Хөрөнгө оруулалтын шинжилгээ Лекц 14


ЛЕКЦ 14
Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлсний дүнд буй болсон хөрөнгө оруулалтын үр ашигийн шинжилгээ
Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үр ашгийн үзүүлэлтэд нөлөөлсөн хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн нөлөөллийн шинжилгээнд дараах үзүүлэлтүүдийн ашигладаг. Үүнд:
1.      Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлж буй салбарт ашиглаж байгаа үндсэн капиталын ашигт ажиллагаатай харьцуулсан, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын ашигт ажиллагааны өсөлтийн үзүүлэлт юм. Үүнийг дараах томьёогоор тус тус тооцоолно.
-       Орлогын үзүүлэлт
-       Цэвэр орлогын үзүүлэлт
-       Ашгийн үзүүлэлт
-       Цэвэр ашгийн үзүүлэлт
- хөрөнгө оруулалт ба инновацийн төслийн хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын нийт дүн, төгрөгөөр
- хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлснээр буй болсон орлого, цэвэр орлого ба ашиг, цэвэр ашгийн өсөлт, төгрөгөөр
2.      Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлэх хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа үндсэн капитал, материаллаг бус актив ба үйлдвэрлэлийн нөөцүүдийн нөхөн төлөгдөх хугацаатай харьцуулсан, уг төслийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөж хугацааны өөрчлөлтийн үзүүлэлт. Үүнийг дараах томъёогоор тус тус тооцоолно.
-       Орлогын үзүүлэлт
-       Цэвэр орлогын үзүүлэлт
-       Ашгийн үзүүлэлт
*100
-       Цэвэр ашигийн үзүүлэлт
зэрэг болно:
- хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын нийт дүн, төгрөгөөр
- хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлснээр буй болсон орлого, цэвэр орлого ба ашиг, цэвэр ашгийн өсөлт, төгрөгөөр
3.      Хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлж байгаа салбарын бүтээгдэхүүний 1 төгрөгт ногдох ашиглаж буй тоног төхөөрөмж ба барилга байшингийн зардлын бууралтын үзүүлэлт. Үүнийг дараах томьёогоор тооцоолно.

ба – хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлэх хүртэлх ба хэрэгжүүлсний дараах үед ашиглаж байгаа тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн барилга байшингийн зардал, төгрөгөөр
ба нь – хөрөнгө оруулалт ба инновацийн төслийг хэрэгжүүлсний дараах тооцооллын үед хамаарах тодорхой нэг төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, биет нэгжээр
Энэ хэсэгт хөрөнгө оруулалт ба инновацийн тодорхой төслийг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, санхүү ба хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээний харьцуулсан үзүүлэлтүүдийн тооцооллын арга зүйг авч үзлээ.
Гэвч энэ нь хөрөнгө оруулалт ба инновацийн төсөлд нөлөөлсөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үйлдвэрлэл, санхүү, хөрөнгө оруулалтын үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг бүрэн судалхад хангалтгүй юм. Үүний тулд хөрөнгө оруулалт ба инновацийн бүх арга хэмжээний үр ашгийн нэгдсэн үзүүлэлтийг урьдчилан тооцох шаардлагатай:
Үүний дараа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны үйлдвэрлэл, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийн өөрчлөлтөнд хөрөнгө оруулалт ба инновацийн үр ашгийн нөлөөллийг тодорхойлох нь зохимжтой юм.

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт