Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 3


ЛЕКЦ 3
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт ба санхүүжилт
Аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт бол маш чухал, нарийн түвэгтэй үйл явц юм.
Нарийн түвэгтэй байдал – гэдэгт урьдчилж мэдэх боломжгүй, тодорхой бус олон хүчин зүйл ордог бөгөөд түүний дотор хөрөнгө оруулалтын эрсдлийн түвшин онцгой байр суурь эзэлнэ.
Чухал байдал- гэдэгт компаниудын өөрийн ирээдүйн ажилын үндэс суурь болсон хөрөнгө оруулалтыг төлөвөлөх явдал хамаарна. Аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь үнэт цаасны багц буюу цүнхний хөрөнгө оруулалтын ба бодит хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэсэн 2 хэсэгт хуваагддаг.
Үнэт цаасны багцын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө – энэ нь компаниудаас хувьцаа, бонд бусад үнэт цаасыг олж авах ба эзэмших, борлуулахтай холбогдсон төлөвлөгөө юм.
Хөрөнгө оруулалт буюу бодит хөрөнгө оруулалтын төлөвлөгөө – энэ нь пүүс компанийн үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус хөгжилд оруулах хөрөнгө оруулалалтын төлөвлөгөө юм. Харин практик хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь нэг хэсгээс бүрдэж болно. Өөрөөр хэлбэл компанийн хөрөнгө оруулалт нь бодит хөрөнгө оруулалт юм уу багцын хөрөнгө оруулалтын аль нэг нь байж болно гэсэн үг юм.
Аж ахуй нэгжийн хөрөнгө оруулатын төлөвлөлт нь оруулж байгаа хөрөнгийн эдийн засгийн үр ашгийн гүн гүнзгий тооцоо, шинжилгээ судалгаанд тулгуурласан байх ёстой.
Жишээ нь : А компанийн мэдэлд байгаа чөлөөт мөнгөн хөрөнгийн хэмжээ нь 50,0 мянган доллар. Үүниг дараах зорилгоор ашиглаж болно. Үүнд:
1.      Арилжааны банкинд байршуулах – хадгаламжийн хүү нь жилд 12,0% /магадлал -0,6/:
2.      Хувьцаа худалдан авах – жил бүрийн ногдол ашиг нь 2,5 мянган доллар /магадлал -0,5/
3.      Үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлт өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэх – жил тутам 2,7 мянган доллар /магадлал -0,9/- ийн цэвэр ашиг тус тус орно. Жилийн инфляцийн түвшин 5,4% байна.
Эдгээр тоон мэдээг ашиглан тухайн компанийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг эхний ээлжинд ямар зорилгоор юунд ашиглахыг шийдвэрлэж, шийдвэрийн үндэслэл юу болохыг авч үзье. Шийвэрийг тодорхой харуулахын тулд бүх тоо мэдээ болон үнэлгээний шалгуурыг дараах хүснэгтээр харуулья.
Хөрөнгө оруулатын тооцоо
Хөрөнгө оруулалтыг ашиглах чиглэлүүд
Шалгуур үзүүлэлт /хувиар/
Жил тутмын ашиг мян.доллар
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны нэгжийн хувь хэмжээний магадлал
Хүлээгдэж байгаа орлогын математик тооцоолол
1.      Арилжааны банкин дахь хадгаламжинд байршуулах
2.      Хувьцаа худалдан авах
3.      Үйлдвэрлэлийн техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх


12
5,0

5,4


6,0
2,5

2,7


0,6
0,5

0,9


3,6
1,25

2,43

Дээрх хүснэгтээс үзвэл хамгийн зохимжтой нь хүлээгдэж байгаа орлогын математик тооцоолол хамгийн их хэмжээтэй байгаа /3,600$/ 1-р хувилбар байна. Дараа нь буюу 2-р хувилбар нь үйлдвэрлэлийн техникийн зэвсэглэмж, шинэчлэлтийн төсөл орж байгаа бөгөөд үүний хүлээгдэж байгаа орлогын математик тооцоолол нь /2,430$/ болж байна. Хамгийн ашиггүй хувилбар нь ногдол ашигийн хэмжэ нь 5,0% бүхий хувьцаа худалдана  авах ажиллагаа орж байгаа бөгөөд энэ нь 5,4% -ийн инфляцийг нөхөж чадахгүй байна.
Ерөнхий төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үед зайлшгүй харгалздаг дараах зарчмуудыг тусгаж болно. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн гол утга нь:
Ø  Хэрэв компани банкинд мөнгөө хадгалуулснаар их хэмжээний ашиг орлого олвол
Ø  Хэрэв инфляцийн хурдцаас хөрөнгө оруулалтын ашигт ажиллагаа давбал
Ø  Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийг харгалзсан тооцоогоор төсөл нь үлэмж ашигтай байвал
Ø  Хэрэв эрсдлийн түвшин маш бага, эдийн засгийн үр ашиг маш их нөхцлийг хангаж байвал тус тус хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах нь зүйлтэй.

Хөрөнгө оруулалтын санхүүжилт
Хөрөнгө оруулалтын санхүүжилтын журам ба аргууд юуны өмнө түүний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Хөрөнгө оруулалтын санхүүжилтын аргыг төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж 2 ангилна.
Төвлөрсөн аргын үед хөрөнгө оруулалтын санхүүжилтын эх үүсвэр нь улс, орон нутгийн төсөвба төсвийн субъектууд, төсвийн гадуурх төвлөрсөн хөрөнгө оруулалтын сан болон бусад тусгай зориулалтын сангууд байдаг.
Төвлөрсөн бус аргын үед пүүс компаниуд болон хувийн бизнсеийн хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр болно.
Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийн бүтцийг доорх хүснэгтээр харуулав.
Хөрөнгө оруулалтын бүтэц
/санхүүжилтийн эх үүсвэр, %-иар/

2007
2008
2009
2010
2011
2012
Хөрөнгө оруулалт, бүгд
Үүнээс санхүүжсэн эх үүсвэрээр нь
-Төсвийн хөрөнгө, бүгд
Үүнээс:
Улс орон нутгийн төсөв
-Төсвийн гадуурх хөрөнгө, бүгд
Үүнээс:
Банкны зээл
Өөрийн хөрөнгө оруулалт
Гадаадын зээл тусламж
Бусад 
100


13,2

13,2
86,8


3,6
18,0
64,9
0,3
100


13,4

13,4
86,6


6,9
15,8
63,9
-
100


10,2

10,2
89,8


17,4
22,0
50,4
-
100


10,8

10,8
89,2


17,5
34,1
37,6
-
100


8,1

8,1
91,9


13,1
29,3
49,5
-
100


16,8

16,8
83,2


12,3
28,6
42,3
-

Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрт эзлэх төсвийн гадуурх эх үүсвэр нийлбэр дүнгээрээ 80,0-90,0% -ийг эзэлж байна. Гадаадын зээл тусламж 2007 онд нийт хөрөнгө оруулатын 64,9% -ийг эзэлж байсан бол 2012 онд 42,3% болсон байна. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн хөрөнгө дундажаар 25,0 орчим хувийг бүрдүүлж байна.
Зах зээл хөгжсөн улс орнуудад хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь ихэнхдээ хувийн капитал байдаг. Хувийн капитал нь хамгийн үр ашигтай ашиглагддаг гэж үздэг. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн өмнө инфляцийн түвшин ба эрсдэлтэй холбогдуулан түүний эдийн засгийн үндэслэлийн гүн гүнзгий шинжилгээг тогтмол хийх ёстой.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт