Эрх зүй Лекц 2


ЛЕКЦ - 2

Ёс зүй ба бизнес

Бизнесийн харилцаанд оролцогч сүбъектүүд 

1.       Ёс зүй эрх зүйд тусгалаа олох нь

2.       Эрх зүйн харилцаанд оролцогч субъект

3.       Иргэний эрх зүйн чадвар чадамж

Ёс зүй эрх зүйд тусгалаа олох нь

Эрх зүйн гол зорилго нь бол шударга ёсыг тогтооход оршдог гэдэг. Тэгвэл шударга ёс гэж юу вэ. Платон Аристоталь нар шударга ёсыг сайн сайхан нийгмийн гол шалгуур хэмээн үзэж байсан бөгөөд шударга ёсыг Платон * хүн зохих хувийг нь хүртэх  явдал хэмээн тодорхойлжээ. Ёс зүйн ухааны үндэслэгч эртний их сэтгэгч Аристотал юм. Тэрээр ёс зүй бол хүнд юу хийх ёстой юунаас татгалзахыг заадаг гэж тодорхойлсон байдаг.

Хуулийн үг үсэг бүр ёс зүйн хэм хэмжээнд бичигдсэн бөгөөд хууль бол ёс зүйг цэвэршүүлэх хэрэгсэл болдог. Ёс зүй нь агуулгын хувьд хуулийн үгээс өргөн ойлголт ёс зүйн бүх хэм хэмжээ хуульчилдаггүй бөгөөд хамгийн наад захын нийтлэг зарчмыг хуулинд тусгадаг. ёс зүйн хүрээнд сайн үйл муу үйлийн тухай яригддаг бол хууль зүйн хүрээнд гэм буруугийн тухай яригдана.

Эрх зүйн хэм хэмжээг төрийн эрх бүхий байгууллага тогтоож гүйцэтгэлийг нь төрийн албадлагаар хангуулдаг бол ёс зүйн хэмж хэмжээ хүмүүсийн харилцааны явцад бий болдог болж үйлчлэх бөгөөд түүнийг дагаж мөрдсөнгүй гэж төрийн зүгээс цээрлэл хүлээдэггүй. Тэгвэл бизнес нь хууль зөрчиж үйл ажиллагаагаа явуулбал хариуцлага хүлээх нь ойлгомжтой.

Эрх зүйн харилцаанд орох субъект

2002 оны 01 сарын 10ны өдөр батлагдсан 2002 оны 9сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон шинэ иргэний хуулийн 7.3т Төр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг нийслэл сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж заажээ.

2002 оны Иргэний хуульд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага иргэний эрх зүйн харилцааны оролцогч байж болох тухай заасан байдаг. Хуулийн этгээдийн эрх зүйн чадамж түүний улсын бүртгэлд бүтгэснээр үүсдэг учир тийнхүү бүртгүүлээгүй атлаа зорилго бүтэц зохион байгуулалтын хувьд түүний эрх үүргийг уг байгууллагыг байгуулсан этгээд / иргэн хуулийн этгээд хүлээх замаар эрх зүйн харилцааны оролцогч байж болдог./

Иргэний эрх зүйн чадвар чадамж

Иргэн гэж Монгол улсын гадаадын гадаадын иргэн харьяалалгүй хүнийг ойлгоно. Иргэн эрх зүйн харилцаанд оролцох байдлыг иргэний эрх зүйн чадвар чадамжаар тодорхойлдог. Иргэний эрх зүйн чадвар нь иргэн бусдын өмнө эрх эдэлж үүрэг бий болгох нөхцөл боломж иргэдэд аяандаа заадаггүй түүнийг төрийн хуулиар хүлээн зөвшөөрч тогтоодог юм. Жишээ нь – иргэн өмчтэй байж болно гэж үндсэн хуульд заасан нь иргэн өмчлөх эрхийн чадвартай нөхцөлийг тогтоож буй хэрэг болно. Ий учираас иргэний эрх зүйн чадварыг төртэй холбож үзэх хэрэв төргүй бол эрхийн чадвар гэдэг нь хий хоосон зүйл болох нь мэдээж юм.

Иргэний эрх зүйн чадвар нь

1.       Монгол улсын үндсэн хуульд иргэдийг өмчтэй байх чадварыг тогтоосон байдаг.

2.       Иргэн зөвхөн өмчтэй байх төдийгүй түүнийгээ ашиглах эрхтэй байх чадвар юм.

3.       Хөрөнгийг өв залгамжлах гэрээслэх чадвартай байна.

4.       Иргэний эрхийн чадварыг илэрхийлэх нэг шалгуур ба ажил мэргэжлээ сонгон авах явдал юм.

5.       Иргэн оюуны үнэт зүйлийг бүтээх чадвартайн сацуу эд хөрөнгийн бус амины эрх үүрэгтэй байх чадвартай байна. өөрийн нэр төр алдар гавьяа ажил хэргийн нэр хүндээ өөрөө хамгаалах төрөө хамгаалуулах эрхтэй гэсэн үг

6.       Гадаад улсын иргэн харьяалалггүй хүн Монгол улсын иргэний адил иргэний эрх зүйн чадвартай байна гэж Иргэний хуульд зааснаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12.6-р зүйлд *аль ч улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсоор байгаа хүн бүрийн тухайн улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах оршинсуух газраа чөлөөтэй сонгох эрхтэй. Хүн бүр хаана ч байсан эрх зүйн этгээд байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй* гэж заасан юм.

Иргэний эрх зүйн чадамж

Монгол улсын хуульд * Иргэний эрх зүйн өрхийн чадамж буюу өөрийн үйлдлээрээ өөртөө эрх олж авах үүрэг бий болгох чадвар 18 наснаас бүрэн үүснэ гэж заажээ.

Иргэний биологийн болон оюун сэтгэхүйн өсөлт бойжин бусад шалтгаан нөхцөлийг үндэслэн эрх зүй чадамжийг бүрэн /бүрэн бус/ зарим/ хязгаарлагдмал /эрх зүйн чадамжгүй байдал гэж ангилж болно.

1.       Иргэний эрх зүйн бүрэн чадамж 18 наснаас үүснэ.

Бүрэн чадамжтай иргэн нь иргэний эрх зүйн харилцаанд хэний ч дамжлэг тусламж шахалт хавчилтгүй бие даан оролцож өөрийнхөө гэм буруугийн төлөө хариуцлага хүлээнэ. Зарим тохиолдолд /онцгой/ 18 нас хүрсэн хүнийг эрхийн бүрэн чадамжтай иргэн хэмээн зарлаж болно. Иргэний хуулийн 15-р зүйлд * хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх 16-18 хүртэлх насны иргэний түүний хүсэлт эцэг эх харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр эрхийн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

2.       Бүрэн бус эрх зүйн чадамж буюу 14-18 насны насанд хүрээгүй хүмүүсийн эрх зүйн чадамжийг ойлгоно. Ийм насны хүмүүс хууль ёсны төлөөлөгч/ эцэг/ эх харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийнэ.

3.       Иргэний эрх зүйн чдамж буюу бага насны 7-14 нас хүртэлх хүмүүс хамаарна. Ийм насны хүмүүс эцэг/ эх эсвэл асран хамгаалагчийн байнгын хараа хяналтанд аж төрөн амьдарч сурч хүмүүжиж байдаг учираас ийм насны хүмүүсийн нэрийн өмнөөс эцэг/ эх асран хамгаалагч нь хэлцэл гэрээ.

4.       Иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамж

Иргэнд хуулиар олгогдсон эрхийн чадамжийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хасаж хязгаарлаж болно. Иргэний хуульд эрх зүйн чадвар чадамжийн хуулиар тогтоосон журмаас гадуур хязгаарлах буюу хасаж болохгүй гэж заасан байдаг.

5.       Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй иргэн

Сэтгэл мэдрэлийн улмаас /өвчин/ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй өөрийгөө зөв удирдаж чадахгүй иргэний шүүх эрх зүйн бүрэн чадамжгүй хэмээн тогтоодог.

6.       Эрх зүйн чадамжаа өөрөө хөгжүүлэх  боломжгүй хүмүүс.

Сэтгэцийн өвчний учир эрх зүйн чадамжаа өөрөө биечлэн хэрэгжүүлж чадахгүй бусдын асрамж дэмжлэгт зайлшгүй шаардлагатай хүмүүс байдаг.

 Даалгавар

1.       Нагац ах нь 8 настай В-д өөрийн адуунаас хээр  даага зүслэн өгчээ.

-          В даага өмчлөгч байж болох уу

-          8 настай В иргэний эрх зүйн ямар чадамжтай вэ

2.       Сэтгэцийн өвчтэй гэгдэх Т-н ээж нь нас барахдаа хүүдээ өөрийн эдэлж хэрэглэжл байсан зүйлээ өвлүүлэн үлдээжээ.

-          Т эдгээр зүйлийн өмчлөгч байж болох уу.

-          Хэрэв өмчлөгч байж болохгүй бол дээрх зүйлийг хэн захиран зарцуулах вэ.

3.       Авга ахынхаа бэлгэнд өгсөн хээр даагыг 10 настай Д-д эцэг эхдээ мэдэгдэлгүй бичгээр гэрээ хийж насанд хүрсэн Н худалджээ.

-          Д - н үйлдэлд хууль зүйн үүднээс дүгнэлт өгнө үү.

-          Хэрэв энэ гэрээг эцэг эх нь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ.

4.       9 настай Г дэлгүүрээс талх чихэр худалдан авч болох уу. Хэрэв Г гэртээ мөнгө мартсан учираас мөнгийг дараа өгөхийг амлахж худалдагч түүнийг таньдаг тул зээлээр худалдахыг зөвшөөрч байна.

-          Энэ гэрээ хүчин төгөлдөр үү



-          Худалдагчийн хийсэн үйлдэл зөв үү

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт