Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 5
ЛЕКЦ
5
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн үнэлгээ
Хөрөнгө оруулалтын төсөл гэдэг бол хөрөнгө
оруулалтыг гүйцэтгэх хугацаа ба объеи хэмжээ, зорилгод тохирох эдийн засгийн
үндэслэл юм. Түүнчлэн хөрөнгө оруулалтын бизнес- санхүүгийн төлөвлөгөөг
гүйцэтгэж буй практик үйл ажиллагааг тодорхойлон бичих, норм ба дүрэм, стандарт
тогтоохтой холбогдсон хууль тогтоомж болон зураг төсөл, төсвийн баримт бичгийг
боловсруулах, сайжруулах үйл ажиллагаа үүнд хамаарна. Хөрөнгө оруулалтын
төслийн ойлголтыг дараах утгаар хэрэглэж болно. Үүнд:
- ажил хэрэг, үйл ажиллагаа,
арга хэмжээ, гүйцэтгэж байгаа ямар нэг иж бүрэн үйлдэл, тодорхой зорилгод
хүрэх, тодорхой үр ашиг оолж авах явдал юм. Энэ тохиолдолд энэхүү санаа нь
дараах нэр томьёотой ойролцоо утга агуулгыг илэрхийлнэ. Үүнд: “аж ахуйн арга
хэмжээ” , “шинжлэх ухаан техникийн арга хэмжээ”, “иж бүрэн ажил ”, “зураг
төсөл” гэх мэт.
- Зохион байгуулалт –
эрх зүйн ба санхүү – төлбөр тооцооны бичиг баримтын систем юм. Ямар нэг
үйлдлийг гүйцэтгэх, эсвэл ийм үйлдлийг тодорхойлон бичихэд энэ нь чухал байдаг.
Инновацийн төсөл гэсэн ойлголт нь дээрхтэй
ижил төстэй утга агуулгыг илэрхийлдэг. Шинэ төрлийн бүтээгдэхүүн, эсвэл
технологийг олж авсан, эсвэл боловсронгуй болгосон шинэчлэл сайжруулалтын үйл
явцын эцсийн үр дүн бол инноваци юм гэж тодорхойлсон байдаг.
Инновацийн үйл явц гэдэгт эрдэм шинжилгээ –
судалгаа, туршилт зохион бүтээлт, зураг төсөл- технологийн ба туршлагын ажил
болон шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, шинэ технологи, хөдөлмөр, удирдлага –
зохион байгуулалтын шинэ арга хэлбэр зэргийг ашиглах арга ажиллагааг багтаана.
Хөрөнгө
оруулалт ба инновацийн төслийг зохиох, хэрэгжүүлэх ажлууд нь дараах үе шаттай
байна. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын
шинэ сэдэл, шинэ санааны анхны үндэслэл ба сонголт
- Хөрөнгө оруулалты
төслийн эрдэм шинжилгээ – судалгаа туршилт – зохион бүтээлийн ажилууд
- Хөрөнгө оруулалтын
боломж бололцооны судалгаа
- Техник – эдийн
засгийн үндэслэлийн төсөл
- Эрдэм шинжилгээ,
судалгаа ба төслийн баримт бичиг бэлтгэл
- Барилга – угсралтын
ажилууд
- Үйлдвэрлэлийг
эзэмших ба бэлтгэх
- Бүтээгдэхүүн
гаргалтын зохион байгуулалт ба үйлдвэрлэлийг ашиглах
Гэрэний
бичиг баримтыг бэлтгэхэд дараах ажилуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Тендер зарлах ба
түүний үр дүнгээр гэрээний баримт бичиг бэлтгэх
- Шаардлага хангасан
хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хйих
- Тендерийн
шаардлагыг компанийн цаашдын хийж гүйцэтгэх төсөлд тусгах, ажлын баримт бичгийг
боловсруулах
Хөрөнгө
оруулалт ба инновацийн төслийг боловсруулах үед санхүүгийн дараах хэрэгслүүдийг
ашиглана. Үүнд:
- Мөнгө ба түүнтэй
адилтгах хөрөнгүүд тухайлбал тусгай зориулалттай хадгалуулсан мөнгө, тусгай
зориулалттай хандив, эргэлтийн хөрөнгө, дүрмийн санд оруулсан хувь хэмжээ, үнэт
цаас
- Барилга байшин,
машин тоног төхөөрөмж, хэмжих турших багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник
хэрэгсэлг багаж зэвсэг бусад хөрөнгө, эд зүйл, үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа
болон эзэмшиж байгаа түргэн борлогдох хөрөнгө
- Хөрөнгийн эрх
түүнтэй адилтгах үйлдвэрлэлийн нууц, аж үйлдвэрийн өмчийн эрхийг дамжуулах
лиценз, зохион бүтээсэн зүйлийн патент, зохиогчийн эрх, үлгэр загвар, барааны
тэмдэг, пүүсийн нэр хүнд, бүтээгдэхүүн ба технологийн сертификат, газар эзэмших
эрх зэрэг орно.