Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 4
ЛЕКЦ
4
Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тухай ойлголт
Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг үнэлэх
үед дараах өөр хоорондоо ялгаатай үзүүлэлтүүдийг авч үзэх шаардлагатай . Үүнд:
- шуудоролцогчдод
төслийг хэрэгжүүлсний снахүүгийн үр дагаврыг тооцох санхүүгийн үр ашиг
- хөрөнгө оруулалтын
төслийг хэрэгжүүлснээс буй болсон үр дагаврыг улс, орон нуггийн төсөвт тусгаж
байгаа төсвийн үр ашиг
- төслийн үр дүн ба
зардлыг сонирхож буй бүх оролцогчдод хамаарах эдийн засгийн үр ашиг зэрэг орно.
Хөрөнгө оруулалтын төслийн зардал ба үр
дүнгийн үнэлгээг тооцоолж буй хугацаанд гүйцэтгэнэ. Үүнд:
- объектийг
байгуулах, ашиглах ба татан буулгах хугацаа
- технологийн тоног
төхөөрөмжийн үйлчлэх норматив хугацаа
- ашиг, орлого,
капиталын орлогын норм зэрэг үр ашгийн үзүүлэлтүүд, тэдгээрт хүрэх зорилт зэрэг
болно.
Төслийн
хэрэгжүүлсний нийгмийн үр дагаврын үнэлгээ:
Төслийн нийгмийн үр дүнгийн
үнэлгээ нь мөрдөж буй стандарт ба хүний эрхийн нөхцлүүдэд нийцэх гэсэн утгатай
байна. Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх залшгүй шаардлага, гол зорилт нь
хүн амын хөдөлмөрлөх ба амрах хэвийн нөхцлийг бүрдүүлэх, түүнчлэн орон сууцны
талбай болон нийгмийн үр дүн нь ийм шинж чанар бүхий дараах үзүүлэлтүүдээр
тодорхойлогдоно. Үүнд:
- улс, орон нутагт
болон суурин бүсийн хэмжээн дэх ажлын байрны тоо хэмжээний өөрчлөлт
-
ажиллагчдын
орон сууцны болон соёл үйлчилгээний нөхцлийн сайжралт
-
ажиллагчдын
хөдөлмөрийн нөхцлийн өөрчлөлт
-
ажилчин
албан хаагчдын бүтцийн өөрчлөлт
-
хот,
суурин газар, бүсийн үндсэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр найдвартай
хангагдсан байдлын өөрчлөлт
-
ажиллагчид
ба хүн амын эрүүл мэндийн түвшний өөрчлөлт
- хүн амын чөлөөт
цагийг нэмэгдүүлсэн байдал зэрэг болно.
Хот суурин газар болон
аймаг, орон нутгийн хүн амын өргөн хэрэглээний гол нэр төрлийн бараа таваараар
найдартай хангагдсан байдал сайжирсан болон муудсан нь нийгмийн тааламжтай
болон тааламжгүй үр дүн юм. Энэ үр дүнг өртгийн талаас нь орон нутгийн бодит
үнийг ашиглан тодорхойлно.
Хүн амын болон ажиллагчдын
эрүүл мэндийн түвшний өөрчлөлтийг төслийг хэрэгжүүлсний дараа хүн ам болон
ажилагчдын өвчлөлтийн түвшний өөрчлөлт, түүнчлэн 1000 хүн ам тутамд ногдож
байгаа нас баралтын тооны өөрчлөлтөөр тодорхойлно.
Компанийн ажиллагчид ба хүн
амын чөлөөт цагийн хэмнэлийг юуны түрүүнд урьдчилан тооцсон төслийн дагуу
тодорхойлно. Үүнд:
- эрчим хүчний
хангалтын найдвартай байдлыг дээшлүүлэх
-
өрх
гэрийн аж ахуйд хөдөлмөрийн зардлыг хорогдуулсан, тухайлбал гал тогооны
комбайн, угаалгын машин гэх мэт хүн амын өргөн хэрэглээний бараа таваарын,
ялангуяа гар ажиллагааг механикжуулах, автоматжуулахад чиглэгдсэн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлт
-
авто
болон төмөр замыг шинээр тавих
-
шинэ
марк, шинэ нэр төрлийн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлт
-
ажиллагчдыг
ажилын байранд нь хүргэх, тодорхой нэрийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхтэй
холбогдсон тээврийн сүлжээний өөрчлөлт
-
худалдааны
сүлжээний байрлалыг боловсронгуй болгох
-
худалдан
авагчийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах
-
утсан
харилцаа, цахилгаан мэдээ, электрон шуудан ба бусад төрлийн холбоо харилцааг
хөгжүүлкэх
- иргэдийн мэдээллийн
хангамж үйлчилгээг сайжруулах /компьютер, интернэт/ зэрэг болно.