Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 1
ЛЕКЦ
1
Зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх хөрөнгө оруулалтын
харилцааны агуулга ба үүрэг
Хөрөнгө оруулалт гэдэг нь
нийгмийн эерэг үр дүнд хүрэх, үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагааны обьектод
оруулж байгаа мөнгөн хөрөнгө, банкны тусгай хадгалалмж, хувь оролцоо, хувьцаа
ба үнэт цаас, технологи, машин тоног төхөөрөмж, лиценц түүний дотроос барааны
тэмдэг, зээл бусад хөрөнгө болон хөрөнгийн эрх, оюуны үнэт зүйлийг ойлгоно.
Хөрөнгө оруулатын
харилцааны нэг онцлог бол уг харилцаанд өөр өөрийн зорилго, эрх үүрэг бүхий
олон субьектууд оролцдог, тэр субьектуудын үйл ажиллагааг эцсийн үр дүнд
төвлөрүүлэн зангидаж, төлөвлөх, удирдах шаардлага асар өндөр байдаг явдал юм.
Санхүүгийн активуудыг нөхөн
хэрэгсэл буюу цүнхний хөрөнгө оруулалт, үндсэн ба эргэлтийн фондыг нөхөх, бий
болгох, хангах капиталыг бүрдүүлэгч хөрөнгө оруулалт нь өөр хоорондоо ялгаатай.
Капиталыг бүрдүүлэгч хөрөнгө оруулалт нь пүүс компаниудын тоног төхөөрөмжийг
шинээр тоноглох ба шинэчлэх, өргөтгөл, барилга байгууламжинд зайлшгүй
шаардлагатай хөрөнгө юм.
Түүнчлэн аж ахуй нэгжийн
хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай эргэлтийн хөрөнгийн өсөлт ба их барилгын
бэлтгэлийн зардлыг үүнд бас хамааруулан авч үздэг. Дээрх ангилалтын зэрэгцээ
хөрөнгө оруулагчдыг сонгох, хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг үнэлэх арга
зүйн стандарт зөвлөмж болон эдийн засгийн зарим ном, сурах бичгүүдэд хөрөнгө
оруулалтыг санхүүгийн, бодит буюу шууд, оюуны хөрөнгө оруулалт гэж ангилна.
Санхүүгийн
хөрөнгө оруулалт гэж
хувийн болон улсын компаниудын гаргасан хувьцаа ба облигаци, бусад үнэт цаасанд
хөрөнгө оруулахыг хэлнэ.
Бодит
хөрөнгө оруулалт гэж
хувийн болон улсын компанийн ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил
үйлчилгээ, үндсэн ба эргэлтийн капиталд хөрөнгө оруулахыг хэлнэ.
Оюуны
хөрөнгө оруулалт гэж
эрдэм шинжилгээ- судалгаа, туршилт – зохион бүтээлийн шинжлэх ухааны
боловсруулалт, лиценц, ноу – хау зэрэгт хөрөнгө оруулахыг хэлнэ.
Бодит хөрөнгө оруулалт 2 хэсгээс бүрдэнэ.
1.
Үндсэн
капиталд хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл шинэ барилга,
өргөтгөл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, компьютер, үйлдвэрлэлийн зориулалттай
барилга зэрэг үйлдвэрлэлийн капитал баялагийг шинээр олж авахад чиглэгдсэн
хөрөнгө.
2.
Үйлдвэрлэлийн
процесст ашиглагдах ёстой, борлуулах зориулалттгүй, бараа таваар буюу өөртөө
хуримтлуулсан түүхий эд материалын нөөц зэрэг бараа материалын нөөцөд зориулсан
хөрөнгө юм.
Хөрөнгө
оруулалтын субьект нь: шинэ
бүтээгдэхүүн гаргах, шинэ технологи гаргах болон үүнтэй нэг адил зорилгоор,
өөрийн үйлдвэрлэлийн хөгжилд хөрөнгө оруулалтыг ашиглаж байгаа байгууллагууд
юм. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн субьект нь хөрөнгө оруулагч,
захиалагч, ажил гүйцэтгэгч ба обьектын ашиглагч байна.
