Эрх зүй Лекц 3


ЛЕКЦ - 3

Хуулийн этгээдийг зохицуулах журам / эрх зүйн зохицуулалт/

-          Хуулийн этгээд түүний ангилал

-          Хуулийн этгээдийн байгууллага

-          Түүний үйл ажиллагааг дуусгавар болгох.

Өмчлөлдөө буюу эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй тусгайлан хөрөнгөтэй өөрийн нэрээр эрх олж үүрэг хүлээдэг үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг нэхэмжлэгч хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.

-          Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар

Энэ чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч хуульдзаасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд иргэний эрх зүйнхарилцаанд бусад оролцогчидтой адил тэгш эрхтэй оролцоно. Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт эрх зүйн хэлбэрийг тусгасан байна. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байж болохгүй.

-          Хуулийн этгээдийг бүртгэх

Бүртгэлийг төрийн нэрийн өмнөөс улсын татварын ерөнхий газрын улсын бүртгэлийн алба гүйцэтгэнэ. Татварын алба нь тус улсын болон гадаадын иргэн байгууллага хамтарсан үйлдвэр ААН-ийн газраас авах төрөл бүрийн татварын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх санхүүгийн эрх бүхий тусгай байгууллага юм. Татварын байгууллага нь татвар төлөгчдөөс хуулинд заасан хэмжээний татварыг хугацаанд нь хураан авч улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн бүртгүүлээгүй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх орлогоо нуух татвар төлөхөөс зайлсхийх татварын хэмжээг хууль бусаар багасгах чөлөөлөгдөх гэсэн аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоож гэм буруутай байгууллага болон хүмүүстэй арга хэмжээ авах эрхтэй байна.

Хуулийн этгээд нь ашигийн болон ашигийн бус гэсэн 2 төрөлтэй байна.

Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл компани байгуулах замаар харин ашигийн бус хуулийн этгээдийг холбоо сан хоршооны хэлбэрээр байгуулна

-          Компани

Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг өөрийн тусгайлсан хөрөнгөтэй ашигийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.

-          Нөхөрлөл

Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөнөөс бүрдэх эд хөрөнгөтэй хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд юм.

-          Хоршоо

Эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн хамтын удирдлага хяналт бүхий дундын эд хөрөнгөн дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан ухулийн этгээд .

-          Холбоо

Нэгдмэл тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан гишүүнчлэл бүхий хуулийн этгээд юм.

-          Сан

Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүлчлэлгүй хуулийн этгээдийг хэлнэ.

Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах татан буулгах

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь түүний байгуулагдсан буюу татан буугдсанаар дуусгавар болно. Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдахад ямар нэг хэлбэрээр өөр нэг хуулийн этгээдэд хдэрх нь залгамжлагддаг бол хуулийн этгээд татан буугадахад эрх зүйн чадвар нь дуусгавар болдог. Хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах 5 арга байна.

1.      Нэтгэх / А+Б  А1 /

2.      Нийлүүлэх / А+Б С/

3.      Хуваах / С  2  А.Б /

4.      Тусгаарлах / С- А  С.А /

5.      Өөрлөгдөх / А  А*

Хуулийн этгээдийг дараах үндэслэлээр татан буулгана.

1.      Өмчлөх буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан.

2.      Дампууралд тооцсон хуулийг удаа араа буюу ноцтой зөрчсөн хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан.

3.      үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаа үргэжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан.

4.      Хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан.

5.      Хуульд заасан бусад үндэслэл

Татан буулгах комисс

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа зогссонтой холбогдож түүний эд хөрөнгө төлбөр тооцоо өр ширийн асуудлыг шийдвэрлах өөрөөр хэлбэл хуульд зааснаар татан буулгах комиссыг байгуулдаг. Татан буулагх комиссын бүх гишүүдийн хурал эсхүл төлөөлөн удирдах зөвлөл томилсноор хуулийн этгээдийн удирдлагын бүрэн эрх комисст шилжинэ. Татан буулгах комисс нь нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаанд нь нийтэд нь мэдээлснээс хойш 2 сараас багагүй 6 сараас ихгүй байх ёстой.

Тухайн хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардалагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан авч төлбөрийг барагдуулах арга хэмжээ авна.

Даалгавар

Татан буулгах гэж байгаа хуулийн этгээдийн холбогдох нэхэмжлэлийг яаж хэрхэн хандахыг олж мэднэ.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт