Эрсдлийн менежмент Лекц 2


ЛЕКЦ 2
БИЗНЕСИЙН ЭРСДЛИЙН ҮЧИН ЗҮЙЛ














Эрсдэлийн удирдлагын дараалал:
Эрсдэлийг судлах, үнэлэх, эрсдэлийг буруулах арга
Эрсдэлийн эхлэл- эрсдэлийн тухай бодол санаа, эрэгцүүлэл
Эрсдэлийн төвшний үнэлгээ
Эрсдэлийн “ байж болох” эцсийн үр дүнг үнэлэх
 



Эрсдэлийн хэмжээ, төвшин, зэрэглэл
Эдгээр үйл ажиллагааны бүгдэд нь байж болох эрсдэлийг аж ахуйн нэгжийн буюу бизнесийн эрсдэл гэж нэрлэдэг.
                Бизнесийн эрсдэл нь бодитой байдаг бөгөөд тэдгээр нь:
·         нөхцөл байдал, ялангуяа гадаад орчны тодорхой бус байдал
·         нөөц дутах, дуусах, барагдах зэрэг шалтгаанаас улбааланбодитой оршиж байдаг.
Эдгээр шалтгаанаас бизнесийн нөхцлийн тодорхой бус байдал илүү нөлөөтэй гэж үздэг
Бизнесийн нөхцлийн тодорхой бус байдал:
·         хүрээлэн байгаа орчны талаар бодитой бус мэдээлэл бүрэн бус
·         мэдээллийг соргогоор хүлээж авах, боловсруулах ур чадвар дутах
·         үйл ажиллагааны явцад тааламжтай бус нөхцөл байдал үүсэх
·         өрсөлдөгчийн сөрөг үйл ажиллагаа, хөдөлмөрийн маргаан, амлалт үүргээ үл биелүүлэх, зах зээлийн нөхцөл хүндрэх зэрэг орно.

Бизнесийн орчин тодорхой бус байх нөхцөл
Мэдээллийн бүрэн бодитой бус байдал           
Удирдах ажилтны мэдээллийг хүлээж авах, боловсруулах ур чадвар дутах
Үйл ажиллагааны явцад тааламжтай бус байдал гэнэт үүсэх
Зах зээлд оролцогчдын сөрөг үйлдэл
Эрсдэлийн шалтгаан
 












Тодорхой бус байдал үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл
Бизнесийн орчин тодорхой бусаас улбаалан эрсдэл үүсдэг. Чухамдаа тодорхой бус байдлаас шалтгаалан эрсдэлтэй нөхцөл үүсэх бөгөөд шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл зөвхөн энэхүү тодорхой бус байдалтай холбоотой байдаг. Энэ ойлголтыг нарийвчлан авч үзье.
Эрсдэлийн шалтгаан- эх үүсвэр гэдэг ойлголтод эдийн засгийн, улс төрийн экологийн аргачлалын гэх мэт хүчин зүйлүүд орно.
Зах зээлийн харилцаанд шилжих үед улс төр, нийгмийн уур амьсгал, нөхцөл байдал бүрэн тогтвортой бус байдгийн улмаас аливаа эрсдэлд өртөх магадлал их байдаг. Зах зээлийн харилцаа өргөжих тусам хөрөнгө, нөөц улам бүр таваар болон хувиргах бөгөөд бизнесийн орчны үнэмлэхүй болон харьцангуй эрсдэл багасдаг.
Эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдэг ухагдахууны хүрээнд эрсдэлийн үүсэх шалтгаан, сөрөг үр дагаварт хүргэж буй хүчин зүйлийг авч үздэг. Жишээлбэл, борлуулалт муутай хөрөнгийн хэмжээ/санхүүгийн хувьд хөрвөх чадвар муу байвал эрсдэлийн улмаас гарч болзошгүй хохирлыг нөхөх боломжийг хязгаарладаг. Санхүүгийн зах зээл хөгжсөн бол энэ хүчин зүйлийн нөлөө өөр байна.

Эрсдэлийн шалтгаан, хүчин зүйл хамт оршин, харилцан үйлчилж эрсдэлтэй нөхцөл байлыг үүсгэдэг. Энэ нь эцсийн бүлэгт бизнесийн хөгжилд дөхөм үзүүлэх, эс бөгөөс саад тотгор болдог.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт