Бизнесийн харилцаа Лекц 13
ЛЕКЦ
13
Нягтлан
бодох бүртгэл
нэгж байгуулагийн аж ахуйн үйл ажиллагаа ,
түүний үр дүнг мөнгөн дүнгээр хураангуйлан нэгтгэж тасралтгүй бүртгэж харуулна.
Аж ахуйн үйл ажиллагааг НББ тусгахдаа заавал хууль ёсны баримтыг үндэслэнэ. Зах
зээлийн эдийн засагт шилжсэнээр НББ-ийг бүртгэх арга хэлбэр улам бүр
боловсронгуй болж , бүртгэх зүйлийн хэмжээ төрөл нарийсч байгаа.
Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн хэсгүүд:
1.
Санхүүгийн бүртгэл
2.
Зардлын бүртгэл
3.
Удирдлагын бүртгэл
Санхүүгийн болон зардал. Удирдлагын бүртгэл
хоорондоо ялгагдах хэд хэдэн онцлогтой байдаг.
1. Мэдээллийн
агуулгаараа
2.
Мэдээллийн зориулалтаараа
3.
Удирдлагын шийдвэр гаргалтад ашиглагдах байдлаараа
2.
Мэдээлэл боловсруулах хугацаагаараа
3.
Мэдээллийн хэрэглэгдэх шинж чанараараа
Нягтлан бодох бүртгэлийг хэрэгжүүлж байгаа
обьектоос нь хамааран
-
Бизнесийн
байгуулагийн
-
Ашгийн
бус байгууллагын гэж ялган авч үзнэ болно.
Мөн НББ – ийн дараах байдлаар тодорхойлж
болно. Үүнд нягтлан бодох тодорхойлолт гэдэг нь:
-
Хязгаарлагдмал
нөөцийг үр ашигтай зарцуулахын тулд аж ахуйн нэгжийг хэрэгцээт мэдээллээр нь
хангах үйл явц юм .
-
Эдийн
засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлж , ангилж , нэгтгэн
дүгнэж үр дүнг тодорхойлох үйл явц юм.
-
Аж
ахуйн нэгж байгуулагийн талаарх эдийн засгийн мэдээллийг цуглуулж , сонирхогч
этгээдэд хүргэх үйл ажиллагаа юм.
Эндээс үзэхэд нягтлан бодох бүртгэл нь эдийн
засгийн тоон мэдээллийг танин мэдэж , мөнгөн нэгжээр илэрхийлж боловсруулан
мэдээлэл хэрэглэгчдийг оновчтой дүгнэлт шийдвэр гаргах боломжоор хангадаг бүхэл
бүтэн мэдээллийн систем юм. Энэ утгаараа нягтлан бодох бүртгэл нь бизнесийн хэл
болно.
Бүртгэлийн мэдээлэл хэрэглэгчид гэж мэдээлэл
сонирхож түүнийг ашиглан шийдвэрээ гаргадаг байгуулага , хувь хүмүүсийг хэлнэ.
2. НББ-ийн мэдээлэл , мэдээллийн хэрэглэгчид :
- Дотоод хэрэглэгч
Удирдлага: Бизнесийг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэх
хариуцлагийг хүлээсэн ААН-н удирдлага нь байгуулагийн хүрээнд гаргах бүх
шийдвэрийн үндэс болгож санхүүгийн тайланг ашигладаг.
-Албан хаагчид , ажилчид буюу хамт олон :
Ажилчин бүр өөрийн ажиллаж байгаа байгуулагийн төлөв байдалд санаа тавьж
өөрсдийн өнөөгийн болон цаашдын санхүүгийн боломжийг сонирхдог тул дотоодын
хэрэглэгч болдог.
- Гадаад хэрэглэгч
Хөрөнгө оруулагчид : Хөрөнгө оруулагчид нь аль салбарт хөрөнгө оруулах
эсвэл хөрөнгө татах тухай шийдвэрээ гаргахад санхүүгийн тайлан гол мэдээлэл нь
болдог.
-
Банк
зээлдүүлэгчид : Банк болон зээлдэгч нь олгосон зээлийг төлөх чадвартай эсэхийг
бүртгэлийн мэдээллийг ашиглаж шийдвэрээ гаргадаг.
-
Бэлтгэн
нийлүүлэгч , худалдан авагч буюу харилцагчид :
Тухайн байгуулагын санхүүгийн чадавхи болон
ирээдүйн өсөх боломж зэргийг НББ-ийн мэдээллээс авч харилцах эсэх шийдвэрээ
гаргана.
-
Төрийн
байгуулагууд болон буюу төр засгийн албанд : ААН-ын төрд төлж буй татварын тухай
мэдээллийг тайлангаас авах боломжтой.
-
Бусад
байгуулага хүмүүс: эдгээрт санхүү , гааль , хуулийн байгуулага, хөрөнгийн бирж
, үйлдвэрчний эвлэл аудитын газар , эдийн засагчид , судалгаа , зөвлөгөө
өгөгчид өөрийн чиглэл чиглэлийнхээ мэдээллийг бүртгэлийн мэдээллээс авах
боломжтой . Бүртгэлийн мэдээлэлд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас
эхлээд санхүүгийн тайлан хүртэлх бүхий мэдээлэл багтдаг.Хамгийн түгээмэл
мэдээлэл нь санхүүгийн тайлан юм.
Мэдээлэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
1. Аудитын систем нэвтрүүлэх
2. Олон улсын бүртгэлийн стандарт нэвтрүүлэх
3. Хууль тогтоомж гаргах
3. НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн
зарчмууд
Нягтлан бодох бүртгэлийн зарчмууд нь улс орон бүрт харилцан адилгүй
боловч өргөн дэлгэр ашиглагддаг хэд хэдэн зарчим байдаг GAAP
1. 2 талт
зарчим - Dual aspect principle
2. Мөнгөөр
илэрхийлэгдэх зарчим – Money measurement principle
3.
Бие даасан байх зарчим – Bussines entity princible
4. Үл тасалдах зарчим – Going
concern princible
5.
Өртгийн зарчим – Cost princible
6. Бодитой
байх зарчим – Objectivetyprincible
7. Жинхэнэ
хэрэгжилтийн зарчим – Realization princible
8. Материаллаг
зарчим – Materiality princible
9. Уялдаат
зарчим – Matching princible
10. Бүртгэлийн
цаг хугацааны зарчим – The period princible
11. Тодруулгийн
зарчим - Full disclosure
princible
12. Тогтвортой
байх зарчим – Consistency princible
13. Болгоомжлолын
буюу консерватизмын зарчим – Convervatism
Нягтлан бодох бүртгэлийн систем
Нягтлан бодох бүртгэлийн систем нь маш хялбар
байх ёстой. Та өөрийнхөө НББ-ийн тайлангийн дурын шаардлагатай мэдээллээ олох
боломжтой байхаас хэтрэхгүй байх ёстой. Хэтэрхий их хэмжээний мэдээлэл бүхий
НББ-ийн систем нь ерөнхийдөө төвөгтэй байхын зэрэгцээ түүнийг хөтлэхөд ихээхэн
цаг шаардагдах болно.
НББ-ийн систем нь дараах хэсгүүдээс тогтоно.
-
Хэрэглэгчдийн
тооцооны дэвтэр
-
Нягтлан
бодох ерөнхий дэвтэр
-
Нягтлан
бодох урьдчилсан баланс
-
Ашиг
ба алдагдлын тайлан
-
Баланс
1.
Хэрэглэгчдийн тооцооны дэвтэр :
Хэрэв бараагаа зээлээр борлуулдаг бол худалдан авагч бүрээс авах мөнгөө
хэрэглэгчдийн тооцооны дэвтэрт бичигдэнэ. Худалдан авагч мөнгөө төлөх үед авсан
мөнгөнийхөө дүнг хэрэглэгчдийн тооцооны дэвтэрт болон нягтлан бодохын ерөнхий
дэвтрийн аль алинд нь бичнэ .
2. Нягтлан бодох еранхий дэвтэр: Нягтлан бодох
ерөнхий дэвтэр гэдэг бол бүртгэлийн системийн үндсэн хэсэг бөгөөд түүнд дараах
зүйлсийг бичдэг.
-
Үйлдвэрт
орж ирж байгаа бүх мөнгө ба тэдгээрийн ирж байгаа сувгууд үндсэндээ хийж байгаа
борлуулалтаас үрж ирдэг.
-
Үйлдвэрийн
газраас гарч байгаа мөнгө юунд зарцуулагдсан болох
3. Нягтлан бодохын Урьдчилсан баланс: Нягтлан
бодохын Урьдчилсан балансанд ерөнхий дэвтрийн бүх мэдээллийг буулгахын зэрэгцээ
бүртгэлийн бичвэрүүдийн зөв эсэхийг тулгаж үзнэ. Цаашдаа энд байгаа мэдээлийг
ашиг ба алдагдлын тайлан гаргах мөн эцсийн баланс гаргахад тус тус ашиглана.
4. Ашиг ба алдагдлын тайлан: Үйлдвэрийн газрын
санхүүгийн байдлыг тодорхойлохын тулд ашиг ба алдагдлын тайланг гаргадаг бөгөөд
үүндээ нягтлан бодохын урьдчилсан балансын мэдээллийг ашигладаг.
5. Баланс: Нягтлан бодохын Урьдчилсан баланс
гаргах үед авсан мэдээллийг ашиглан баланс гаргана. Балансад үйлдвэрийн газрын
бүх активууд болон пассивууд тусгагддаг бөгөөд энэ нь үйлдвэрийн газрын
санхүүгийн тогтвортой байдлыг тодорхойлох бололцоо олгоно
Хэрэглэгчдийн тооцооны дэвтэр
Хэрэв та барааг зээлээр өгдөг худалддаг бол
зээлээр өгсөн барааныхаа бүртгэлийн системийг хөтөл. Харилцагчиддаа зээлээр
өгсөн бичгээр үйлдсэн бүртгэл нь дараахь зүйлсийг мэдэх бололцоо олгодог.
1. Худалдан авагчдаас хэн нь танд өртэй
2. Худалдан авагч бүр танд хэдийн өртэй
3 . Худалдан авагчаас хэн нь мөнгөө цагт нь
эргүүлэн өгч байна.
Худалдан авагч тус бүрд нь хуудас юмуу тусгай
хэсэг гаргасан харилцагчдын тооцооны дэвтэр нээж хөтөл Үүнд дараах зүйлсийг
ашиглаж болно.
1. Худалдан авагч бүрт тусд нь гаргасан журнал
2. Хавтсанд үндсэн хуудас цааснууд
3. Хэрэв танд барааг их хэмжээгээр авдаг бол
хэдхэн худалдан авагч байдаг бол худалдан авагч бүрт зориулсан тусгай дэвтэр
Мөнгөн баримтууд : Бүртгэлийн систем хөтлөхийн
тулд мөнгө авсан буюу төлснийг баталгаажуулах шаардлага зайлшгүй
шаардлагатай.Мөнгөний дүнгээс шалтгаалахгүйгээр мөнгөн гүйлгээ бүр нь бичгээр
үйлдсэн баримтанд тусгагддаг. Үүнд :
1. Худалдан авагч нь бараа авах үед түүнд
өгсөн квитанц
2. Бараа материал түүхий эд худалдан авсан мөн
бусад зүйлд мөнгө зарцуулсан үед төлбөр төлсөн квитанц эсвэл падаан. Бичгээр
гаргасан баталгаа байхгүй үед гүйлгээг маш тодорхой бичиж тэмдэглэх болно. Энэ
тохиолдолд бичгээр хийсэн мэдээлэлд дараах зүйлс тусгагдана.
1. Хэлцлийг хэзээ хийсэн
2. Хэн хэний хооронд хэлцэл хийгдсэн
3. Хэлцлийн үеэр ямар үйлдлүүд гүйцэтгэгдсэн
4. ямар мөнгөн дүнтэй хэлцэл хийгдсэн