Татвар Лекц 4


ЛЕКЦ 4
ТАТВАР НОГДУУЛАЛТ, БҮРТГЭЛ, ТАЙЛАГНАЛЫН АСУУДАЛ
-          Татварыг төлөх, тайлагнах зохицуулалт
-          Татварын хуулиудыг хэрэгжүүлэх нь, цахим систем
-          Татвар ногдуулалт, түүний хэрэгжилтэнд харгалзах зүйлүүд
-          Татварын хариуцлага ногдуулах, бүртгэл
Татварыг төлөх, тайлагнах зохицуулалт :
Татварын ерөнхий хуульдаа “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг, гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, “татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бусаар татвар төлнө”, “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө”, “татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу үйлдэж, харьяалах татварын албанд тушаана” гэсэн зохицуулалтууд нь үндсэн хуульд заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх нь таны үүрэг шүү гэдэг концепцид суурилсан.
Татвар төлөгч татвараа хэрхэн төлөх зарчмын асуудалд:
1.      Татвар төлөгч юунд үндэслэх /ажил гүйлгээний холбогдох баримт, бүртгэлд/
2.      Татвараа тайлагнах, тушаах, төлөх хугацаа / тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна./
3.      Татвар ногдуулах, суутган авах, урьдчилан төлөх
4.      Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй үед хариуцлага хүлээлгэх
5.      Татвар ногдох зүйлийг нэхэмжилсэн, падаан бичигдсэн, үнэ нь төлөгдсөн өдрийн алинаар татвар ногдуулах хугацааг тогтоох гээд өргөн хүрээг хамарна.
Татварын тайлангийн загварын Татварын ерөнхий газрын дарга батлах буюу цаасан, цахим баримт бичгийн хэлбэрээр гаргаж тушаана. Татварын алба нь татвар төлөгчөөс татварын албанд ирүүлсэн татварын тайлан /цахим тайлан/-г төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн журмын дагуу хүлээн авч, бүртгэж, шийдвэрлэх үүрэгтэй.
Татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах үүргийг татвар төлөгч хүлээх бөгөөд, татвараа ногдуулж, төлж, тайлагнах үүргээ хэрэгжүүлсний баталгаа болох тул татвар төлөгч хуулийн өмнө өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах зэвсэг нь болно. Энэ талаар Татварын ерөнхий хуульд дараах байдлаар зохицуулсан.
1.      Татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг бүрдүүлж, хуулийн этгээдийн тухайд нягтлан бодох бүртгэл, хувь хүний тухайд энгийн бүртгэл хөтөлнө.
2.      Хэрэв баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг Монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
3.      Татвар төлөгч болон түүний баримтыг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх үүрэг хүлээсэн этгээд нь уг баримт бүртгэлийг татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуустал Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалах үүрэгтэй.
Татварын хуулиудыг хэрэгжүүлэх нь, цахим систем:
Дор дурьдсан зардал нь албан татвар ногдох орлогоос хасагдахгүй.

1.      Санхүүгийн түрээсийн төлбөр

2.      Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдсон тэдний төлсөн торгууль алданги бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн төлбөр

3.      Албан татвараас чөлөөлөх орлого олоход гасан зардал

4.      Баримтаар нотлогдоогүй зардал

5.      Суутган тооцох шаардлагатай боловч татвар суутгаагүй төлбөр

Хөрөнгийн орлогын татварын бүртгэл

Хөрөнгийн орлогод дараах орлогууд хамаарна.

1.      Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлого

2.      Эрхийн шимтгэлийн орлого

3.      Ногдол ашгийн орлого

4.      Хүүгийн орлого

Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлснээр уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлуудыг хасч шаталсан хувиар эрхийн шимтгэлийн орлого болон ногдол ашигийн орлогын нийн дүнд 10хувиар бусдаас хүлээн авсан хүүгийн орлогын нийт дүнд 10 хувиар бусдаас хүлээн авсан хүүгийн орлогын нийт дүнд 10 хувиар харин банк болон банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршооны хувьд хүүгийн орлогоос холбогдох зардлуудыг хасч татвар ногдуулах орлогыг тодорхойлно.

