Татвар Лекц 3
ЛЕКЦ -3
ТАТВАРЫН ТООЦООЛОЛ
-
Татвар ногдуулах хугацаа, бүртгэх арга
-
Татвар ногдох, ногдуулах орлого
-
Татварын суурь
-
Татварын хувь хэмжээ
-
Татварын суурь, хувь хэмжээний хамаарал
Татвар
ногдуулах хугацаа, бүртгэх арга :
Татвар ногдуулах орлогыг тодорхойлоход харгалзан үзэх нэг
үзүүлэлт нь тайлангийн үе юм. Үүнийг татварын жил гэнэ. Татвар төлөгчийн үйл
ажиллагаагаа бүртгэж тайлагнах үеийг
-
Хуанлийн /тайлангийн /жил (1-р сарын 1-ээс
12 сарын 31-ны дуусвар болох 12 сарын хугацаа хамрагдана)
-
Санхүүгийн жил гэж ангилна. (дуусвар болох
хугацаа нь 12 сарын 31-ээс өөр байх 12 сарын хугацаа хамрагдана)
Ердийн татварын жилийн хугацаа хуанлийн 12 сараас
хэтрэхгүй. Үүнээс богино хугацаагаар тооцох тохиолдол гарна. Богино хугацаагаар
татварын тооцоогоо хийх олон шалтгаан гарна. Үүнд:
-
Бизнесийн үйл ажиллагаагаа шинээр
эхлүүлэх
-
Хуульд заасан /НӨАТ-н хуульд сар бүр
татвар ногдуулж тайлагнах/
-
Бизнесийн үйл ажиллагааг зогсоох /татан
буулгах, дампуурах, өөрчлөн зохион байгуулагдах гэх мэт/
Хувь хүний татварын жил Монгол улсын хувьд 01- сарын
01-нээс 12 сарын 31 байгаа бол Япон Улс 04-сарын 01-нээс 03 сарын 31, Англи улс
04-сарын 08-наас 04 сарын 07 гэх зэргээр янз бүр байна.
12 сараас бага хугацаанд татварын тооцоог хийх
тохиолдолд:
-
Татварын төлөгч нас барсан үед
-
Байгууллага шинээр байгуулагдсан үед
-
Байгууллага бүртгэлийн үеэ өөрчилсөн
үед
-
Байгууллага татан буугдсан үе зэрэг
байна.
Татвар ногдуулах орлогоо ямар тайлангийн үеэр тодорхойлох
нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааны онцлогто хамааралтай. Иймээс
тайлангийн үеийг хуулинд заахаас гадна бизнесийнхээ онцлогоос хамааруулан
татвар төлөгч өөрөө сонгон тайлагнадаг практик зарим улс оронд хэрэглэгддэг
байна.
Татвар төлөгч тухайн татварын хуулийн дагуу үйл
ажиллагааныхаа үр дүнгээс татварыг ногдуулах буюу түүнийг нягтлан бодох
бүртгэлд тусгана. Ингэхдуу нягтлан бодох бүртгэлийн аргуудыг ашиглах ба үүнд
үндэслэн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно. Татвар ногдуулахдаа
дараах 2 аргыг түгээмэл хэрэглнэ. Үүнд:
-
Мөнгөн суурьт арга
-
Аккурэль суурьт арга
Ихэнхдээ мөнгөн суурь аргыг ашигладаг байна. Энэ аргаар
бол мөнгө хүлээн авсан үед орлогыг хүлээн зөвшөөрөх ба төлсөн үед нь
зарцуулалтыг хүлээн зөвшөөрнө.
Татвар ногдох,
ногдуулах орлого :
Ашиг гэж юу вэ? Татвар ногдох орлого гэ юу вэ? Татвар
ногдуулах орлого гэж юу вэ? Гэсэн асуултуудад үнэн зөв хариулах нь татварын
хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эхлэл нь юм. Орлого зардлын хоорондох зөрүү нь
ашигтай бол татвар төлнө, хэрэв зардал нь илүү бол алдагдалтай тул татвар
төлөхгүй. Гэхдээ зардал нь орлого олох тэр цаг хугацаанд гарсан байх ёстой
төдийгүй орлого, зардал зохицох зарчимд суурилах учиртай.
Татвар ногдох
орлого нь татварын хууль тогтоомжинд татвар ногдуулахаар заасан нийт дүн байна. Өөрөөр хэлбэл
татварт хамрагдвал зохих орлогыг илэрхийлнэ .
Татвар
ногдуулах орлого гэдэг нь татварын хууль тогтоомжийн дагуу татварыг өглөгийг
тодорхойлохоор тооцсон нийт дүн байна. Татвар
ногдуулах орлогыг тодорхойлоход зарим орлого өөрөө шууд татвар ногдуулах орлого
болох ч зарим орлогоос түүнийг олоход зарцуулсан хасагдвал зохих зүйлсийг
хасаад үлдсэн дүн юм.
Татвар ногдуулахын эцсийн зорилго татварын өглөгөө үнэн
зөв тодорхойлоход оршино.
Татварын суурь * татварын хэмжээ =
татварын өглөг
Жишээ нь : хэрэв
та 2000-ний үнэтэй дэвтэр худалдан авбал НӨАТ-ийн хуулийн дагуу 10
-иар татвар
төлөх учир (200*10/100= 200) буюу худалдан авагч нь дэвтэрийн үнэнд нийт 2200
төгрөгийг төлнө. Татвар тооцох татварын суурь нь дэвтэрийн үнэ 2000 бөгөөд
татвар ногдуулах обьект нь борлуулалтын үйл ажиллагаа болж байна.
Татварын суурь:
Татварын үйл ажиллагаанд татвар тооцох суурийг
тодорхойлох, хувь хэмжээг тооцох, татварын өглөгийг тодорхойлох зэрэг
тооцооллын ажлууд хийгдэнэ. Татварын суурь, татварын хувь хэмжээ нь мэдэгдэж
байгаа тохиолдолд татварын өр төлбөрийг тодорхойлоход нь маш энгийн юм. Гэвч
олон зүйл, төрлийн татварууд, олон ажил гүйлгээний нөлөөллийг харгалзан
татварын өглөгийг тодорхойлоход ярвигтай тоцооллууд хийгдэх болдог.
Татварын өр төлбөрийг тодорхойлоход баримтлах эрх зүйн
үндэс нь татварын хуулиуд болно. Татвар
тооцох суурь бол татвар ногдуулалтын обьект /татвар ногдуулах зүйлс/ болох
орлого, хөрөнгө, бараа, тодорхой эрх, бусад зүйлсийн татвар тооцох үзүүлэлт юм.
Орлогын албан татварын төлбөл зохих хэмжээг тодорхойлоход
нийт олсон орлогоос татварын хуулийн дагуу хасах зардлуудыг хасч мөн хуулиар
олгогдсон хөнгөлөлт, татварын чөлөөлөлт эдлэхээр байвал тэдгээрийг тооцсоноор
татварын өмнөх ашиг буюу татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлно. Энэ дүн нь
татварын өглөгийг хуулийн дагуу зохих хувь хэмжээгээр тооцоолох дүн юм.
Татварын суурь = нийт орлого – хуулийн
дагуу хасагдах зардлууд – татвараас чөлөөлөгдөх орлого / хөнгөлөгдөх үйл
ажиллагааны дүнг харгалзана/
Жишээ нь:
“Чингис” компанийн нийт орлого 100 сая төгрөг, үүнээс татварын хуулийн дагуу
хасагдвал зохих зардал нь 55 сая төгрөг, чөлөөлөгдөх орлого 5 сая төгрөг гэвэл
Чингис компаний татвар тооцох суурийг тодорхойльё.
100сая – 55 сая = 45 сая – 5 сая = 40 сая / татвар
ногдуулах орлого / * 10
/татварын хувь/ =
4 сая төгрөгний татварын өглөгтэй болно.
Татварын чөлөөлөлт нь татварын суурийг бууруулах нөлөөлөл
үзүүлнэ.
Татварын хувь
хэмжээ:
Аль ч улс орны татварын бодлогын хүрээнд шийдвэрлэвэл
зохих асуудлын нэг бол татварын хувь хэмжээг оновчтой байдлаар тогтоож мөрдөх
явдал байдаг.
Манай улсад татварын шаталсан хувь хэмжээгээр тодорхой хувиар эсвэл тодорхой дүнгээр ногдуулдаг. Татварын хувь хэмжээ
- Пропорционал / адил хувь хэмжээ /
- Прогрессив / өсөн нэмэгдэх/
- Регрессив / буурах хэмжээтэй/ байж болно.
Пропорционал хувь хэмжээтэй татварыг татвар төлөгч бүр адил хэмжээтэй төлдөг.
Жишээ нь:
– төрийн байгууллагаас үйлчилгээ авсны төлөө төлж буй бүх хураамж нь бүхий л татвар төлөгч иргэдэд адил хэмжээтэй байна.
Татварын суурь нэмэгдэх тусам татварын ногдох хувь хэмжээ нь өсөхийг прогрессив татвар гэх бөгөөд энэ төрийн татварын жишээ нь шаталсан хувиар ногдуулах татвар юм. Өөрөөр хэлбэл татвар ногдуулах орлогын хэмжээ нь нэмэгдэх тусам төлөх татварын хэмжээ ихэснэ.
Татварын суурь өсөх тусам татварын хувь хэмжээ буурахыг регрессив татвар гэнэ.
Жишээ нь:
– төрийн байгууллагаас үйлчилгээ авсны төлөө төлж буй бүх хураамж нь бүхий л татвар төлөгч иргэдэд адил хэмжээтэй байна.
Татварын суурь нэмэгдэх тусам татварын ногдох хувь хэмжээ нь өсөхийг прогрессив татвар гэх бөгөөд энэ төрийн татварын жишээ нь шаталсан хувиар ногдуулах татвар юм. Өөрөөр хэлбэл татвар ногдуулах орлогын хэмжээ нь нэмэгдэх тусам төлөх татварын хэмжээ ихэснэ.
Татварын суурь өсөх тусам татварын хувь хэмжээ буурахыг регрессив татвар гэнэ.
Татварын хувь хэмжээ оновчгүй байх нь нийгэм эдийн засагт
сөрөг үр дагавар авчрах төдийгүй аливаа гажуудлыг үүсгэдэг байна. Иймээс
татварын бодлого ямар обьектод ямар хувь хэмжээгээр татвар ногдуулах, түүнийгээ
хэрхэн хурааж авахад чиглэдэг болно.
Татварын суурь,
хувь хэмжээний хамаарал:
Бүх татвар ногдуулалт бол түүнийг
тооцох суурь, хувь хэмжээнээс шууд хамааралтай. Татварын шударга байх зарчим нь
татвар ногдуулалтын арга зүйгээр тодорхойлогдох буюу хэвтээ, босоо хэлбэрийн
алийг хэрэглэх нь бодлогын асуудал болно. Босоо хэлбэрийн татвар ногдуулалтын
хэрэглэх бол орлого, хөрөнгийн үнэлгээ болох суурь нь шатлалтай байх ба хувь
хэмжээ нь өөр өөр ялгавартай хэрэглэнэ. Иймээс орлогын албан татварт олон
шатлал бүхий хувь хэмжээ хэрэглэх нь дэлхийн улс орнуудын жишиг юм. Босоо
хэлбэрээр татварыг ногдуулах нь өсөн нэмэгдэх хувь хэмжээг хэрэглэх ба
тооцооллыг жишээгээр харуулья.
Жишээ нь: хуульд албан татвар ногдуулах
жилийн орлого 0-3,0 тэрбум төгрөг бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш
орлогод бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын
дүнгийн 25 хувиар албан татвар ногдуулна гэж заасан гэвэл:
Шатлал /Bracket /
|
Хувь хэмжээ /Rate/
|
0-3 тэрбум
|
10
|
3 тэрбум төгрөгөөс дээш
|
300 сая + 25
|
Болох ба тухайн татвар төлөгч 3 тэрбум 754 сая төгрөгний
татвар ногдуулах орлоготой бол дараах байдлаар тооцно.
3754000.0
– татвар ногдуулах орлого
Хасах 3000000.0 –
эхний шатлалын босго
754000.0 – 25
-иар татвар тооцох дүн
25
188500.0 – хоёрдахь шатлал буюу 25 хувиар
ногдуулсан татварын дүн
Нэмэх 300000.0 – 3 тэрбум буюу эхний шатлалд ногдох
татварын дүн
488500.0 - тухайн тайлант хугацааны татварын өглөг
Татварын дундаж хувь:
Татварын суурь нь шатлалтай, хувь хэмжээ нь олон янз
байхад ямар хувь хэмжээгээр албан татвараа ногдуулж төлж буйг дундаж хувь
хэмжээгээр хэмжинэ. Дундаж хувь хэмжээг тодорхойлоход татварын өглөгийн дүнг
нийт татвар ногдуулах орлогод харьцуулж хувиар илэрхийлнэ.
Дээрх жишээн дээр тооцьё: