Бизнесийн харилцаа Лекц 3


ЛЕКЦ 3
Бизнесийн орчин, орчин, орчны шинжилгээ
Бизнесийн байгууллагын гадаад орчин:
     Байгууллага амжилттай ажиллаж, орших, эс оршиход, нөлөө үзүүлж байдаг хүчин зүйлийн нэгдэл, тэдгээрийн харилцаа холбооны шүтэлцээг ОРЧИН хэмээн үздэг. Тэгэхээр байгууллага өөрийн дотоод ба гадаад орчины уялдааг танин мэдэхгүйгээр өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй.
Ерөнхий гадаад орчин: Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болох гадны бүхий л хүчин зүйлийг хамруулан, байгууллагын хяналтаас гадна, түүний үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц тодорхой бус хэмжүүртэй хүчин зүйлийг ерөнхий гэх ба тодорхой байгууллагын эсвэл сонирхлын бүлгүүдийн тусгай орчинд хамааруулна. Үүнд:
  • Олон улсын орчин
  • Эдийн засгийн орчин
  • Технологийн орчин
  • Нийгэм соёлын орчин
  • Улс төр, хууль эрх зүйн орчин
Олон улсын орчин: Олон улсын төвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага маш нарийн түвэгтэй гадаад орчинд шийдвэр гаргаж, стратегиа боловсруулж байж амжилт олдог.
Эдийн засгийн орчин: Бизнесийн үйл ажиллагаанд мөнгөний ханш, зээлийн хүү, ажилгүйдэл, нийт эрэлт гэх зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүд нөлөө үзүүлдэг. Мөнгөний ханш уналтын үед компаний нөөцүүдийг худалдан авахад их хэмжээний зардал гаргаж энэ нь өртгийг нэмэгдүүлэх үнийг хөөрөгддөг. Ззэлийн хүү өндөр байх нь хөрөнгө оруулалтыг багасгаж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх ба хэрэглэгчдийн худалдан авалт буурна. Ийнхүү пүүсийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт буурах нь эдийн засгийн цаашдын өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүнд:
  • Дэлхий нийтийг хамарсан депрессийн үйл явц
  • Улс орнууд дахь гадаадын өмчлөл ба үндэсний эдийн засгийн удирдлага, зохицуулалт нэмэгдэж байна
  • Дэлхийн хүнсний хомсдол
  • Дэлхийн эдийн засгийн тогтвортой болон бодит өсөлт буурч байгаа байдал
  • Дэлхийн мөнгөний системийн уналт
  • Өндөр инфляци
Технологийн орчин:  Байгууллага нөөцөө бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй систем болон үйл явцын нэгдэлийг технологи хэмээн тодорхойлж болох бөгөөд ихэнхдээ ерөнхий орчноос үүсэлтэй нөлөөлөх хүчин зүйлс мөн сүүлийн жилүүдэд технологийн өөрчлөлт асар хурдацтай хөгжиж байна.
Нийгэм соёлын орчин:  Энэ орчинд байгууллагын үйл ажиллагаа явуулж буй нийгэм дэх хүн ам зүйн шинж байдал, үнэт зүйлс, зан заншил, дадал зуршил, ёс зүй зэргийг багтаан ойлгож болно.
Улс төр хууль эрх зүйн орчин: байгууллага бүр эрх зүйн тодорхой статустай байдаг. Энэ нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, татвар төлж, хариуцлага хүлээнэ гэсэн ү юм. Гэхдээ аль ч улс орны засгийн газар санхүүгийн болон мөнгөний бодлогын арга хэрэгслийг дотоодын үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөөний давуу талыг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
Тусгай орчин: Байгууллагын удирлах ажилтнуудын хувьд ерөнхий орчныг бодвол танин мэдэж, сонголт хийн харьцангуй нөлөөлж болохуйц хүчин зүйлс бол тусгай орчин юм. Энэ орчинд нөлөөллийн чиглэл шинж чанараас хамаарсан хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Үүнд.:
  • Өрсөлдөгчид
  • Хэрэглэгчид
  • Бэлтгэн нийлүүлэгчид
  • Тохируулагчид
  • Өмчлөгчид
  • Түншүүд
  • Холбоод
Өрсөлдөгчид: ерөнхийдөө ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж буй болон нөөцийн бэлтгэн нийлүүлэхтэй холбогдсон өрсөлдөөн үүснэ. Нөгөө талаас өрсөлдөгчид гэдэг маань худалдан авагчдын гаргах зардлыг бусдаас түрүүлж авахыг хичээж буй үйл явц юм.
Хэрэглэгчид: тухайн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхийн тулд төлбөр хийж байгаа хувь хүн болох байгууллагуудыг хэрэглэгч гэсэн орчинд хамааруулна.
Бэлтгэн нийлүүлэгчид: нөөцөөр буюу ажиллах хүч, санхүү капитал, материал түүхий эд, мэдээллээр хангаж буй байгууллага, хувь хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэж үзэх бөгөөд ихэнх байгууллагууд ханган нийлүүлэгчдийн хараат байдалт орохоос үргэлж зайлсхийж байдаг.
Тохируулагчид: байгууллагын бодлого үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, хяналт тавьдаг засгийн газар ба сонирхлын бүлэг гэсэн үндсэн 2 субъектийг тохируулагчид хэмээн үзнэ. Өөрийнхөө гишүүдээр дамжуулан байууллагад нөлөөлөх зорилгоор сонирхлын бүлгүүд үүсэн бий болдог. Бүх төрлийн төрийн бус байгууллагуудыг хамруулж болно
Өмчлөгчид: хувьцаат компаний хувьцаа эзэмшигчид, хувь нийлүүлсэн компани хөрөнгө оруулагчид зэрэг нь компаний дээд удирдлагад голлох нөлөө үзүүлдэг билээ.
Түншүүд: хоёр эсвэл түүнээс дээш тооны компаниуд хамтран хөрөнгө оруулах эсвэл гэрээ хэлэлцээрээр хамтран ажиллах тохиолдолд түншлэлийн харилцаа үүсдэг.
Холбоод: олонхи байгууллагын ажиллагчид хөдөлмөр хамгаалах ямар нэг холбооны гишүүд байдаг. Эдгээр холбоодын гол зорилго бол ажилчдын нийгмийн хамгааллыг хэрэгжүүлэх явдал юм.

Байгууллагын дотоод орчин
Дотоод орчин нь байгууллагын зүгээс дотоод төлөвлөлт удирдлагын үйл ажиллагаагаар зохицуулагдсан бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрийн нөхцөл байдлыг багтаадаг бөгөөд ажиллагсадын соёл зэргийг багтаан ойлгоно. Дотоод орчны хүчин зүйлүүд:
  • Эрхэм зорилго
  • Зорилт
  • Зохион байгуулалтын бүтэц
  • Үйлдвэрлэлийн технологи
  • Хүн нөөц
Эрхэм зорилго:  энэ нь байгууллагын хүрэхээр тэмүүлж байгаа эцсийн үр дүн, ирээдүй тодорхой байх нь чухал. Байгууллага өмнөө таввьсан хэтийн нэг зорилготой бөгөөд түүндээ хүрэхийн тулд дунд болон богино хугацааны олон зорилтыг боловсруулан ажилладаг.
Зорилт: энэ нь байгууллагын эрхэм зорилгодоо хүрэхий тулд тодорхой хугацаанд тогтоосон аргаар гүйцэтгэх ёстой ажил буюу ажлын хэсэг юм.
Зохион байгуулалтын бүтэц:  тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүтцийн оновчтой хэлбэрийг сонгох нь зохион байгуулалтын бүтцийг бий болгох, хөдөлмөрийн хуваарилалтанд ихээхэн үүрэгтэй. Хөдөлмөрийн хуваарилалыг босоо болон хөндлөн гэж ангилдаг. Хөдөлмөрийн хөндлөн хуваарилалт нь байгууллагын үйл ажиллагааг бүрдүүлэгч хэсгүүдэд хуваасны үр дүнд бий болно. Харин босоо хуваарилалт нь удирдлага ба ажиллагчид гэсэн шатлалаар бий болно.
Технологи: энэ нь байгууллагын бүх төрлийн нөөц болох түүхий эд, материал, мэдлэг, хөрөнгө, техник, менежмент зэргийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах үйл явц юм.
Хүн нөөц: хүний нөөцийг үр бүтээлтэй ашиглах асуудлыг хувь хүний сэтгэл зүйн онцлог, түүний үйл ажиллагаанд хэрхэн харгалзан үзэх, хамт олны гишүүных нь хувьд хүн яаж хандах, удирдах ажил эрхлэн гүйцэтгэж байгаа зан төлөв ямар байх, хүмүүсийг хэрхэн манлайлж, яаж нөлөөлбөлүр дүнтэй байх гэсэн чиглэлүүд авч үздэг.
Бизнесийн орчны шинжилгээ
Бизнесийн гадаад хүрээллийн шинжилгээ хийх аргуудын нэг бол PEST- анализын арга бөгөөд түүний тусламжтайгаар дээр дурьдсан бүлэг хүчин зүйлийн нөлөөллиыг нарийвчлан шинжилдэг. Бизнес хүрээллийн зарим хүчин зүйл ньтодорхой тоон утга авч байж болох бөгөөд энэ тохиолдолд шинжилгээний зорилго нь бизнесийн стратегийг сонгохын тулд эдгээр хүчин зүйлийн өөрчлөлтийн динамикийг тодорхойлох, түүнд үнэлгээ өгөхөд оршино.
Стратегийн гадаад хүчин зүйлийн шинжилгээ
Бизнес хүрээллийн шинжилгээ хийх өргөн тархсан аргуудын нэг бол “SWOT-анализ арга юм”. Энэ арга нь гадаад хүрээллийн шинжилгээ, түүний үйлдвэрийн газрын дотоод боломжтой харьцуулан судлахад тулгаарладаг.
Өрсөлдөөний орчны шинжилгээ нь өрсөлдөгчдийн зан төлөвийн дотоод өдөөлтийн талаар бүрэн хэмжээний нарийвчилсан мэдээллийг өгдөг. Өрсөлдөөний эрчимт байдал тодорхойлдог гурван томсгосон хүчин зүйл байдаг.
  • Өрсөлдөгчдийн хоорондох зах зээлийн хуваарилалтын хувийн жин
  • Зах зээлийн багтаамжийн өсөлтийн хурд
  • Зах зээлийн үр ашиг
Хэрэглээний зан төлөвийн шинжилгээ
Шийдвэр гаргах процессийг оролцуулан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ авах, хэрэглэх, захиран зарцуулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэглээний зан төлөв гэнэ.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт