Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 2
ЛЕКЦ
2
Хөрөнгө оруулалтын ангилал ба бүтэц
Хөрөнгө оруулалтыг ашиглаж буй чигэлэлээр нь
үйлдвэрлэлийн ба үйлдвэрлэлийн бус гэж ангилж үздэг. Үйлдвэрлэлийн хөрөнгө
оруулалт нь пүүс компанийг хөгжүүлэхэд чиглэдэг бол үйлдвэрлэлийн бус н
нийгмийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Үндсэн капиталын нөхөн үйлдвэрлэлийн хэлбэрүүдээр
хөрөнгө оруулалт ялгаатай байдаг. Үүнд:
- Шинэ барилга
- Ажиллаж байгаа пүүс
компанийн техник зэвсэглэмж ба шинэчлэлт
- Ажиллаж байгаа пүүс
компанийн өргөтгөл
- Тоног төхөөрөмжийн
сайжруулалт зэрэг болно.
Хөрөнгө оруулалт нь санхүүжилтын эх үүсвэрээрээ
төвлөрсөн ба төвлөрсөн бус гэж ангилагдана. Хөрөнгө оруулатын ашиглалтын үр
ашиг нь түүний бүтцээс ихээхэн хамаардаг. Хөрөнгө оруулатын бүтэц нь дараах
төрлүүдэд хуваагдана. Үүнд : технологийн, нөхөн үйлдвэрлэлийн, салбарын болон
орон нутгийн гэх мэт.
Хөрөнгө
оруулалтын нөхөн үйлдвэрлэлийн бүтцэд:
Үндсэн капиталын нөхөн үйдвэрлэлийн
хэлбэрүүдийн нийт төсөвт өртөг дэх хөрөнгө оруулалтын харьцаа ба түүний
хуваарилалтыг ойлгоно. Энэ шинэ барилга, шинэчлэлт, ажиллаж буй пүүс компанийн
техникийн зэвсэглэмж, үйлдвэрийн өргөтгөл, сайжруулалт зэргийн нийт дүнд
хөрөнгө оруулалтын эзлэх хувь хэмжээ ямар байгааг харуулдаг.
Нөхөн үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй
болгох гэдэг нь ажиллаж байгаа үйлдвэрийг шинэчлэх, техникийн шинэчлэл хийхэд
зориулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Үйлдвэрийн
газрын шинэчлэлт ба техникийн зэвсэглэмж нь тухайлбал:
1-рт: үйлдвэрийн нэмэгдэл хүчин чадлыг
ашиглалтанд оруулах хугацааг хорогдуулах
2-рт: хөрөнгө оруулалтын хувийн жинг тодорхой
хэмжээгээр бууруулах зарэг нилээд олон шалтгаанаар шинэ барилгаас үлэмж ашигтай
байдгийг онол ба практик нотолж байна.
Улс орны хэмжэн дэх хөрөнгө оруулатын эдийн
засгийн үр ашиг нь салбарын болон бүс, орон нутгийн хөрөнгө оруулалтын бүтцээс
ихээхэн хамаардаг.
Хөрөнгө
оруулалтын салбарын бүтцэд:
Энэ бүтцэд ерөнхийдөө эдийн засгийн бодит
салбаруудын хөрөнгө оруулалтын харьцаа, түүний хувиарлалтыг ойлгодог. Үүнийг
боловсронгуй болгоно гэдэг нь нийт эдийн засгийн бодит салбарын түвшин дэх
шинжлэх ухаан техникийн дэвшлийг хурдасгах явдлыг хангах, салбаруудыг
хурдацтай, тэнцвэртэй хөгжүүлэхэд оршино. Хүснэгт №т1,2,2-т хөрөнгө оруулалтын
капиталын бүтцийг хийсвэр жишээгээр харуулав.
Хөрөнгө оруулалт
/эдийн засгийн бодит
салбаруудаар, %-иар/
|
2007
|
2008
|
2009
|
2010
|
2011
|
2013
|
Хөрөнгө
оруулалт /нийт /
Үүнээс:
Аж
үйлдвэр
Үүний
дотор:
- Цахилгаан эрчим
хүч
- Нүүрс
- Нефт
- Хар төмөрлөг
- Хими
- Металл
- Болосвруулалт
- Барилгын
Материалын
Үйлдвэрлэл
- Хөнгөн үйлдвэр
- Хүнс
Барилга
Хөдөө
аж ахуй
Тээвэр
Холбоо
Худалдаа,
нийтийн хоол
Материал,
техникийн
Хангамж,
борлуулалт
Орон
сууцны барилга
Үйлдвэрлэлийн
бусад салбар
|
100,0
41,3
4,9
2,1
14,7
2,3
2,3
4,9
1,6
1,0
2,7
2,7
10,8
8,2
0,6
1,0
21,7
133
|
100,0
37,0
5,0
1,8
13,9
2,0
1,7
4,5
0,9
0,6
3,0
2,4
7,9
10,4
0,6
0,9
23,1
17,7
|
100,0
32,3
4,7
1,6
11,4
1,7
1,5
3,6
1,1
0,5
2,6
3,3
5,0
11,9
0,9
1,6
23,7
21,3
|
100,0
34,4
5,2
1,7
12,7
2,0
1,6
3,1
1,0
0,3
2,7
2,5
3,5
13,2
1,4
2,0
22,8
20,2
|
100,0
34,8
6,0
1,7
13,2
1,8
1,7
3,4
0,8
0,3
2,7
4,0
2,9
13,5
1,78
2,0
20,3
20,7
|
100,0
36,5
7,7
1,7
14,0
1,7
1,7
2,9
0,7
0,2
2,8
4,0
2,5
15,4
2,5
2,1
18,7
18,3
|
Дээрх хүснэгтээс харахад эдийн засгийн бодит
салбаруудын хөрөнгө оруулатын чиг хандлага, өсөлт бууралтын динамик, улс орны
хэмжээн дэх хөрөнгө оруулалтанд ямар салбарын хөрөнгө оруулалт гол хувийн жин
эзэлж байгааг харж болно.
Хөрөнгө
оруулалтын нутаг дэвсгэрийн бүтэц гэдэгт
Эдийн засгийн тусгай район, бүс, орон нутгийн
хөрөнгө оруулалтын нийт дүнгийн харьцаа ба хуваарилалтыг ойлгоно. Хөрөнгө
оруулалтын нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгоно гэдгийн гол санаа нь
улс орны хэмжээнд эдийн засаг ба нийгмийн хамгийн их үр дүнд жигд хүрэх явдал
юм.
Хөрөнгө оруулалт, ялангуяа бодит хөрөнгө
оруулалт нь улс эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд маш чухал үүрэг
гүйцэтгэдэг бөгөөд энэ нь дараах зйүлүүдийн үндэс болно. Үүнд:
- Өргөтгөсөн нөхөн
үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ба пүүс компанийн үйллдвэрлэлийн үндсэн
капиталыг системтэйгээр шинэчлэх
- Шинжлэх ухаан
техникийн дэвшлийг түргэтгэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах
- Нийгмийн
үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлт ба эдийн засгийн бодит салбаруудыг тэнцвэртэй
хөгжүүлэх
- Аж үйлдвэрийн
түүхий эдийн баазыг байгуулах
- Дээд ба дунд
сургууль, иргэний барилга, эрүүлийг хамгаалахыг хөгжүүлэх
- Ажилгүйдлийн
асуудлыг уян хатан шийдвэрлэх
- Байгаль орчныг
хамгаалах болон бусад зорилгод хүрэх зэрэг болно.