Эрсдлийн менежмент Лекц 4
ЛЕКЦ – 4
АРИЛЖААНЫ БОЛОН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ
Санал болгож буй
эрсдэлийн анилалын бүдүүвч нь илүү дэлгэрсэн, байнга
ашигладаг тойм төдий зүйл юм. Харин эдийн
засгийн тодорхой салбар эсвэл байгууллагын хувьд эрсдэлийн ангилалыг илүү нарийвчлалтай хийх боломжтой байдаг.
Эрсдэлийг буй
болгох уршгаар нь жишин цэвэр, дамын гэж ангилах явдал уг бүдүүвчийн үндэс болдог.
Цэвэр
бодит эрсдэлд дараахь төрөл орно.
·
Байгалийн гаралтай
·
Экологийн
·
Улс төрийн
·
Тээвэр зөөврийн
·
Арилжааны (эд хөрөнгийн, үйлдвэрлэл, худалдааны) гэх мэт
Байгалийн
гаралтай эрсдэлд
Газар хөдлөх, үер салхи шуурга, гал түймэр, тахал зэрэг
байгалийн гшаралтай гамшигийн эрсдэл хамаарна.
Экологийн
эрсдэл
Хүрээлэн байгаа орчны бохирдлоос үүдэлтэй байдаг
·
Улс төрийн эрсдэл
Төр засгийн үйл ажиллагаатай
холбоотой. Тэрчлэн аж ахуй эрхлэгч субьектээс огт хамааралгүйгээр үйлдвэрлэл худалдааны нөхцлийн гажуудлаас
бий болох эрсдэлийн хамааралтай байдаг. Үүнд:
·
Дайн байлдаан, улс орны дотоод байдал хурцдах,
нийгэмчлэх, хөрөнгө хураах шинээр
байгуулсан засаг захиргаа өмнөх үеийн үүрэг амлалтыг үл биелүүлэхээс улбаалж хориг арга хэмжээнд орох
·
Онцгой нөхцөл байдал үүссэний улмаас гадаад төлбөр тооцоо саатах, хориг тавих:
·
Үндэсний мөнгөн тэмдэгтийн хөрвөх чадварт саатал
учрах, үүний улмаас гадаад төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийхэд бэршээл учрах
·
Татварын хууль тогтоомжинд өөрчлөлт орох зэрэг болно.
Орчин үед байгууллагын санхүүгийн
үйл ажиллагааны үр дүнд мэдэгдэхүйуц сөрөг нөлөөтэй өргөн тархсан эрсдэл нь татварын эрсдэл юм.
Эдгээр нь хэд хэдэн төрөлтэй. Үүнд:
·
Шинээр ногдуулсан татварын
·
Мөрдөж буй татварын
хэмжээ нэмэгдэх
·
Татвар төлөх хугацаа өөрчлөгдөх
·
Татвар хөнгөлөлтйиг цуцлах эрсдэл гэх мэт
Тээвэр-зөөврийн эрсдэл – бараа бүтээгдэхүүнийг автомашин, далайн, гол мөрний,
төмөр зам, агааарын тээврээр зөөн тээвэрлэхтэй
холбогдож үүсдэг.
Арилжааны эрсдэл санхүү аж ахуй үйл ажиллагааны явцад арилжааны үр дүн тодорхой бус байдлаас шалтгаалан буй болдог. Энэ төрлийн
эрсдэлийг эд хөрөнгийн, үйлдвэрлэлийн,
худалдааны гэж ангилдаг.
Эд хөрөнгийн эрсдэл техник дэс дарааллын саатал, хулгай, дээрэм
болон салан задгай байдлаас үүдэлтэй.
Үйлдвэрлэлийн эрсдэл
үндсэн ба эргэлтйн хөрөнгө эвдэрч үрэгдэх зэрэг янз бүрийн шалтгаанаас
болж үйлдвэрлэл зогсох шинэ техник, дэс дараалал нэвтүүлэхтэй
холөогдож гардаг.
Худалдааны эрсдэл төрөл бүрийн шалтгаанаар төлбөр саатуулахтай
холбоотой
Дамын эрсдэл юуны өмнө санхүүгийн тодорхой бус байдлаас улбаалан үүсдэг
хохирол
Санхүүгийн эрсдэл дараахь хоёр төрлөөс бүрддэг. Үүнд:
·
Мөнгөний худалдан авах
чадварын
·
Хөрөнгийн
мөнгөний худалдан авах
чадварын эрсдэл инфляцийн, дефляцийн, валютын болон
хөрвөх чадварын эрсдэл хамаарна.
Инфляцийн
эрсдэл: хөрөнгийн бодит өртөг үнэгүйтэх, тэрчлэн инфляцийн уршгаар орлого, ашиг буурна. Энэхүү эрсдэл хоёр чиглэлтэй байдаг. Үүнд:
·
Түүхий эд иж бүрдлийн зардал өсөх
·
Бэлэн бүтээгдэхүүний үнэ өрсөлдөгч компанис хурдан нэмэгдэх
Валютын
эрсдэл эдийн засгийн гадаад харилцаа гадаад худалдаа болон зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд валютын ханш буурсны улмаас алдагдал хүлээх явдал.
Төлбөр хийхээр
тохиролцсон валютын ханш төлбөр хийх валютаас өсөх тохиолдолд инпортлогч эрсдэл хүлээнэ.
Ер нь валютын ханшны хэлбэлзлийн улмаас нэг нь хожиж нөгөө нь хохирдог жамтай. Олон улсын зээл санхүүгийн хэлцэлд оролцогчид зөвхөн валютын төдийгүй, зээлийн хүний хувь, валютын шилжүүлэг эрсдэлд өртөмтгийн төдийгүй, зээлийн хүүний хувь, валютын шилжүүлэг
(трансфер)-ийн эрсдэлд өртөмтгийн байдаг.
Хөрвөх чадварын эрсдэл: үнэт цаасны үнэ, чанар хэрэгцээний өртөг өөрчилсөний улмаас буй
болдог.
Хаөрөнгө оруулалтын эрсдэл хөрөнгө оруулах явцад урьдчлан тооцоогүй хохирол хүлээх явдал бөгөөд энэ нь шууд хөрөнгө оруулат, багц болон инновацийн гэсэн төрөлтэй байдаг эдгээр эрсдэл илэрсэн үед хохирол хүлээх магагдлал их байдаг учир эдгээр эрсдэлийг илүү
аюултай гэж үздэг байна.
Боломж алдах,
орлого буурах, санхүүгийн шууд хохирол хүлээх гэсэн эрсдэлийн төрөл бий. Үүнд:
Боломж алдах, орлого буурах шаардлагтай арга хэмжээ хэрэгжүүлээгүй жлмаас санхүүгийн шууд бус хохирол хүлээх.
Орлого буурах эрсдэл зээл хжвь нийлүүлсэн хийгээд багцын хөрөнгө оруулалтын өгөөж, ногдол ашгийн хэмжээ буурах явдал. Багцын хөрөнгө оруулалт гэдэг нь үнэт цаас болон бусад хөрөнгийн худалдаг авах ажиллагаа бөгөөд багц гэдэг нь хөрөнгө оруулагчинй мэдэлд буй үнэт цаасны
цуглуулга гэсэн утгатай итали гарагтай үз. Орлого буурах
эрсдэл нь хүүний, зээлийн гэсэн хоёр хэлбэртэй байдаг.
Хүүний хувийн эрсдэл хөрөнгө татан төвлөрүүлэх зардал хөрөнгө оруулалтын орлогоос давсан тохиолдолд хөрөнгө оруулагчид болон зээлийн байгууллага хохирол хүлээх
магадлалтай. Мөн зах зээлд хувьцааны орлого буурах, өринй бичиг сертификатын хүүний хувь унах нь
эрсдэлд хүргэж болно. Хүүний хувь буурах нь үнэт цаасны,
ялангуяа тогтмол хүүтэй урт хугацааны өрийн бичгийн өртөг унахад хүргэдэг. Хүүний хувь нэмэгдэх
тохиолдол тогтмол, бага хүүтэй байхаар буюу үнэт цаас гаргагч эргүүлэн авахаар бодож
гаргасан үнэт цаас үнэ цэнээ алддаг. Тогтмол хүүтэйдунд,
урт хугацааны үнэт цаас худладан авахад хөрөнгө оруулагч эрсдэлд илүү өртдөг хохирол хүлээнэ. Хүүний хэмжээ огцом өсөх тохиолдолд энэ төрлийн эрсдэл
богино хугацаатай үнэт цаас ч тохиолдож болно. Зээлийн эрсдэл зээлдэгч зээлийн үндсэн
өр, хүү төлөх чадваргүй болох ба мөн үнэт цаас гаргагч төлбөрийн чадваргүй болох явдал ч хамаарна. Зээлийн эрсдэл нь санхүүгийн шууд хохирол хүлээх
нэг төрөл мөн.
Санхүүгийн шууд хохирол хүлээх эрсдэл биржийн, селектив,
зээлийн, дампуурах гэх мэт төрлөөс бүрдэнэ.
Биржийн эрсдэл биржийн хэлцэл, үйлдэлээс
хохирол хүлээх, арилжааны төлбөр хийхгүй байх, брокерийн комиссын худалдааны орлого, хөлс
төлөгдөхгүй байх зэрэг болно.
Селектив эрсдэл (seleckto сонгох, шилэх гэсэн утга бүхий
латин үг) хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэхдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын төрлийг буруу сонгосноос үүдэлтэй.
Дампуурах
эрсдэл хөрөнгө оруулалтын төрөл чиглэлийг буруу сонгосноос бизнес эрхлэгё өөрийн хөрөнгийг бүх мөсөн алдах, амлалт үүргээ биелүүлэх боломжгүй болсноо хүлээх явдал.
Урьдчилгааны
эргэлтийн эрсдэл аж ахуй зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбож гардаг санхүүгийн эрсдэл хамаардаг.
Урьдчилгааны
эрсдэл худалдан авагчид бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нөхцөлөөс урган гардаг. Худалдагч компанид (эрсдэл хүлээгч ) үйлдвэрлэлийн явцад хаагдаагүй зардал гаргадаг.
Уг нь зардлыг өмнөх үеийн орлогоор л хаах боломжтой. Аж ахуй нэгжийн сайн удирдаж үл чадваас байнгын эрсдэл оршино. Энэ нь борлогдоогүй
бүтээгдэхүүний үлдэгдэлтэй
холбоотой.
Эргэлтийн эрслэл эргэлт тогтмол байх нөхцөл, хугацаанд санхүүгийн эх үүсвэр дутах явдал
юм. Эн нь бэлэн бүтээгдэхүүний борлуулалтын үе, давтамжтай хобоотой. Бусад олон төрлийн эрсдэл орших
боловч уршиг хөнөөл нь нэрлэснээс харьцангуй бага байдаг. Эдгээр нь
хадгаламж (хадгаламжийн үйлчилгээ, сертификатын төлбөрийг хийхгүй байх ) кассын тооцоог цагт нь хийгээгүй (үйлчилэгч банкаа
оновчтой сонгож чадаагүйгээс ) тайлан буруу
гаргах, зарим хөрөнгийг ашиглан шамшигдуулах болон эмиссийн гэх мэт эрсдэл.
Эрсдэлийн бизнес эрхлэгчийн санхүүгийн
үйл ажиллагааэаас үл хамаарах энэхүү субъектын ажлаас
шууд хамаарах (тогтолцооны бус) гэж ангилдаг.
Тогтолцооны эрсдэл санхүүгийf4н үйл ажиллагаанд
оролцогчид санхүүгийн үйлдлийг төрөлд хамаарах агаад бизнес эрхлэгч өөрийн үйл хөдлөлөөр явцад нь нөлөөлж эс чадах, жлс орны эдийн засгийн хөгжлийни үе солигдох, зах зээлийн учир байдал, түүнтэй адилтгах өөрчлөлтөөр нөхцөлдөн үүсдэг. Эдгээрт инфляцийн хүүний,
валютын, татварын эрсдэл хамаарна. Макро эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд зарим төрлийн хөрөнгө оруулалтын эрсдэл дээрх мөн хамаарна.
Тогтолцооны бус эрсдэл бизнес эрхлэгчийн үйл ажиллагааны тодорхой чиглэл, үр дүнгээс хамаарах бөгөөд хөрөнгийн бүтэц үр ашиг муутай,
ашгийн өгөөж ихтэй санхүүгийн “балмаг үйлдэл”, харилцагчдаа үл итгэх байдлаас үүдэлтэй. Нэрлэсэн эрсдэлийн хүчин
зүйлийн нөлөөг санхүүгийн удирдлагыг
боловсронгуй болгосноор сааруулж болно.