Татвар Лекц 2
Лекц – 2
Татварын бүртгэлийн зорилго бүртгэл хөтлөх үе шат
Татварын бүртгэл нь нягтлан бодох бүртгэлийн аргаар татварын нөлөөллийг тооцох замаар татвар ногдуулах арга ногдох татварыг тодорхойлж түүнийг бүртгэх тайлагнах үйл явц юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн татварын өмнөх ашиг татварын тайлангийн татвар ногдуулах орлого 2-н зөрүүг НББ-д тусгаж татвар төлөгчийн тайлант хугацааны төлөх татвар болон цэвэр ашгийг үнэн зөв тайлагнах эцсийн зорилготой. Татварын бүртгэлийн зорилго нь
1. Татварын хуулийг мөрдөж шударгаар татвар төлж байгааг нотлох
2. Төсвийн орлогыг бүрдүүлэх
3. Татварын хяналт шалгалтын бааз бүрдүүлэх
Татварын бүртгэлийг дараах үе шатаар гүйцэтгэнэ.
1. Татварыг тооцоолох
2. Татварыг бүртгэлд тусгах
3. Татварыг тайлагнах
Монгол улсын хуулиар татвар төлөгч нь өөрөө татвараа тодорхойлон төлж тайлагнах тогтолцоотой. Ийм учираас манай улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуй нэгжүүд хувь хүн үйл ажиллагаа эрхэлж орлого олж эхэлсэн өдрөөс буюу татвар ногдох зүйлтэй бол тухайн хөрөнгийг өмчилж эхэлсэн өдрөөс татвар төлөгч болдог. Татвар төлөгч нь үйл ажиллагаанаасаа олж буй орлого энэхүү орлогогыг олохтой холбогдож гарсан зардлыг баримтжуулан НББ-д тусгаснаар үндэслэж татварын багц хуулинд заасан татваруудыг хуулийн хугацаанд нь төсөвт нь төлөх үүрэг хүлээдэг.
Иймд татварын бүртгэлийн бааз суурь нь санхүүгийн бүртгэл юм. Санхүүгийн бүртгэл нь НББОУС-ын дагуу НББ-н тухай хуульд заасснаар аккурэль сууриар бүртгэлээ хөтөлдөг. Харин татварын бүртгэл хөтлөхөд стандартыг мөрдөхөөс гадна Монгол улсын татварын багц хуулийг баримтлан татвараа тооцоолох шаардлагатай болдог. Татвар ногдох орлогыг тооцохдоо аккурэль болон мөнгөн суурийг хэрэглэнэ.
Санхүүгийн бүртгэлийн эцсийн бүтээгдэхүүн нь санхүүгийн тайлангууд бол татварын бүртгэлийн эцсийн бүтээгдэхүүн нь татварын тайлангууд байна. / аж ахуй нэгжийн орлогын албан татвар цалин хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан НӨАТ-н тайлан гэх мэт /
Татварын бүртгэлийн үндсэн ойлголтууд
Татварт ногдох орлого гэдэг нь татварын хууль тогтоомжинд татвар ногдуулахаар заасан нийт дүн байна. өөрөөр хэлбэл татварт хамрагдвал зохих орлогыг хэлнэ. Жишээ нь
А компани тайлант хугацаанд 534 сая төгрөгийн борлуулалтын орлоготой 80сая төгрөгийн Засгийн газрын бондын хүүгийн орлоготой байсан. Нийт зардлын дүн нь 435 сая төгрөг. Нийт орлого нь 614 сая төгрөг боловч татварт ногдох орлого нь 534 сая төгрөг. Учир нь ААН-н албан татварын хуулинд ЗГ-н бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлсөн байдаг.
Татварт ногдох орлого гэдэг нь татварын хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон байдаг ба орлогын албан татварын өглөгийг тооцох дүн юм. Зарим орлого шууд татвар ноогдуулах орлого болох боловч зарим орлогоос холбогдох зардлыг хасч татвар ноогдуулах орлогыг тодорхойлдог.
Татварын чөлөөлөлт гэдэг нь татвар ногдуулахгүйгээр хуулиар зөвшөөрөгдсөн татвар төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөж буйг хэлнэ. Орлогыг нь чөлөөлөхөөс гадна татвар төлөгчийн эсвэл үйл ажиллагааг нь чөлөөлөх гэх мэт чөлөөлөх хэлбэрүүд байна.
Татварын хөнгөлөлт гэдэг нь татвар төлөх үүргээс хэсэгчилэн болон бүрэн хөнгөлөлт эдлэхийг хэлнэ. Татварын хөнгөлөлтөөр төлөхөөр тооцсон татварын зохих хувийг тодорхой хувиар эсвэл төлөх татварын дүнгээс нь үнийн дүнгээр хөнгөлж болно.
Татварын хувь хэмжээ
Манай улсад татварын шаталсан хувь хэмжээгээр тодорхой хувиар эсвэл тодорхой дүнгээр ногдуулдаг. Татварын хувь хэмжээ
1. Пропорционал / адил хувь хэмжээ /
2. Прогрессив / өсөн нэмэгдэх/
3. Регрессив / буурах хэмжээтэй/ байж болно.
Пропорционал хувь хэмжээтэй татварыг татвар төлөгч бүр адил хэмжээтэй төлдөг. Жишээ нь – төрийн байгууллагаас үйлчилгээ авсны төлөө төлж буй бүх хураамж нь бүхий л татвар төлөгч иргэдэд адил хэмжээтэй байна.
Татварын суурь нэмэгдэх тусам татварын ногдох хувь хэмжээ нь өсөхийг прогрессив татвар гэх бөгөөд энэ төрийн татварын жишээ нь шаталсан хувиар ногдуулах татвар юм. өөрөөр хэлбэл татвар ногдуулах орлогын хэмжээ нь нэмэгдэх тусам төлөх татварын хэмжээ ихэснэ.
Татварын суурь өсөх тусам татварын хувь хэмжээ буурахыг регрессив татвар гэнэ.
Дэлхийн улс орнуудад татвар ногдуулах дараах аргууд байна.
1. Татвараа өөрөө тодорхойлж төлөх
2. Урьдчилгаагаар тодорхойлж төлөх
3. Захиргааны аргаар тодорхойлж төлөх
Татварын хуулинд санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хувийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор жилийн эцсийн тайланг дараа оны 2 сарын 10ны дотор харьяалагдах татварын албанд тушааж албан татварын жилийн эцсийн тооцоог хийж байхаар тооцсон байдаг.