Бизнесийн харилцаа Лекц 2
ЛЕКЦ
2
Жижиг
бизнес, жижиг бизнесийн давуу болон сул талууд
Жижиг бизнес гэдэг нь ерөнхийдөө амьдрал
ахуйгаа сайжруулах зорилгоор хуулийн хүрээнд ямар нэг үйлдвэрлэл эсвэл ажил
үйлчилгээ явуулж орлого олохыг хэлдэг бөгөөд жижиг бизнес нь өмчийн ямар ч
хэлбэрт суурилагдан зохион байгуулагдаж болох, тухайн улс орны онцлогоос
хамаарч ажилчдын тоо, үндсэн хөрөнгийн хэмжээ, борлуулалтын орлогын хэмжээг шалгуур
болгон хуульчлан тогтооy
хамаарах төрийн зүгээс тэдэнд тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлж дэмжлэг
тусламж үзүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Мөн
ажиллах хүчний болон үйлдвэрлэлийн цар хэмжээгээр авсаархан төдийгүй богино
хугацаанд зардлаа нөхөж чаддаг, бүтээмж сайтай үйлдвэрлэлийн уян хатан
технологитой, зах зээлд өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл эрхлэх хэлбэр юм.
Жижиг
бизнесийн ангилал
Жижиг бизнесийн ангилал болон шалгуур үзүүлэлтийг тодорхойлсноор жижиг
бизнесийг дэмжих төрийн бодлого тодорхой болохын хамт манай улсын эдийн засаг,
нийгмийн амьдралд гүйцэтгэж буй тэдний үүргийг үнэн зөвөөр тодорхойлох боломж
бүрдэх юм. Иймээс өөрийн орны хувьд жижиг дунд үйлдвэрийн шалгуур үзүүлэлтийг
тогтоож, үйлдвэр аж ахуйн нэгжийн ангиллыг тодорхойлох нь чухал. Бизнесийн
байгууллагын ангиллын асуудал маргаантай асуудлын нэг бөгөөд улс орон бүр
харилцан адилгүй байдаг. Туайлбал хэд хэдэн ангиллыг авч үзэж болох юм.
Дэлхийн банкнаас олон улсад жижиг бизнесийг
тодорхойлохдоо:
Д/Д
|
Үйлдвэрлэлийн
төрөл
|
Үндсэн
хөрөнгө /мян.USA.$/
|
Ажиллагсдын
тоо
|
1
|
Микро
|
20.0
|
1-19
хүртэл
|
2
|
Жижиг
|
100.0
|
20-99
|
3
|
Дунд
|
2000.0
|
100-аас
дээш
|
Зарим улс орны жишээн дээр ЖДҮ-ийн ангиллыг
авч үзвэл:
Д/Д
|
Улсын
нэр
|
ЖДҮ-ийн
ангилал
|
Ажиллагсдын
тоо
|
Салбар
|
1
|
Япон
|
Жижиг
дунд үйлдвэр
|
30
|
Уул
уурхй, аж үйлдвэр, тээвэр, барилга
|
100
|
Бөөний
худалдаа
|
|||
50
|
Жижиглэн
худалдаа ба үйлчилгээ
|
|||
2
|
Солонгос
|
Жижиг
дунд үйлдвэр
|
300
|
Уул
уурхай, аж үйлдвэр, тээвэр
|
200
|
Барилга
|
|||
20
|
Худалдаа,
үйлчилгээ
|
|||
3
|
АНУ
|
Жижиг
дунд үйлдвэр
|
500
|
|
4
|
Франц
|
Жижиг
үйлдвэр
|
200 хүртэл
|
ХАА,
хүнсний үйлдвэр, тоног төхөөрөмжийн үйлдвэр
|
5
|
Хонг
Конг
|
Жижиг
дунд үйлдвэр
|
100
хүртэл
|
Үйлдвэрлэлийн
салбарт
|
50
хүртэл
|
Үйлдвэрлэлийн
бус салбарт
|
|||
6
|
Европын
холбооны улсууд
|
Жижиг
үйлдвэр
|
50
хүртэл
|
|
3.Манай улсад баримталж байгаа ангилал
№
|
Бизнесийн
байгууллага
|
Ажилчдын
тоо
|
1
|
Жижиг
|
1-29
|
2
|
Дунд
|
30-100
|
3
|
Том
|
100-с
дээш
|
Жижиг үйлдвэрүүд нь улс
орны олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэл тухайлбал, хүн амын өргөн
хэрэгцээний барааны үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, аймаг, сумдын төвийг хөгжүүлэх,
ажиллах хүчний илүүдэлийг багасгаж хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах дэд бүтцийг
хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг бий болгоход ихээхэн үүрэгтэй
байдаг.
Жижиг үйлдвэрийн шинж чанар ба давуу тал
Жижиг үйлдвэрийн шинж
чанар
|
Давуу тал
|
Жижиг
үйлдвэрийг хувь хүн өөрийн болон гэр бүл, ах дүү, найз нөхдийн хөрөнгөн дээр
үндэслэн байгуулдаг.
|
Жижиг
үйлдвэрүүд нь өөрийн хэмжээндээ таарсан оновчтой үйлдвэрлэл явуулдаг.
|
Жижиг
үйлдвэрийн удирдлага болон өмчийн эзний хооронд зөрчил байдаггүй. Жижиг
үйлдвэрийн эзэмшигч нь өргөн хэмжээний эрх мэдэлтэй байх бөгөөд үйлдвэрлэлийг
тогтмол бүрэн хянах боломжтой.
|
Том
компаниудыг бодвол өөртөө байгаа боломжоо бүрэн ашиглаж, үйлдвэрлэлээ
өөрчлөхөд хялбар байдаг.
|
Хувийн
болон гэр бүлийн орлого шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр болдог.
|
Мөн
ажиллах хү, тоног төхөөрөмж, материал түүхий эдийг бүрэн үйлдвэрлэлд
оруулдаг.
|
Удирдлагын
туршлага нь гол биш бөгөөд гол үйлдвэрлэлд санаачлага гаргадаг нь чухал
байдаг.
|
Том
үйлдвэрүүдийг бодвол хүн ам бага суурьшсан газар үйлдвэрлэл явуулах
боломжтой.
|
Жижиг
үйлдвэрийн технологи орон нутгийн нөхцөл байдалд зохицуулсан байдаг бөгөөд
орон нутгийн түүхий эд, хаягдмал материалд тулгуурласан байдаг.
|
Гадны
нөлөө болон дэд бүтцийн нөхцөл байдлаас хамгийн бага хамааралтай. Эдийн
засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
|
Жижиг
үйлдвэрлэл эрхлэгчдийн авах зээлийн хэмжээ нь тэдний үйлдвэрлэлийн хэмжээтэй
холбоотойгоор багавтар байдаг.
|
Байгаль
орчны тэнцвэрт муугаар нөлөөлдөггүй бөгөөд хаягдалгүй технологийг нэвтрүүлэх
илүү боломжтой.
|
Жижиг дунд үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэг, ач
холбогдол:
Жижиг дунд үйлдвэрийн гүйцэтгэх үүрэг дараах
зүйлүүдийн хөгжилд түлхэц үзүүлэх замаар илэрч байдаг.
- Ажлын шинэ
байр бий болгох
- Шинэ
бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг нэвтрүүлэх
- Том
үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах
- Тусгай
зориулалтын бараа бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр хангах
Жижиг дунд үйлдвэрийн эзний үйл ажиллагаа
дараах онцлогтой.
- Ажлын чиглэл
ба аргын сонголт чөлөөтэй
- Бизнесийн
амжилтад хүрэх эрмэлзэлтэй
- Өөрийн хувийн
мэдлэгт тулгуурладаг
- Үйл хөдлөлийн
хувилбарын сонголтын үед зөн совинд хөтлөгддөг
- Хувь хүнээс
асар их хүч хөдөлмөр зарцуулахыг шаарддаг
- Гаргасан
шийдвэр түүний үр дагаврын төлөө биеэр хариуцлага хүлээдэг
- Ажлын талаар байнгын хяналт явуулдаг