Бизнесийн харилцаа Лекц 14
ЛЕКЦ
14
Бизнес
төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөг боловсруулах шаардлага
Бизнес төлөвлөгөө гэдэг нь компанийн стратеги,
зорилтыг тодорхойлдог ба компанийн үйл ажиллагаагаа эрхлэх бүтэц, зохион
байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар,
санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр
авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан
баримт юм
Бизнес төлөвлөгөө боловсруулах үндсэн 4
шалтгаан байна:
-
Болзошгүй
асуудлыг урьдчилан харж илрүүлэх
-
Хөрөнгө
оруулагчдыг татах
-
Тухайн байгууллагатай танилцах
-
Удирдлага
болон хяналтын хэрэгсэл
Бизнес төлөвлөгөөний үүрэг :
-
Бизнесийн стратегийг боловсруулахад ашиглах
-
Төлөвлөлт
-
Хөрөнгө
оруулалт татах
-
Байгууллагын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
үйлдвэрлэлд хувь хөрөнгөө эсвэл өөрийн технологио нийлүүлэн хамтран ажиллахыг
сонирхож буй этгээдүүдийг татах
Шаардлага:
1.
Тодорхой байх
-
Энгийн
бөгөөд ойлгомжтой бичнэ
-
Нэг
өгүүлбэрт хэт олон санаа илэрхийлэх шаардлагагүй
-
Өөрийн
санаа бодлоо цэгцтэй гаргаж өгнө
-
Тохиромжгүй
ишлэл хэрэглэхгүй байх
-
Шаардлагатай
хэсэгт график, хүснэгт диаграм оруулж өгөх
2. Товч байх
3.
Бүлэг хэсэг нь уялдаа холбоотой байх
4. Үнэн зөв
5. Тоо баримтаар баталгаажсан байх
Бизнес эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ
бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас!
o
Өөрийн
бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
o
Таны
бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх
мэдээллийг цуглуул.
o
Эмхэтгэн
нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул
o
Бизнесийнхээ
онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь
ашигтай.
o
Төлөвлөгөөгөө
анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслана.
o
Таны
төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай хүчин зүйлс орсон
эсэхийг шалга.
1.
1.Шинэлэг
бүтээлч санаа байх
2.
Хэрэгжүүлүүлэх
боломжтой оновчтой шийдэл
3.
3.Эдийн
засгийн үр ашиг
4.
Удирдлагын
болон мэргэжлийн ур чадвар
5.
5.Үйл
ажиллагааны төлөвлөгөө