Бизнесийн харилцаа Лекц 4
ЛЕКЦ
4
Бизнес
эрхлэгчийн чадамж, хувийн шинж чанар
“Бизнес”-ийн талаарх ойлголтыг өргөн утгаар нь авч үзвэл энэ нь аз
туршсан бизнесийн үйл ажиллагаа юм. Практик туршлагаас харахад хэрэгжүүлж
байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөр нь “бизнес” гэдэг утгаараа шинэ санаа,
төлөвлөлт, хэрэгжүүлэлт, амжилттай төгсгөл, үр дүн гэсэн 5 үндсэн үе шат
дамждаг байна. Хэрэв та эдгээр алхам бүр өдөр тутмын амьдралдаа системтэйгээр
мөрддөг бол та “бизнес”-ийн харилцаанд орсон хүн юм. “Бизнес”-ийн талаарх
ойлголтыг судалснаар бидний дийлэнх нь энэ чиглэлээрх ажил хэргийн харилцаанд
оролцогч болохоо ойлгож авна. Аливаа асуудалд ажил хэрэгч хандах нь танд бие
хүний чинь хувьд олон нааштай өөрчлөлтийг авах ирэх төдийгүй, таныг гэр бүл,
нийгэм, хамт олныхоо дунд нэр хүндтэй болоход тус болдог. Асуудалд системтэй,
ажил хэрэгч хандах нь таны амьдралд зорилгодоо хүрэх олон боломжыг олгодог.
Ажил хэрэгч байдал нь асуудыг давж гарахад туслах төдийгүй тулгамдсан чухал
сорилтыг шийдвэрлэх үед өөрийн зөв шийдвэрийг гарахад тань тусална.
Бизнес эрхлэгч хүнд байх чадамж, шинж чанаруудыг дараахь байдлаар
тодорхойлж болох юм.
Эрч
хүч:
Хөдөлмөрч хичээнгүй бас ухаантай байх нь ажил хэрэгч хүний гол чанар юм. Аливаа
үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тулгамдаж байгаа бэрхшээлийг зөв шийдвэрлэх,
амжилттай дуусгах биеийн болоод ухааны эрч хүчтэй байх нь чухал юм. Энэ эрч
хүчийг өөртөө бий болгохын тулд өөрийн бие махбодь, харах, сонсох, хүртэх,
үнэрлэх мэдрэхүйгээ тулгамдсан асуудалд бэлэн байхаар зөв удирдах хэрэгтэй.
Нөгөө талаас бие бялдрын дасгал сургууль, эрүүл хооллолтыг өдөр тутмынхаа
амьдралд мөрдлөг болгосноор эрүүл чийрэг бие бялдартай иргэн байх нь чухал юм.
Амжилтанд
хүрэх эрмэлзэл:
Танд амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл байх хэрэгтэй. Асуудал хандахтаны ажил
хэрэгч хандлага тодорхой үр дүнд хүрэх тэмүүллийг бий болгодог. Энэ тэмүүлэл нь
танаас жирийн хүмүүсээс илүү их шаргуу хөдөлмөхийг шаардаж болно.
Зорилготой
байх:
Үйл ажиллагааг төлөвлөсөн цаг хугацаанд өндөр үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой
байх нь чухал. Үр дүнг тооцох, цаг хугацааны зөв менежмент танд маш хэрэгтэй.
Амжилтанд хүрэх зорилтуудаа тодорхойлж авах нь танд тус болно.
Бусдаас
суралцах чадвар:
Та өөрөө нөлөөлөхийг хүсэж байгаа хувь хүн болон хамт олны байранд өөрийгөө оруулан
тавиад үз. Мэдээж та тэдний ямар бодолтой байгааг ойлгохыг хүсэж байгаа. Иймд
бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж асуудалд хандах чадвартай байх хэрэгтэй.
Энэ нь ажил хэрэг явуулах үед хэрэглэгч, үйлчлүүлэгч юу хүсэж байгаа төсөөлөх
чадварыг хэлж байна.
Авхаалж
самбаа /манлайлал/:
Бизнес эрхлэхэд шаардагдах хувь хүний манлайлал, бусдыг дагуулах урлаг танд
хэрэгтэй. Нөөцийг тодорхойлох, бүрдүүлэх,үр ашигтай хувиарлах ур чадвар нь ажил
хэргийг явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Төлөвлөх: Ажил хэргийг амжилттай
явуулах дүр зургийг гаргахын тулд үйл ажилгагааг ямар зорилгоор хийж байгаа, юу
хийх, ямар аргаар хийх, хэн үүнийг хийх, хэзээ үүнийг хийхийг тодорхойлсон
төлөвлөгөөг зайлшгүй цаасан дээр буулгана. Төлөвлөгөөтэй болсноор энэ нь нөхцөл
байдлыг ойлгомжтой болгож ажил хэргийг эхлүүлэх, эс эхлүүлэхийг хэлж өгдөг.
Эрсдэлтэй, аз туршсан бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргах нь ирээдүйн
ашиг орлого, алдагдлыг тооцох хэмжүүр болдог.
Эрсдлийг
хүлээх:
Эхэл?, Бизнесийнхээ ажиллагааг эхэл?, Үүнд заавал шийдвэр гаргадаг. Иймд бүхий
л явуулах гэж байгаа үйл ажиллагааг эхлэхээс өмнө эрсдлийг зайлшгүй урьдчилан
тооцсон байхыг шаарддаг. Ингэж чадвал ажил хэргээ хугацаанд нь амжилттай, үр
дүнтэй явуулж чадна. Жирийн хүнээс ажил хэрэгч хүний ялгагдах нэг онцлог бол
тэд хамгийн түрүүнд эрсдлээ тооцдогоороо ялгаатай юм. Амжилт бол зөв шийдвэрийг
зөв цаг хугацаанд гаргаснаар эхэлдэг.
Шинийг
эрэлхийлэгч:
Ажил хэрэгч хүний бусдаас ялгарах өөрнэг чанар бол ажил хэргийг илүү үр дүнтэй
явуулах шинэ санааг эрэлхийлэгч байдаг. Хувь хүний шинэ санаа, төсөөлөл, түүнд
хандах хандлага нь өөрийн хэрэгцэг хангах явцдаа хүрээлэн байгаа орчноо
өөрчлөхөд нөлөөлдөг. Төрөл бүрийн мэдээлэлтэй байх нь шинийг сэдэгч хүнд чухал
асуудал бөгөөд шинээр мэдлэг, мэдээлэл олж авах явцдаа шинэ санааг олж авдаг нь
ийм төрлийн хүмүүсийн үндсэн хэв шинж юм.
Чадвар: Ажил хэрэгч хүмүүс
өөрийн үйл ажиллагааг эрхлэх ноу-хау буюу тухайн ажлыг гүйцэтгэх чадвартай
байдаг. Ийм төрлийн хүмүүсийн ихэнх нь өөрийн бизнест амжилт авчрах мэдлэг,
чадвар, амьдралын туршлагатай байдаг. Ийм ч учраас өөрийнхөө аж ахуй эрхлэх
дадлага, чадварыг үнэлэх чадвар танд зайлшгүй байх шаардлагатай. Үүнээс гадна
авьяас, ур чадварыг хөсөрдүүлэхгүйн тулд байнга өөрийн үйл ажиллагаандаа
ашиглаж, туршиж байх хэрэгтэй байдаг.
Тэсвэр
хатуужил:
Аж ахуй эрхлэх гэж байгаа хүн тулгарах саад бэрхшээлд бэлэн байх хэрэгтэй.
Эмэгтэй бизнес эрхлэгчид тулгарах бэрхшээлд мохох сөрөг хандлага ажиглагддаг
тул тэднээс нэмэлт хатуужилт тэвчээр шаардана. Өөрийн аж ахуйг хүссэн
хэмжээндээ амжилттай эрхлэх явуулахад тулгарсан бэрхшээлийн өмнө цөхрөнгүй
тэмцэх хатуужил танд юу юунаас илүү чухал. Тэвчээр, хатуужил, итгэл нь тулгарч
байгаа бодит болон сэтгэл зүйн бэрхшээлийг давж гарах үндэс юм.