Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 15


ЛЕКЦ 15
Бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулахад нөлөөлсөн
хөрөнгө оруулалтын шинжилгээ
Бүтээгдэхүүний өөрийн өртөг гэдэг нь үйлдвэрлэсэн ба борлуулсан бүтээгдэхүүний хөдөлмөр, материал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, санхүүгийн нөөцүүд, тэдгээрийн норм ба нормативын үндсэн дээр тооцоолсон өртгийн үнэлгээ юм.
Бүтээгдэхүүний нормативт өөрийн өртөгт түүхий эд материал, байгалийн нөөц, иж бүрдэх хийц хэсэг, хагас боловруулсан зүйлс, түлш эрчим хүч, цалин хөлсний сан, нийгмийн даатгалын шимтгэл болон үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдол, материаллаг бус актив, багатай үнэтэй түргэн элэгдэл зүй ба бусад зардал зэрэг өртгийн үнэлгээгээр илэрхийлэгдсэн нормативт зардлууд багтана.
Орчин үед бүтээгдэхүүний нормативт өөрийн өртөг нь пүүс компанийн аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлсөн хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн үр ашгийг үнэлэх, аж ахуйн үр ашгийн удирдлагын нормативын системийг илүү өргөн ашиглах төлөвтэй байна.
Зардлын удирдлагын нормативын системийн тухайд гэвэл төлөвлөлт, нормативын системийн тухайд гэвэл төлөвлөлт, нормчлол, калькуляци зохиолт ба бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлын эдийн засгийн шинжилгээг явуулах, эдгээр зардлын нормативт хэмжээтэй нь гүйцэтгэлийн түвшинг зэрэгцүүлэ замаар хяналт тавих зэрэг үйл ажиллагааны зорилгод тохирсон систем юм. Зардлыг удирдах нормативын системд дараах зүйлүүд багтдаг. Үүнд:
Ø  Түүхий эд материал, түлш эрчим хүчний нөөц, нийгмийн даатгалын шимтгэлийг багтаасан цалин хөлсний зардал, элэгдэл хорогдлоор тооцсон үйлдвэрлэлийн үндсэн капиталын зардал, материаллаг бус актив, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл, түүнчлэн компанийн үйлдвэрлэн гаргаж байгаа тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний бусад зардлуудын норм ба норматив
Ø  Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүний болон хариуцлагын төв, нийт пүүс компанийн хэмжээнд норм ба нормативын үндсэн дээр калькуляцийн статьяаг бүтээгдэхүүний өөрийн өртгийн зардлын элементүүдээр төлөвлөх
Ø  Норм, нормативын үндэслэл ба бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулсан зардлыг тусгах
Ø  Норм ба нормативын үндсэн дээр калькуляцийн статьягаар бүтээгдэхүүний нормативт өөрийн өртгийн калькуляцийг зохиох\
Ø  Нормативт ба гүйцэтгэлийн зардал, түүнчлэн нормоос хэлбэлзсэн хэлбэлзлийг нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах
Ø  Бүтээгдэхүүний өөрийн өртгийн бүрдэлт ба санхүүгийн үр дүнгийн явцад шууд оролцох зорилгоор хариуцлагын төвүүд ба үүссэн нэгж хэсгүүдээр нь гүйцэтгэлийн зардлын норм ба нормативаас хэлбэлзсэн хэлбэлзлийг тодорхойлох
Ø  Ашгийн нэмэгдүүлэх ба бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, аж ахуйн додтоод нөөц бололцоог илрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийн нормативаас хэлбэлзсэн гүйцэтгэлийн зардлын хэлбэлзэлд нөлөөлсөн техник- эдийн засгийн хүчин зүйлүүдийн нөлөөллийг тодорхойлох зорилгоор бүтээгдэхүүний өөрийн өртгийн эдийн засгийн шижилгээг хийх зэрэг болно.
Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн салбар ба технологийн онцлог нь зардлын бүртгэлийн нормативын аргыг сонгоход хүргэдэг. Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичгүүдэд нормативт зардлын бүртгэлийн зохион байгуулалтын гурван загвар ба хувилбарыг авч үзсэн байдаг. Үүнд:
1.      Нормативт зардлаар бүртгэх – энэ тохиолдолд бодит зардлыг дараах тэнцэтгэлийг ашиглан тодлорхойлно.
Үйлдвэрлэлийн бодит зардал  үйлдвэрлэлийн норматив зардал + Нормативт зардлаас хэлбэлзсэн хэлбэлзэл
Энэ хувилбарын үед бүртгэл нь тайлант оны эцэст нэгтгэн дүгнэсэн нормативт зардал ба түүний үүсэж хуримтлагдсан хэмжээгээр зардлын норм ба нормативаас хэлбэлзсэн бүх хэлбэлзлийн урьдчилсан нөхцлийг үндэслэнэ.
2.      Гүйцэтгэлийн ба нормативт зардлаар зэрэг бүртгэх: энэ тохиолдолд нормативт зардлаас хэлбэлзсэн хэлбэлзлийг дараах тэнцэтгэлийг ашиглан тооцоолно.
Бодит зардал – норматив зардал = хэлбэлзэл /+,-/
Энэ хувилбарын үед гүйцэтгэлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гүйцэтгэлийн зардлаар нь тооцох, гүйцэтгэлээр үйлдвэрлэлд оруулсан бүтээгдэхүүнийг нормативт зардлаар нь тооцох гэсэн хоёр хувилбараар зардлыг бүртгэлд тусгадаг.
3.      Энэ хувилбарын үед бэлэн бүтээгдэхүүний гүйцэтгэлийн өөрийн өртгийн тооцооллын хоёр аргыг ашигладаг. Нэгдүгээр аргыг ашиглах үед тооцооллыг дараах дэс дарааллаар хийнэ. Үүнд:
Ø  Бүтээгдэхүүний нормативт өөрийн өртгийг тооцоолно.
Ø  Үйлдвэрлэлд оруулсан бүтээгдэхүүнд ногдож буй зардлын нормативт өөрийн өртөг ба дуусаагүй үйлдвэрлэлийн үлэгдлийн өөрчлөлттэй холбоотой бэлэн бүтээгдэхүүний нормативт өөрийн өртгийн хоорондын ялгааг тодорхойлох
Ø  Бүтээгдэхүүний гүйцэтгэлийн өөрийн өртгийн нормативаас хэлбэлзсэн хэлбэлзлийг илэрхийлэх
Ø  Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой гүйцэтгэлийн ба нормативт зардлын хоорондын хэлбэлзэл, бэлэн бүтээгдэхүүний нормативт өөрийн өртгийн өөрчлөлт болох бэлэн бүтээгдэхүүний гүцэтгэлийн өөрийн өртгийг тооцоолох зэрэг болно.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт