Эрх зүй Лекц 5
ЛЕКЦ - 5
Хоршооны тухай ойлголт
Хоршооны хөдөлгөөн 17-р зууны үед Францад, 18-р зуунд Англид, 20-р зууны үед Германд үүссэн хэмээн үздэг.
Монголчууд янз бүрийн агуулга хэлбэртэй ашиг үйлдвэрлэлийгтухайн хэлбэрт нь тохирсон арга замаар хамтран хоршин хийсээр эдүгээ хүрсэн байна.Хэд хэдэн хот айл ай лсаахалтаараа хөдөлмөрийн хүчээ нэгтгэн мал хариулах,оторлох,жин тээх,эсгий ххийх зэрэг ажил хамтран хийж байлаа.Үүнийг Монгол орны хамтын хөдөлмөрийн түүхэн хэлбэр Монгол загварын хоршооны дүр төрх хэмээн үздэг юм.
Хоршоо нь дараах төрлийн үйл ажиллагаа тухайлбал түүхйи эд боловсруулалтад үйлдвэрийн, борлуулалт,хангамж,бэлтгэн нийлүүлтэнд үйлчилгээний орон сууц барих зориулалтын эд хэрэглэгчдийн гэх мэт олон чиглэлээр эрхэлж болно.
Хоршоо байгуулах бүртгэх журам
Монгол улсын иргэн гадаадын болон харьяалалгүй иргэн,өөрийн хөрөнгө хүч,боловсрол мэдлэг,ур ухаандаа тулгуурлан ямарч төрлийн хоршоог үүсгэн байгуулах эрхтэй.Хоршооны тухай хуульд зааснаар-анхан шатны хоршоог 9-өөс доошгүй иргэн-дундын хоршоог 2оос доошгүй хуулийн этгээд байгуулж болох бөгөөд үүссэн байгуулах баримт бичиг нь бүх гишүүдийн хурлаар баталсан дүрэм байна гэж заажээ.
Хоршооны эд хөрөнгийн ба удирдлагын эрх зүйн зохицуулалт
a) Эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт
Хоршооны эд хөрөнгийн өмчлөх хөрөнгө нь:
1. Гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө
2. Дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар
3. Хоршооны үйл ажиллагааны орлогоос нөөц санд хувиарласан хөрөнгө
4. Бэлэглэсэн хандивласан хөрөнгө гэсэн эх үүсвэртэй болохыг хуульд заасан байдаг.
Гишүүд нь хөдлөх ба үл хөдлөх зэрэг биет зүйлээр илэрхийлэгдэх хөрөнгө, мөнгө оюуны өмчийн хэлбэрээр хоршоонд хувь хөрөнгө нийлүүлж болно.
Гишүүд оруулсан эд хөрөнгөө хамтран дундаа өмчилж тэгэхдээ ямар нэг төрлийн эд хөрөнгийг дундаа эсвэл хэсгээр өмчлөхөө дүрмэнд тодорхой зааж тохиролцоно.
Б)Удирдлаагын эрх зүйн зохицуулалт
Хоршооны удирдлагын субьектэд бүх гишүүдийн хурал тэргүүлэгчид дарга хяналтын зөвлөл байна.
1)Бүх гишүүдийн хурал
Жилд 1-ээс доошгүй хуралддаг бүх гишүүдийн хурал нь хоршооны удирдах дээд байгуулага байна.
2) Бүх гишүүдийн ээлжийн хурлыг тэргүүлэгчид бэлтгэлийг хангаж хуралдуулж ээлжит бүх хурлын гишүүдийн -ээс доошгүй нь саналаар буюу тэргүүлэгчид хяналтын зөвлөлд ажиллахгүй болсон ажилсан ч үүргээ гүйцэтгэж чадахгүй бол яаралтай зарлан хуралдуулна.
Бүх гишүүдийн ээлжит хурлыг тайлангийн жил дууссанаас хойш 6сарын дотор багтаан хийх ба ээлжит бус хурлыг хэдийд ч хийж болно.Бүх гишүүдийн хурлын чөлөөт цаг бүх үйл ажиллагааг удирдан зохицуулах эрх бүхий субектийг тэргүүлэгчид гэнэ.
Ш Тэргүүлэгчдийн бүтэц бүрэлдэхүүн эрх хэмжээ,эрх үүргийг бүх гишүүдийн хурлаа батална.
3) Дарга хоршооны өдөр тутмын үйл ажиллгааг хэрэгжүүлэх эрх бүхий субект нь дарга байх бөгөөд тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна.
Дарга нь бүх гишүүдийн хурал болон тэргүүлэгчдийн олгосон эрх хэмжээний хүрээнд бүх гишүүдийн хурлыг даргалан хоршооноос гарсан мэдээ мэдээллийн үнэн зөвийг хариуцах, хөрөнгө ашиглагсадтай гэрээ байгуулах бүх гишүүдийн ба тэргүүлэгчдийн хурлын шийдвэр болон төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурж баталгаажуулах зэрэг үүрэгтэй байна.
4)Хяналтын зөвлөл нь
1)Хоршооны тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих
2)Хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийг шалгах үндсэн 2 чиг үүрэгтэй байна.
Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгох,чөлөөлөн огцруулах зэрэг асуудлыг бүх гишүүдийн хурал шийдвэрлэдэг.
Хоршооны гишүүний эрх зүйн байдал
Хоршшооны тухай хуулийн 13-р зуунд (Тухайн хоршооны хөрөнгийг зөвшөөрсөн түүний үйлчилгээг ашиглаж холбогдох хариуцлагыг хүлээж чадвартай иргэн сайн дураараа хоршооонд элсэнэ)гэж заажээ. Хоршоонд элсэхийг хүссэн өргөдөл гаргах уг өргөдөл тухайн хоршоон үйл ажиллагааны дүрмийг зааж нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч байгаа нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ,нэр төрөл холбогдох хариуцлагын хүлээх чадвар чадамжтай болохоо илэрхийлсэн байна. Өргөдлийг тэргүүлэгчид хүлээн авч элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хуралд,хэрэв дүрэмд заасан бол тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж бүртгэж байгаад бүртгүүлнэ.
Бүх гишүүдийн хурал буюу тэргүүлэгчид шалтгаангүйгээр татгалзаж болзол тавих хууран мэхлэх явдлыг хориглоно.
Гэрт
Бодлого:
1. Жаргал 2003-оны 10.03-нд өөрийн садангийн Баатарын гуйлтаар 2-өрөө орон сууцыг “Нарлаг “ хадгаламж зээлийн хоршоонд барьцаалж 6%-ийн хүүтэй 10 сая төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн байна. Энэ хугацаанд Жаргал өөрийн үндсэн зээлээс 2204.000 зээлийн хүүгээс 3480.000₮-ийн алданги 466.000₮ төлсөн байна. Нарлаг хадгаламж зээлийн хоршооны 2004.03.25-аас хойш Жаргалын үндсэн зээл түүний хүүг төлөх талаар гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзээд шүүхэд ханджээ. Хадгаламж зээлийн хоршоо нь Жаргалаас зээлийн үлдэгдэл 7796.000₮ зээлийн хүү 2151.696₮ алданги 430339₮ нийт 10378035₮-ийг нэхэмжилжээ. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш нэлээд хугацаа өнгөрч тус хоршоо зээлээс төлөх хүүний алдагдалд орно гэж үзээд 2004 оны 08.10-аас хойш 63 хоногт үндсэн зээл 7796.000₮-өөс гадна хүү 982300 алданги 196460 нийт 1178 760₮ нэмж бүгд 11.556.795₮-ийг шийдвэрлэж өгнө үү? хэмээжээ.Жаргал нэхэмжлэлийн дагуу хариу төлбөр гаргахдаа Баатар ах байраа барьцаанд тавиад мөнгө зээлээд өгөөч гээд би нэг сарын дотор төлнө гэж гуйсаар хамт явж 10.000.000₮ зээлсэн. Баатар ах 6.150.000 төлсөн би хоршооноос авсан мөнгөө өөрөө хэрэглээгүй гэж үзсэн учир Баатар хариуцах ёстой гэж үзэж байна гэв.
Баатар шүүхэд:
Би гуйж байгаад энэ зээлийг авхуулсан нь үнэн мөнгийг өгөхгүй гэсэн ямар нэгэн шалтгаан байхгүй үлдэх мөнгийг төлөх гэтэл миний байр барьцаанд байсныг чөлөөлж өгнө гэж Дулмаа гэдэг хүн Жаргалын зээлийг чөлөөлж өгнө гэж байсан. Тэр үед өөрөө зөвшөөрөөгүй юм. Хэрэв тэр үед өөрөө зөвшөөрсөн бол байр барьцаанаас чөлөөлөгдөх байсан. Одоо тэр Дулмаа гэгч эмэгтэйг цагдаад өгч шалгуулж байгаа юм. Тиймээс энэ хэргийг шалгуулж дууссаны дараа шийдвэрлүүлэхээр түтгэлзүүлж өгөхийг хүсье гэв.
Харин “Нарлаг” хадгаламж зээлийн хоршоо нь хоршооны тэргүүлэгчдийн 2003 оны 10.02-ны өдрийн тогтоол гарган Жаргалд зээл олгосон байжээ.
Асуулт:
1. Жаргалыг зээлийг хариуцахгүй гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй юу?
2. Шүүх хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 11.556.795₮-ийг хэснээс гаргуулах вэ?
3. Хадгаламж зээлийн хоршоо нэхэмжилж байгаа дээрх мөнгөн дүн үндэслэлтэй юу?
4. Хадгаламж зээлийн хоршоо нь өөрийн гишүүн бус этгээдтэй зээлийн гэрээ байгуулж болох уу?
5. Дээрх тохиолдолд хоршооны тухай хуулийн ямар заалтыг үндэслэх вэ?
6. Хэргийг түтгэлзүүлж өгөхийг хүсэж Баатарын хүсэлт үндэслэлтэй юу?
7. Зээлээс чөлөөлж өгнө гэдэг нь хуулийн дагуу үйлдэл мөн үү?