Хөрөнгө
оруулагч гэж
өөрийн, зээлийн болон дайчилсан хөрөнгийг оруулж байгаа буюу хөрөнгө оруулалтыг
гүйцэтгэж байгаа, түүний ашиглах зорилгыг хангаж байгаа субъект юм.
Захиалагч
гэж
төслийг шууд хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүх үйл ажиллагааг эрх зүйн хязгаарын
хүрээнд хэрэгжүүлэхийг хөрөнгө оруулагчдад зөвшөөрч байгаа субьект юм.
захиалагч нь өөрөө хөрөнгө оуулагч байж болно.
Объектын
ашиглагч буюу хэрэглэгч бол
ямар нэг хуулийн болон биет этгээд байж болно. Түүнчлэн хөрөнгө оруулагчта
байгуулсан гэрээнд заасан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны объектыг бий
болгох, ашиглах үүрэг бүхий төрийн болон орон нутгийн үйлдвэрүүд, гадаад улсы
орнууд ба олон улсын байгууллагууд орно.
Хөрөнгөр
оруулатын объет гэдэгт:
- Шинэ бүтээгдэхүүн
үйлдвэрлэх ба шинэ үйлчилгээ үзүүлэх зориулалттай томоохон барилга байшин,
байгууламж, үйлдвэрлэлийн өргөтгөл болон шинэчлэлт
- Нэг бодлого зорилт,
хөтөлбөрийг шийдэх чиглэл бүхий шинэчилж байгаа объектын иж бүрэн барилга
байгууламж, энэ тохиолдолд хөрөнгө оруулж байгаа объектод улсын болон орон
нутгийн бүх түвшний хөрөнгө оруулалтын хөтөлбөр
- Ажиллах байгаа пүүс
компани, байгууллагын хүрээн дэх үйлдвэрлэлийн талбарт бүтээж байгаа шинэ бараа
бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг тус тус ойлгоно.
Хөрөнгө
оруулалтын эх үүсвэрүүд нь:
1.
Өөрийн санхүүгийн
хэрэгсэл
– ашиг, хуримтлал, элэгдэл хорогдлын шимтгэл, даатгалын байгууллагаас хохирлын
нөхөн төлбөрт төлж байгаа төлбөр, бусад төрлийн активууд болон үндсэн фонд,
эдэлбэр газар, үйлдвэрлэлийн өөрийн өмч болон хувьцаа борлуулсны орлого, толгой
компани, санхүү аж үйлдвэрлэлийн бүлэглэлээс хуваарилж байгаа буцалтгүй
хөрөнгө, хандив тусламж ба бусад төлбөр зэрэг дайчлагдсан хөрөнгө орно.
2.
Төлөвлөсөн мөнгө – улс, орон
нугтгийн төсвөөс үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор буцалтгүй олгож байгаа
төлөвлөсөн мөнгө юм.
3.
Гадаадын
хөрөнгө оруулалт – хамтарсан үйлдвэрийн дүрмийн санд оруулсан санхүүгийн болон
бусад оролцоо, түүнчлэн олон улсын байгууллага ба, санхүүгийн институуд, өмчийн
янз бүрийн хэлбэрийн үйлдвэр аж ахуйн газар, байгууллагууд, улсын мөнгө
хэлбэрээрх шууд хөрөнгө оруулалт орно.
4.
Төрөл бүрийн
зээлийн хөрөнгө
- эргэн төлөгдөх нөхцөлтэй олгож байгаа
улсын зээл, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл, бондын зээллэг, банк болон хөрөнгө
оруулалтын институдын зээл, вексель ба бусад хээргсэл орно.
5.
Үнэт цаасны зах
зээлээс татах хөрөнгө
– үнэт цаасны багцаарх хөрөнгө оруулалт, санхүүгийн лизинг гэх мэт.