Олон улсын санхүү менежмент Лекц 4



Лекц – 4

Олон улсын валютын харилцаан дахь алтны үүрэг
Дэлхийн мөнгөний үүрэг нь аажимдаа эхлээд алт болон мөнгөөр харин Парижийн валютын системийн хүрээнд /1867 онд/ зөвхөн алтаар баталгаажсан. Алтны үнэгүйдэл нь бодит болонсубъектив гэсэн хүчин зүйлтэй салшгүй холбоотой.

1.      Хувийн өмчийн нийгэмлэг болон төлөвлөх чиг хандлагатай холбогдож бараа үйлдвэрлэгчдийн эдийн засгийн салангид байдлыг гэтлэн давах үйл ажиллагааны үед алтан зоос нь орчин үеийн барааны үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээтэй тохирохгүй болсон.

2.      Зээлийн харилцааны хөгжилтэй холбогдож зээлийн мөнгө болох вексель чек зэрэг мөнгөн дэвсгэртүүд гарч ирснээр алтыг эхлээд дотоодын гүйлгээнээс дараа нь харин валютын гадаад харилцаанаас аажмаар шахан гаргасан.

3.      Субьектив хүчин зүйлүүд болох алтаар үйл ажиллагаа явуулах төрийн зохицуулалт АНУ-н валютын бодлого зэрэг нь түүний үнэгүйдэх явдлыг улам хурдасгасан.

Алтанд хамаарах АНУ-н валютын бодлогын стратеги нь олон улсад долларын байр суурийг бэхжүүлэх зорилгоор дэлхийн валютын системийн үндэслэл гэж үзэж алтны нэр хүндийг унагаахад чиглэгдэж байсан.

Валютын ханш ба түүний бүрэлдэн тогтоход нөлөөлдөг хүчин зүйлүүд

Олон улсын эдийн засгийн хөгжилд янз бүрийн улс орнуудын валютын харьцаа нь өртгийн хэмжүүрийг шаарддаг учир валютын системийн нэг чухал элемент бол валютын ханш юм. Валютын ханш шаардлагатай болох нь.

-          Зээл болон капиталын хөдөлгөөн бараа үйлчилгээний худалдаанд валют харилцан солилцох шаардлага зайлшгүй гардаг. Бусад улс орнуудын валютууд нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны худалдан авах болон төлбөрийн хэрэгсэл болж гүйлгээнд орох боломжгүй учир экспортлогч гадаад валютын орлогоо үндэснийхээ валютаар сольдог. Импортлогч гадаад орнуудаас худалдан авсан барааны төлбөрөө хийхийн тулд үндэснийхээ валютыг гадаад валютаар солих шаардлага гардаг. Төлбөр гүйцэтгэгч гадаад зээлийн хүү болон өрөө төлөхийн тулд үндэснийхээ валютаар гадаад валютыг ч бас худалдан авч өр төлбөрөө гүйцэтгэх гээд шаардлагууд гардаг. үүнд

·         Гадаад валют буюу үндэсний валютаар илэрхийлэгдсэн янза бүрийн улс орнуудын өртгийн үзүүлэлт мөн түүнчлэн үндэсний ба гадаад зах зээлийн үнийг харьцуулж үзэх

·         Банк болон фирмүүд гадаад валютын тооцоог үе үе үнэлэн үзэж дүгнэлт гаргана.

Валютын ханш гэдэг нь гадаадын буюу олон улсын мөнгөний тусгай нэгжээр илэрхийлэгдсэн нэг орны мөнгөний нэгжийн үнийг хэлнэ. Валютын ханш нь өнгөн талдаа валютын зах зээл дэх эрэлт болон нийлүүлэлтийн харьцаагаар тодорхойлогдож байгаа нэг валютыг нөгөөгөөр солиход оролцогчдын тооцдог коэффициент болж илэрхийлэгддэг. Гэхдээ валютын ханшны өртгийн үндэс бол хөрөнгө оруулалт үйлчилгээ барааны үнийн үндэсний дундаж түвшинг илэрхийлсэн валютын худалдан авах чадвар юм.

Валютын ханшинд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

1.      Хямралын хурд

2.      Төлбөрийн балансын байдал

3.      Янз бүрийн улс орнууд дахь хүүгийн хувь хэмжээний зөрүү

4.      Валютын зах зээлийн болон ашгийн төлөөх үйл ажиллагаа

5.      Олон улсын тооцоо болон евровалютын зах зээлд тодорхой валют ашиглах хэмжээ

6.      Валютын ханшны харьцаа нь олон улсын төлбөрийг удаашруулах буюу хурдасгахад ч мөн нөлөөлнө. Валютын ханшны харьцаа нь олон улсын төлбөрийг удаашруулах буюу хурдасгахад ч бас нөлөөлдөг.

7.      үндэстний болон дэлхийн зах зээл дэх валютад итгэх итгэл

8.      Валютын бодлого

Валютын ханшны харьцааны үндсэн дээр дэлхийн худалдаанд тухайн орны эзлэж байгаа хувийн жинг харгалзан үзэж валютын ханшны үр ашгийг тооцож үздэг. Валютын ханш нь үйлдвэрийн газрын орлого фирмийн өрсөлдөх чадвар экспорт болон импортын үнийн харьцаа зэрэгт тодорхой нөлөө үзүүлж байдаг.

Олон улсын валютын зах зээлд оролцогсод нь дараах 3 төрлийн ханшийг ашигладаг.

1.      Спот ханш

2.      Форвард ханш

3.      Кросс ханш

Спот ханш гэдэг нь өнөөдрийн эсвэл хэлцэл хийсэн өдрийн ханшаар арилжаа хийхийг хэлнэ. Гол төлөв нэг хоногийн хугацаанд валютыг бэлнээр зарах болон түүний төлбөрийг гүйцэтгэхтэй холбоотой гэрээг хэлнэ.

Форвард ханш гэдэг нь хэлцэл хийсэн өдрийн хашаар валют солих үйл ажиллагааг ирээдүйд тодорхой өдөрт хийж төлбөр тооцоог гүйцэтгэх хэлцэл юм. Энэхүү ханшны гол үндэс нь гадаад валютын ирээдүйн үнэ өнөөдөр тогтоогддогт оршдог бөгөөд ханшны таагүй өөрчлөлт түүнээс үүдэн гарч болох эрсдлээс хамгаалах хэлбэр болдог. Фунтийн 30 өдрийн форвард ханш гэдэг нь өнөөдрийн хэлцлээр 30 хоногийн дараа нийлүүлэгдэх фунтийг өнөөдөр худалдаж авах валютын үнэ юм. Валютын 30 өдрийн хоорондох хувиар илэрхийлэгдсэн ялгаа нь эерэг байх тохиолдолд форвард шагнал харин сөрөг байх үед форвард хорогдуулалт болно.

Кросс ханш гэдэг нь валютын ханшийг үндэслэн бусад валютуудын хоорондын ханшийг тогтоохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл доллараар илэрхийлэгдсэн 2 валютын ханшаар нь тэр хоёр валютын хоорондох валютын ханшийг тодорхойлж болно гэсэн үг юм. Жишээлбэл – Фунт стерлингийн доллараар илэрхийлэгдсэн ханш /фунт) 1 фунт  1.60 $ еврогийн доллараар илэрхийлэгдсэн ханш ($/евро) 1 1.46$ байна гэж үзвэл кросс ханш нь 1.1 болно.

(евро/фунт ) ($/фунт ) / ($/евро)  1.60/1.46= 1.1 болно.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт