Олон улсын санхүү менежмент Лекц 1
Лекц – 1
Олон улсын санхүүгийн харилцааны байгууллагуудын бүтэц нь Олон улсын олон тооны байгууллагуудыг харуулдаг. Тэдний нэг хэсэг нь их хэмжээний бүрэн эрх болон нөөцтэй олон улсын валют зээл санхүүгийн харилцааны зохицуулалтыг хэрэгжүүлж байхад нөгөө хэсэг нь валют санхүүгийн бодлогоор зөвлөмж болон гэрээ боловсруулахаар ЗГ хоорондын хэлэлцүүлэгт зориулан хурлыг төлөөлж байхад бусад хэсэг нь валют санхүүгийн болон эдийн засгийн бүхий л цогц асуудлаар эрдэм шинжилгээ болон статистик мэдээ цуглуулах ажлыг хийж байдаг.Олон улсын санхүүгийн байгууллагын үүсэл нь дараах шалтгаантай.
1. Улс үндэстэн хил хязгаараас давж үндэстэн дамнасан карпораци болон үндэстэн дамнасан банк болж өөрчлөгдөн АА –н амьдралын глобалчлал /дэлхийчлэл/ хүчтэй болсон.
2. Дэлхийн эдийн засгийн хүрээнд валют санхүүгийн бодлогын харилцаа улс хоорондын зохицуулалт хөгжиж байгаа.
3. Дэлхийн валютын систем зээл үнэт цаас алтны зах зээлийг оролцуулан эдийн засгийн тогтворгүй байгаа асуудлыг хамтарч шийдвэрлэх шаардалага гарсан.
Олон улсын санхүүгийн байгууллагууд дараах зорилгыг тавьдаг.
1. Дэлхийн эдийн засгийн болон олон улсын санхүүгийн байдлыг тогтворжуулах зорилгоор дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх.
2. Улс хоорондын валют санхүүгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх
3. Дэлхийн валют санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх
Олон улсын валютын сан
Энэ бол төлбөрийн балансын алдагдалд орсон валютын хүндрэлтэй байгаа гишүүн орнуудад гадаад валютаар дунд болон богино хугацааны зээл олгох замаар санхүүгийн тусламж үзүүлдэг байгууллага юм.Олон улсын валютын сан нь НҮБ-ын төрөлжсөн статустай бөгөөд дэлхийн валютын сангийн үндсэн байгууллага болно. Олон улсын валютын сан нь 1944.07.01 ны АНУ-н Нью Гемпшир мужийн Бреттон вуудс хотод болсон НҮБ-н олон улсын валютын сангийн бага хурлаар батлагдсан 182 орон гишүүнээр элссэн.
Дэлхийн банк түүний бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа
Дэлхийн банк нь анх 1944 онд АНУ-н Бреттонвуудс хотод байгуулагдсан.Нэгдсэн үндэсний байгууллагын санхүүгийн мэргэшсэн байгууллага бөгөөд түүний бүтэц бүрэлдэхүүнд нягт холбоотой ажилладаг 5-н байгууллагаас бүрддэг. Үүнд
- Олон улсын шинэчлэл хөгжлийн банк
- Олон улсын хөгжлийн ассоциаци /нэгдэл/
- Олон улсын санхүүгий карпораци
- Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг
- Хөрөнгө оруулалтын маргааныг зохицуулах олон улсын төв зэрэг байгууллага орно.
Олон улсын шинэчлэл хөгжлийн банк нь дундаж орлого бүхий орнууд болон буурай хөгжилтэй боловч эдийн засгийн чадвартай орнуудад зээл олгож эдийн засгийн өсөлтөд нь туслалцаа үзүүлдэг.
Олон улсын хөгжлийн ассоцаци нь дэлхийн банкнаас явуулж байгаа ядуурлыг бууруулах үйл ажиллагаа нь голлох үүрэггүйцэтгэдэг ба нэн ядуу орнуудад тэдэнд хүүгүй зээл олгохын зэрэгцээ бусад үйлчилгээ үзүүлнэ. Олон улсын хөгжлийн ассоциациын эх үүсвэрийн ихэнх нь дэлхийн банкны гишүүн хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудаас хандиваар бүрдэнэ.
Олон улсын санхүүгийн кордораци нь хувийн секторыг бэхжүүлж хөгжиж байгаа орнуудын эдийн засагт хувийн хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор оруулдаг.Энэ нь хвуийн хөрөнгө оруулагчтай түншлэн хөгжиж байгаа орнуудын ААН-д зээл олгохоос гадна компанийн хувьцаанаас худалдах зорилгоор тэдэнд хөрөнгө оруулдаг.
Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлаг нь хөгжиж байгаа орнуудад шууд хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор шууд туслалцаа үзүүлдэг.Хөгжиж байгаа орнуудад гадаадын хөрөнгө оруулалтын явцыг идэвхижүүлэхийн тулд арилжааны бус эрсдлийн улмаас бий болох алдагдлаас сэргийлэх баталгааг хөрөнгө оруулагчдад гаргаж өгдөг байгууллага юм.
Энэ нь хөгжиж байгаа орнуудын ЗГ-т гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгч гадаадын хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээллийг түгээх амжилтанд тенхикийн туслалцаа үзүүлдэг.
Хөрөнгө оруулалтын маргааны зохицуулах олон улсын төв нь хөрөнгө оруулалтын талаар гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн орны хооронд үүссэн маргаантай асуудлыг зохицуулах уг асуудлыг арбитрын аргаар шийдвэрлэн зохицуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.Дэлхийн банк нь өөрийн гишүүн орнуудад дараах төрлийн тусламж үзүүлдэг.
1. Суурь боловсрол Эрүүл мэндийг хамгаалах Хөгжүүлэх замаар хөрөнгө оруулах
2. Байгаль орчны хамгаалах
3. Хувийн хэвшлийн хөгжлийг хөхүүлэн дэмжих
4. Засгийн газраас үзүүлж байгаа үйлчилгээг чанартай үр ашигтай ил тод байх чадварыг нь бэхжүүлэх
5. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хөгжүүлэх шаардагдаж шинэчлэлийг дэмжих замаар хөрөнгө оруулалт болон урт хугацааны төлөвлөлтөнд таатай нөхцөлийг бий болгох
6. Ядуурлыг бууруулах үйл явцын гол хөшүүрэг болох нийгэмийн хөгжил засаглалын оролцоо бүтцийг хөгжүүлэхэд дэмжих