Эрсдлийн менежмент Лекц 3
ЛЕКЦ 3
ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Эрсдэлийн
удирдлага гэдэг нь эрсдэлийг ангилах,үнэлэх, удирдах тогтолцоо бөгөөд
тэрчлэн бизнесийн үйл
ажиллагааны явцад бүрэлдэн
бий болох санхүүгийн
харилцаа.
Эрсдэлийн
удирдлага санхүүгийн
удирдлагын нэг хэсэг бөгөөд төлөвлөсөн орлого олох, санхүүгийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой авч үздэг.
Бизнесийн
тодорхой бус нөхцөл байдалд эрсдэлийн төвшин буурдаг, мөн олох орлогоыг нэмэгдүүлэх, хэмжээг ихэсгэх арга, эвийг эрж хайх нь эрсдэлийн
удирдлагын үндэс
болдог.
Зах зээлийн
эдийн засгийн нөхцөлд эрсдэлтэй нөхцөл
байдлын хүрээ өргөждөг бөгөөд ялангуяа тогтвортой бус шилжилтийн үед эрсдэлийн удирдлага бизнесийн амжилтын угтвар нөхцөл,
удирдлагын чухал хэсэг болдог.
Эрсдэлийн
удирдлагын зорилгын боломжит эрсдэлийн нөхцөлд
бизнесийн үйл
ажиллагааны үр дүнд ашиг олох, эсвэл хөрөнгөө алдахгүй
хэвээр хадгалж үлдэхэд
чиглэнэ. Эрсдэлийн удирдлагын зорилго ерөнхий утгаараа бизнесийн үйл ажиллагааны зорилготой зөрчилдөх
ёсгүй.
·
Бизнесийн нөхцөл, улс төр,
эдийн засгийн, нийгмийн байдал, цаашдын хандлагын талаар мэдээлэл цуглуулж
судлах, боловсруулах
·
Эрсдэлийн удирлагын зохион байгуулалтын загвар, дэс
дараалал, эрсдэлийн удирдлагын бодлого, алгоритмыг боловсруулах
·
Бизнесийн үйл
ажиллагааны бүтцийн
зохион байгуулалалт эрх зүйн
статус, онцлогийн үндсэнд
эрсдэлийн тогтолцоо, ангилал төрлийг
тогтоох
·
Бизнесийн орчны
талаарх мэдээлэл, хэмжээ үнэн
бодитой эсэхийг шалгаж эрсдэлийн удирдлагын хэм хэмжээг үнэлэх үзүүлэлтийн тогтолцоо, тооцох загварыг бүрдүүлэх
·
Аж ахуйн нэгжийн эрсдэлийн онцлогийг харгалзан эрсдэлийн
удирдлагын стратегийг хэрэгжүүлэх,
шийдвэрийг сонгох шат дараалсан тогтолцоо бий болгох
·
Бизнесийн эрсдэлийг боломжит хэмжээнд хүртэл бууруулах арга, хэрэгслийг тодорхойлох
·
Эрсдэлийг удирдлагын хөтөлбөр боловсруулах, дүгнэх хяналтыг зохион байгуулах
·
Эрсдэлтэй хөрөнгө
оруулалтын шуурхай мэдээ, статистикийн тайлан гаргах ажлыг зохион байгуулах
Дэвшүүлсэн зорилго, агуулгад үндэслэн эрсдэлийн удирдлагын тогтолцоо тодорхой үйл ажиллагааны тогтолцоо гэсэн 2 хэсэгт ангилна.
Тогтолцооны
судалгааны арга аргачлалын дагуу авч үзвэл эрсдэлийн удирдлагыг
удирдлагын тогтолцооны ээдрээтэй, олон талт үйл явц гэж үздэг.
Учир нь бизнесийн эрсдэл нь эдийн засгийн ухагдахууны хувьд нэн хөдөлгөөнтэй гадаад, дотоод орчинд бий болдог.
1.
Эрсдэлийн
удирдлагын орчны тогтолцооны бүрэлдэхүүнд шууд ордоггүй зүйл:
Төрийн байгууллага, ажил төрлийн уялдаатай үйлдвэрлэл, байгууллага, зах зээлийн учир байдал бизнесийн
холбоотой нөөц
хамаарна. Тухайлбал: төр
хууль эрх зүйн үндсийг боловсруулах, сайжруулах замаар бизнесийн үйл ажил өргөжих суурь талбайг бий болгох ба нөгөө
талаар бизнесийг хууль эрх зүйн
орчноор дамжуулан дэмжин зохицуулж байдаг.
Гүйцэтгэх засаглалын
байгууллага бодлого, тогтолцооны үндсэнд тэднээр
дамжуулан мөнгөний эргэлт, татварын тогтолцоо, тариф зэрэг бизнесийн үйл ажиллагааны хэм хэмжээ, өгөөжийг
тогтоож байдаг. Ийнхүү төр нь бизнесийн удирдлагын зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн
зэрэгцээ аж ахуйн үйл
ажиллагааны орчинг зохицуулж шаардлагатай бол хязгаарлаж байдаг учиртай. Үүний хамт төр нь
аж ахуйн үйл
ажиллагааны гадаад орчны эх үүсвэр
болдог.
Заримдаа
харицагчийн үйл
ажиллагаа үйлдвэрлэл,
аж ахуйн байгууллага нь шийдвэр тодорхой бус гарах байдлыг нэмэгдүүлдэг тул мөн л
эрсдэлийн хүчин
зүйл болдог. Улмаар аж ахуйн үйл ажиллагааны нөөцөнд
эрсдэл шууд нөлөөлдөг.
Зах
зээлийн нөхцөлд нөөцийн
хэмжээ бизнес эрхлэгчийн эрсдэлд хандах хандлагыг тодорхойлдог, нөгөө
талаар хүлээх
хариуцлага буюу боломжит эрсдэлийн дээд хязгаарыг тогтоодог.
Бизнесийн
зохион байгуулалт- эрх зүйн
талбар болон аж ахуйн үйл
ажиллагааны орчин нь эрсдэлийн шалтгаан, хүчин зүйл,
эрсдэлт байдлын хэм хэмжээг тодорхойлно.
2.
Удирдлагын
өөрөө удирдах субьект нь мэдээ, мэдээллийн үндсэнд эрсдэлийн онолын тухай төрөл бүрийн загвар, арга барилыг ашиглах замаар боломжит
эрсдэлийн зарчмын дагуу эрсдэлийн зорилго, зорилтыг тодорхойлоход баримтлах
стратеги, тактик боловсруулагч хэсэг, бүлэг, мэргэжилтэн юм.
Эрсдэлийн
удирдлагын зорилгыг бие даан тодорхойлох чадвартайн улмаас удирдлагын субьект
нь бие даасан загвар байдаг. Удирдлагын субьект нь статистикийн, арилжааны,
санхүүгийн болон бусад төрлийн мэдээллээр хангасан байх ёстой. Мэдээллээр дутах нь
бизнесийн орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүлж субьектыг эрсдэлтэй шийдвэр гаргахад хүргэдэг.
3.Удирдлагын обьект /удирдах
дэд тогтолцоо/ нь гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явцад гардаг аж ахуйн субьект хоорондын эрсдэлт хөрөнгө оруулалт, санхүү үйл
ажиллагааны харилцаа юм.
Эрсдэлийн
харилцаа зээлдэгч, зээлдүүлэгч,
бизнес эрхлэгч, даатгалын аж ахуйн нэгжийн хооронд үүсдэг. Удирдлагын хувьсах хэмжүүр нь – эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр илрэх эрсдэлийн төвшин байна.
Эрсдэлийн
удирдлагын зорилгод хүрэх
ажлын үр дүн, чанарыг эрсдэлийн
төвшиний
хэм хэмжээг багасгах зорилгоор дотоод, гадаад орчинд чиглүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний цогцоор хэмжинэ.
Арга
хэмжээний цогц нь тодорхой нөхцөл байдалд хэрэгжүүлэх үйл
ажиллагааны харилцан үйлчлэл,
стандарт болон уян хатан байдал, хувилбарын чанар чансаа зэргээс хамаарах
эрсдэлийн удирдлагын стратеги, тактикийн үр дүнг үнэлэх боломж олгодог. Энэ нь эрсдэлийн удирдлагын үнэлгээний үзүүлэлт, хувилбарыг сонгох шалгуур, эрсдэлийн удирлагын
аргаас хамаарна.
Эрсдэлийн үнэлгээ/эрсдэл/-ний үзүүлэлт нь тодорхоой, дүрэм, журмын дагуу тодорхойлсон эрсдэлийн төвшинг харуулдаг. Үнэлгээний үзүүлэлт сонгох нь эрсдэлийн үүсэл гарал, хүчин
зүйл, үнэлгээний арга, хэрэглэх хүрээ, хязгаарыг тогтоодог нүсэр хэцүү ажилбар болно.
Эрсдэлийн шалгуур нь: бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гаргахдаа баримтлах дүрмийг тодорхойлдог.
Бизнесийн
орчин дэвшүүлсэн
зорилго, эрсдэлийн удирдлагын талаарх мэдээллээс хамааруулан эрсдэлийн
шалгуурыг боломжийн, өөдрөг”дээд үр дүнд хүрэх”
тохиромжтой гэж ангилдаг. Эрсдэлийн төвшинг тооцоолох боломжгүй нөхцөлд эврнет-дүрэм /эрэн
хайх арга/-ийн
аргыг хэрэглэнэ.
Шийдвэрийн хувилбарын сонгон шалгаруулах арга нь:
эрсдэлийн шалгуурыг учир шалтгаан хүчин зүйлийн
уг сурвалжийг тодорхойлоход дөхөм үзүүлдэг
билээ. Шийдвэр сонголтын дараахь загвар байдаг. Үүнд:
·
Тодорхой
бусын загвар- аливаа үйл
ажиллагаа олон янзын загварын үр дүнд хүрэх
боломж, тэр тусмаа боломж тус бүрийн
магадлалыг тооцох, үнэлэх
загвар
·
Бүрэн тодорхой бусын загвар- тухайн нөхцөлд
аливаа үйл
ажиллагаа загварын үр дүнд хүрч
болох боловч магадлал нь тодорхой бус, хэрэгжих найдваргүй байх эдгээр орно