Хөрөнгийн орлогоос түрээсийн ба хүүгийн орлогод албан татвар төлөгч нь өөрөө татварын орлогоо ногдуулан төлнө. Харин эрхийн шимтгэлийн орлого ногдол ашигийн орлогыг олгогч ААН нь ногдох татварыг суутган авч төсөвч төвлөрүүлэх үүрэгтэй.

Хөрөнгө борлуулсны орлогод

1.      Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого

2.      Хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хамаарагдана.

үл хөдлөх эд хөрөнгийн хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө гэдэг нь МУ-н нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн нийтийн эзэмшлийн зориулалттай өмчид хамаарахаас бусад газар газраас салагмагц зориулалт эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж тарьц суулгац олон наст ургамал зэрэг бусад бодит болоод хийсвэр аргаар хэмжин тодорхойлж болохуйц хил хязгаартай эд хөрөнгийг хэлнэ.

Аж ахуй нэгж нь үл хөдлөх хөрөнгө борлуулбал борлуулсан үнийн дүнгээс 2 хувиар орлогын албан татвар төлнө. Энэ нь татварыг суутгагч нь суутган авч төвөвт төлөх үүрэгтэй. Үл хөдлөх хөрөнгөнөөс бусад тоног төхөөрөмж тавилга эд хогшил гэх мэт биет хөрөнгийг  хөдлөх хөрөнгө гэнэ. Хөдлөх хөрөнгийн борлуулалтын орлогоос үлдэгдэл өртгийг хасч татвар ногдуулах бөгөөд төлөх татварын хэмжээ шаталсан хувь хэмжээ байна. Энэ татварыг албан татвар төлөгч нь өөрөө тодорхойлон төсөвт төлөх үүрэгтэй.

Татвар ногдох орлогоос хасагдах  зардал

Аж ахуй нэгжүүд санхүүгийн тайлагналын зорилгоор НББОУС-ын 16-д зааснаар НББ-ын бодлогын баримт бичигт заасан аргаар /ШША АЖНА ҮДБА ҮА арга/ ашиглагдах хугацааг өөрсдөө тооцон элэгдэл тооцож болно. Харин татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлын хэмжээг аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулинд заасан ашиглалтын хугацаанд үндсэлэн ШША-р элэгдэл хорогдлыг тооцно.

-          Барилга байгууламж - 40жил

-          Машин механизм тоног төхөөрөмж – 10 жил

-          Компьютер түүний эд анги программ хангамж – 3 жил

-          Ашиглагдах хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө - 10жил

-          Ашиглагдах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө / ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл / элэгдүүлэх жил нь хүчин төгөлдөр байх хугацаа нь байна.

-          Бусад үндсэн хөрөнгө 10 жил байна.

Тухайн хөрөнгийн тодорхой  1 хэсэг нь албан татвар ногдох орлоголд ашиглагдаж байвал элэгдэл хорогдлын  шимтгэлийг тухайн хэсэгт нь хувь тэнцүүлэн тооцож АТ ногдох орлогоос хасна. Жишээ нь – Ц компани 350.000.0 төгрөгийн үнэлгээтй бараатай үүний 60 хувьд үйл ажиллагаа явуулж үлдсэн хувьд нь амьдардаг гэвэл 60 хувьд ногдох элэгдэл хорогдлын шимтгэлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрсдйинхөө барьж байгуулсан үйлдэврлэлийн болон нийгэмийн дэд бүтцэд зарцуулсан үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийг тэдгээр барилга байгууламжийн ашиглагдаж хугацаанд тогтмол хэмжээгээр тооцож албан татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд оруулна. Газар бараа материалын нөөцөд элэгдэл хорогдлын шимтгэл тооцохгүй. Жишээ нь

А ком тоног төхөөрөмжийн анхны өртөг 5700.0 төгрөг ашиглах хугацаа 8 жил АЖНА-ыг ашиглан элэгдлийг тооцдог. Ашиглалтанд орсон хугацаа 2004 он. 2009 оны тайлант жилийн татвар төлөхийн өмнөх ашиг 5970.0 төгрөг болох бөгөөд төлөх татварын хэмжээ хэд вэ.

АЖН  36

5700000  3 / 36  475000

ШША  5700000/10  570000 /2009 он/

57000 – 475000  95000

5970000 – 95000  5875000

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт