Татвар Лекц 1
Лекц 1
Татварын бүртгэлийн үндсэн ойлголт
- Татвар түүний ангилал
- Татварын бүртгэлийн зорилго бүртгэл хөтлөх үе шат
- Татварын бүртгэлийн үндсэн ойлголт
Татвар нь макро эдийн засгийн зохицуулалтын хэрэгсэл бөгөөд нийгмийн гишүүд нь өөрөө татвараа тодорхойлон төлөх зарчимд тулгуурлан иргэний болон татвар төлөгчийн үүргээ биелүүлдэг систем билээ. Монгол улсын татварын тогтолцоо нь 3 хэсгээс бүрдэнэ.
1. Албан татвар
2. Хураамж
3. Төлбөр
Хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого эд хөрөнгө бараа үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ноогдуулж хариу төлбөргүйгээр улс орон нутгийн төсөвт оруулж буй мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Төрийн зохих байгууллагаас хувь хүн хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүрт нь улсын төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ. Хураамж нь төрийн зохих байгууллагаас эрх олгох эрх олгохтой холбогдсон баримж бичиг олгох буюу бүртгэх гэрээ хэлцэл баримт бичгийг гэрчлэн нотлох иргэний бүртгэл хийхэд иргэн хуулийн этгээдээс төлж буй мөнгөн хөрөнгө юм.
Төлбөр гэдэг нь төрийн өмчийн газар түүнчлэн газрын хэвлий эрдэс баялаг ой мод ургамал рашаан ус ашигласны агаар ус хөрс бохирдуулсны ан амьтан агнуулсны төлөө хувь хүн хуулийн этгээдээс авч улсын болон орон нутгийн төсөвт эсвэл тусгай зориулалтын санд төвлөрүүлж буй мөнгө юм.
Албан татварыг шууд болон шууд бус гэж ангилна. Шууд татварыг хувь хүн хуулийн этгээдийн ашигийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно. ХХОАТ хөрөнгийн АТ НДШ зэрэг юм. Харин шууд бус татварыг хувь хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамааран тодорхой нэрийн бараа үйлчилгээний нэр төрөлд тогтооно. Шууд бус татвар нь бараа үйлчилгээний үнэнд багтсан байдаг бөгөөд татвар төлөгч нь бараа үйлчилгээг худалдан авагч хэрэглэгч байна. Тухайлбал НӨАТ онцгой АТ гаалийн АТ зэрэг болно.
Татварын удирдлагын түвшингөөр нь улсын болон орон нутгийн гэж ангилна.
Татварыг ноогдуулж буй эх үүсвэрээс нь хамааруулан
- Орлогын
- Хөрөнгийн
- Хэрэглээний
Татварыг төлөгч сүбектээс нь хамааруулан
- Хувь хүний татвар
- Аж ахуй нэгжийн татвар
- Зэрэгцсэн татвар гэж ангилна.
Тодорхой төрлийн татварын харилцааг татварын ерөнхий хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна. Тодорхой төрлийн татвар нь улсын болон орон нутгийн татварын аль нэгэнд хамаарна. Улсын их хурал Засгийн газраас хувь хэмжээг тогтоосон бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх дараах татварууд нь улсын татварт хамаарна. Үүнд
1. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
2. Гаалийн албан татвар
3. Нэмэгдсэн өртгийн албан татвар
4. Онцгой албан татвар
5. Авто бензин дизелийн түлшний албан татвар
6. Ашигт малтмал нөөц ашигласны албан татвар
7. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
8. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр
Улсын их хурал Засгийн газар нийслэл сум дүүргийн ИТХ-аас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг эсвэл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх татвар нь орон нутагт хамаарна.
1. Хувь хүний орлогын албан татвар
2. Орлогыг тухай бүр тодорхойлох боломжгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ
3. Үл хөдлөх эд хөрөнгийн орлогын албан татвар
4. Улсын тэмдэгтийн хураамж --
5. Ус рашаан нөөц ашигласны төлбөр
6. Авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар
7. Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
8. Байгалийн ургамал ашигласны төлбөр
9. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
10. Агнуурын нөөц ашигласны төлбөр /ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамж/
11. Газрын төлбөр
12. Ойгоос хэрэглээний мод түлээ бэлтгэж ашигласны төлбөр
13. Бууны АТ
14. Нийслэл хотын АТ
15. Нохойны албан татвар
16. Өв залгамжлал бэлэглэлийн албан татвар
Орлогын албан татвар нь хувь хүн хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны орлогод хувь хүний хөдөлмөр эрхлэлтийн орлогод шууд ноогдуулах татвар, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлогоос бүрдэнэ. Энэхүү татварын объект нь аж ахуй нэгж байгууллага хувь хүний бизнесийн үйл ажиллагааны орлого бөгөөд уг орлогоос хасагдах зардлуудыг нь хасч цэвэр орлогын дүнд татвар ногдуулна.Хөрөнгийн татвар нь аж ахуй нэгж байгууллага хувь хүний өмчилж буй хөрөнгөөс авч буй татвар юм.
Хэрэглээний татвар, НӨАТ, онцгой албан татвар, гаалийн албан татварууд орно.Хэрэглээний эдгээр татварууд нь тухайн бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг.Эцсийн хэрэглэгчид нь энэ татварыг төлдөг.