тогтоосон эрсдэлийн уялдааг тодорхойлох нь нэн чухал болохыг харуулж байна. Ингэсэн нөхцөлд ангилал бодит үр дүнгээ өгнө.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт