Эрх зүй Лекц 4


ЛЕКЦ - 4

Нөхөрлөлийн эрх зүйн зохицуулалт

1.      Нөхөрлөлийн тухай

2.      Нөхөрлөлийн хэлбэр

Хүн төрөлхтөн аж ахуйгаа бизнес эрхлэхдээ хамгийн энгийн хэлбэрээр эхэлсэн бөбгөөд бизнес эрхлэх үндсэн 3 хэлбэрийг бий болгожээ. Үүний хамгийн анхдагч бөгөөд эртний  хэлбэр нь хувиараа аж ахуй эрхлэх бөгөөд цаашид хөрөнгө хүчээ нэгтгэн хамтарснаар нөхөрлөлийн хэлбэр үүссэн. Нөхөрлөл нь ашигийн төлөө үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бизнесийн эрх зүйн субъект болно. Харин бизнес эрхлэх буюу сонгодог хэлбэр компани харьцангуй хожуу үүссэн байна.

-          Нөхөрлөлийн хэлбэр

Нөхөрлөлийг гишүүдийн хүлээх хариуцлага нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцох байдлыг нь шалгуур болгоно.

1.      Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл /ийм нөхөрлөлийн оноосон нэрийн ард ББ гэж тэмдэглэдэг./

2.        Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл / оноосон нэрийн ард ЗБ гэж тэмдэглэнэ./

3.      Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл / оноосон нэрний ард ХХН гэж тэмдэглэнэ./





Харьцуулалт

  • ББХН
  • ЗБН
  • ХБН


1

Хуулийн тодорхойлолт

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь  нөхөрлөлд оруулсан  эд хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгөөр хамтран хариуцдаг нөхөрлөлийг ББХН-гэнэ.

Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь 1 гишүүн  нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон  хувийн өмчийн нийт хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хоёр ба түүнээс дээш иргэн хамтран байгуулах бөгөөд нөхөрлөлийн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр, нөхөх хариуцлагыг буруутай үйл ажиллагаа явуулсан гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн хөрөнгийн хэмжээгээр бүрэн хариуцна.

2

Үүсгэн байгуулах бичиг баримт

Үүсгэн байгуулагчдын боловсруулсан гэрээ  байна. Гэрээ  байгуулсанаас хойш нотриатаар гэрчлүүлж  7 хоногийн дотор  бүртгэх байгууллагад өргөдлөө гаргана.

3

Гэрээнд тусгах зүйл

Байгуулах нөхөрлөлийн нэр, орших газар, хаяг, ямар төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг, хэдий хугацаанд гүйцэтгэх, удирдах, төлөөлөх этгээдийн овог нэр үнэмлэхийн дугаар,  гишүүдийн нөхөрлөлд оруулах эд хөрөнгийн хэмжээ, нэр төрөл эд хөрөнгийн буцаан олгох нөхцөл журам ашиг алдагдлыг  хуваарилах зэрэг асуудлыг тохиролцсон байх ёстой. Хэрэв үүсгэн байгуулагчид шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг гэрээнд тохирч зааж болдог.

4

Оноосон нэр

Бусад хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх

5

Оршин байгаа газар

Нөхөрлөлийн оршин байгаа газрыг тэдгээрийн ерөнхий  захиргаа байршин байгаа газраар  тодорхойлно. Нөхөрлөлийн оршин суугаа газрынх нь нутаг дэвсгэрийн  бүртгэх байгууллага, тэдгээрийн өргөдлийг үндэслэж бүртгэнэ.

6

Гишүүний хариуцлага

Нөхөрлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах, эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахад бүрэн хариуцлагатай гишүүд заавал өөрөө биечлэн  бүрэн хариуцуах үүрэгтэй  байдаг. Бүрэн хариуцлагатай гишүүн өөр хуулийн эдгээдийн гишүүн болон удирдлагад байхыг хуулиар хориглосон.

Оруулсан хөрөнгөөрөө  хариуцлага хүлээдэг  гишүүн нөхөрлөлд  биечлэн ажиллахгүйгээр  зөвхөн үйлдвэрлэлийн ашгаас  өөрт ноогдох хувиа авах хэрэгтэй байж  болно. Өөр хуулийн этгээдийн гишүүн байж болно.



7

Эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт

Эд хөрөнгийн эрх үүсгэх хэлбэр нь үүсгэн байгуулагчдын оруулсан эд хөрөнгө.эд юмс, бэлэн мөнгө, оюуны өмч байхаас  гадна ажиллах хүч  байж болно. Үүсгэн байгуулагчид үндсэн ба эргэлтийн хөрөнгийг аль ч хэлбэрээр оруулж болох бөгөөд гэрээгээр тохиролцсон нэр, төрлийн хөрөнгөөр бүгдийг заавал өгсөн байх шаардлагатай.

8

Удирдлагы эрх зүйн зохицуулалт

Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хувьд аль ч гишүүн ямар эг болзол нөхцөлгүйгээр нөхөрлөлийг удирдах төлөөлөх эрхтэй.

Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийг зөвхөн хариуцлагатай гишүүн удирдах эрхтэй байна.



Нөхөрлөлийн удирдлагад бүх гишүүд хяналт тавих эрхтэй. Хэрэв удирдлагын үйл ажиллагаанаас шалтгаалж нөхөрлөл болон гишүүний эрх хохирсон, эсхүл хохирч болох байвал удирдлагыг огцруулах эрх гишүүдэд олгогдсон байна.

9

Гишүүдийн эрх үүрэг

Бүрэн хариуцлагатай гишүүд. Нөхөрлөлдөө заавал биечлэн ажиллах, үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад идэвхитэй оролцох, ажил сайжруулах санал дүгнэлт гарнгах  ашиг алдагдлыг хуварилагдах биечлэн оролцож шударга зарчим баримлтах  төрийн хууль гэрээ дүрмийг хүндэтгэн биелүүлэх нөхөрлөлөөс гарах зэрэг эрх үүрэгтэй байна.

Нөхөрлөлд гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг хугацаанд нь оруулах нөхөрлөлийн хуралд оролцож ажил хэрэгт санал дүгнэлт гаргах нөхөрлөл татан буугдахад оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрх эдлэх гишүүнээс гарах болон гэрээ дүрэмд заасан бусад эрх үүрэгтэй байна.



10

Гишүүнд элсэх, гарах

Нөхөрлөлд шинээр элсэх гишүүн нь нөхөрлөлийн дүрмийг хууль зөвшөөрөн зохих журмын дагуу   эд хөрөнгө оруулсан эрх зүйн чадамжтай байх ёстой. Гишүүн элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурал  шийдвэрлэдэг. Гишүүн нөхөрлөлөөс гарах эрхтэй. Бүрэн хариуцлагатай гишүүн удаан хугацаар өөр газар амьдрах болсон эсвэл шилжүүлсэн болон    өвчний учир  нөхөрлөлийн үйл ажиллагаанд биечлэн оролцох  боломжгүй болсон бол 2 байдлаар шийдвэрлэж болох юм.

1.      Гишүүнээс гаргасан ногдол хувь хөрөнгийг буцаан өгөх.

2.      Нөхөрлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухайлбал ББН-ийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай  нөхөрлөл болгох гэх мэт.

Гишүүнийг нөхөрлөлөөс гарах тохиолдолд уг гишүүн оруулах  эд хөрөнгөө буцаан авах хэрэгтэй буцаан олгох  хөрөнгө нь  гишүүний анх оруулсан  биет юмс, эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг хасна.Үйл ажиллагааны явцад  биет байдлаар өгөх боломжгүй бол түүний үнийг олгодог.



11

Хөрөнгө хуваах

Нөхөрлөл татан буулгах салах тусгаарлах, тохиолдолд  хөрөнгө хуваах асуудал  гардаг нөхөрлөл татан буулгах үндэслэл нь:

1.      Бүрэн хариуцлагатай гишүүн нөхөрлөлөөс  гарсан хассан

2.      Гишүүн нас барсан сураггүй алга болсон.

3.      Хөдөлмөрийн чадваргүй  болж дампуурсан

4.      Нөхөрлөлийн гишүүд хугацаанаас  өмнө тохироолцож  татан буулгаж болно.

Ийм тохиолдлыг нөхөрлөлийн  асуудлыг дараах  байдлаар шийдвэрлэнэ.

    Хэрэв ББ-гишүүд дээрх нөхцөл тохиолдсон бол нөхөрлөл татан буугдах. Харин  бүрэн бус хариуцлагатай  гишүүн байвал татан буулгахгүй. Сураггүй алга болсон нас барсан тооцсон гишүүний  эд хөрөнгийг  залгамжлагчид хэрэв өв залгамжлагч байхгүй бол  төрийн өмчид шилжүүлнэ.  Харин өв залгамжлагч нас  барагчийн эрх үүрэг нөхөрлөлийн  гэрээ дүрмийг зөвшөөрч  гишүүн болохыг зөвшөөрвөл  гишүүнээр элсүүлэн авна. Бүрэн бус  хариуцлагатай  гишүүн  бүгд нөхөрлөлөөс гарвал нөхөрлөл  татан буугдах үндэслэл болно. Эсвэл

 Бүрэн хариуцлагатай гишүүд нь ББ-болон  өөрчлөн байгуулагдхаар  шийдвэрлэн гэрээгээ  шинэчлэн дахин бүртгүүлнэ. 

12

Татан буулгах

Татан буугдсан нөхөрлөлийн эд хөрөнгийг бүртгэх  борлуулах,хувиарлах ажлыг татан буулгах комисс гүйцэтгэх бөгөөд ажлын явц эцсийн дүнг  гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Хөрөнгийг иргэний хуулийн 32.5-д заасан дарааллын дагуу хувиарлана.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт