Татвар Лекц 13,14


Лекц – 13, 14
Хэрэглэгчийн төлбөр хурамжийн тухай
Нийгэмд хүмүүс төрөөсөө амьдрах, хөдөлмөрлөх эрхээ эдлэхийн тулд янз бүрийн үйлчилгээ авахын зэрэгцээ төрийн өмчийг ашиглах харилцаанд ордог. Нийгмийн энэ хэрэгцээ нь төр оршин байх шаардлагатайг харуулах бөгөөд төр нь өмчөө хэрэглүүлснийхээ төлөө, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчилгээний хөлс авах эрхтэй билээ. Иймээс ард түмэн бол төрөөс үйлчилгээ авдаг нийгмийн хэрэглэгч болно.
Төрийн өмч гэдгийг “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч ” мөн гэж Үндсэн хуулийн 6-р зүйлийн 2-т заасан байдаг. Нийгмийн өмч болсон эдгээр зүйлийг эзэмшиж ашиглахад хураамж, төлбөр авахтай  холбоотой төрийн дараах хуулиуд үйлчилж байна. Үүнд:
-          Ашигт малтмалын тухай
-          Газрын төлбөрийн тухай
-          Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
-          Агаарын бохирдлын төлбөрийн тухай
-          Ус бохирдуулсны төлбөрийн тухай
-          Тэмдэгтийн хураамжийн тухай
Хэрэглэгчийн төлбөр хураамжуудыг ерөнхийд нь хэрэглээтэй холбогдсон төлбөр хураамж, зохицуулах шинжтэй төлбөр хураамж гэж ангилж болно. Хэрэглээтэй холбогдсон төлбөрүүд нь :
-          Газар, зам гүүр, ус рашаан, ой мод, байгалийн нөөц ашиглахтай холбогдсон зөвшөрөл олгох, авах үйлчилгээ орно.
Зохицуулах шинжтэй төлбөрүүдэд:Засгийн газрын тодорхой үйл ажиллагаа, эдийн засгийн хүчин зүйлүүдийг зохицуулах бүртгэхүйл ажиллагаанд үндэслэдэг хураамжууд орно. Үүнд:
-          Гэрчилгээ, паспорт авах, шүүхээр асуудлаа шийдүүлэх, үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл авах гэх мэт.
Хэрэглэгчийн төлбөр хураамжууд төрийн үйлчилгээтэй холбоотой учир татварын зохицуулалт, хяналтын үүрэгтэй илүү уялдана. Иймээс төрийн үзүүлж буй үйлчилгээний хүрээгээр түүний мөн чанар тайлбарлагдана. Хэрэглэгчийн төлбөр, хураамжууд нь татвар төлөгчийн татвар ногдох орлогоос хасагдана.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай
Монгол улс нь 2006 оны 7-р сарын 08-нд шинэчлэлн найруулагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийг батлан мөрдөж байгаа бөгөөд 2010 оны 11 сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд тус хууль нь 11 бүлэг 66 зүйлтэй.  Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Гэрт: тус хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг бичиж ирэх
Монгол Улсын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлраараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч юм. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай
Энэ хууль нь:
Ø  Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай
Ø  Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай
Ø  Ойгоос  хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай
Ø  Ус, рашаан нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан.
Хуулийн зорилт нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах хууль, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн үйлчлэх хүрээ
·         Энэ хуулиар байгалийн ургамал, ус, ой, ан амьтаны нөөцийг ашигласны төлбөртэй холбогдсон  харилцааг зохицуулна.
·         Газар болон түүний хэвлийн нөөц ашигласны төлбөртэй холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.
Төлбөр төлөгч, түүнийг бүртгэх
·         Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна.
·         Байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
·         Сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан байгалийн нөөцийг ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагын талаарх мэдээллийг зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 10хоногийн дотор зохих шатны татварын албанд гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэнэ.
·         Дээрх 3-т заасан мэдээлэлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, байршил, ашиглах хугацаа, хэмжээ, тоног төхөөрөмийн хүчин чадал зэрэг шаардлагатай үзүүлэлтийг тусгана.
Төлбөр ногдох зүйл
1.
Ургамал ашигласны
Ø  Нэн ховор ургамал
Ø  Ховор ургамал
Ø  Элбэг ургамал
2.
Ус, рашаан нөөц ашигласны
Ø  Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус
Ø  Уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус
Ø  Эмчилгээ, сувилгаа, халаалт болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин
3.
Ойн нөөц ашигласны
Ø  Аливаа зориулалтаар ойгоос бэлтгэж ашигласан бүх төрлйин хэрэглээний мод, түлээнд төлбөр ногдуулна.
Ø  Ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна.
4.
Ан амьтаны нөөц ашигласны
Ø  Ахуйн зориулалтаар агнасан, барьсан
Ø  Үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан, барьсан
Ø  Тусгай зориулалтаар агнасан, барьсан /соёл, шинжлэх ухаан, тусгай төлбөртэй/

Popular posts from this blog

Бизнесийн харилцаа Лекц 1

Эрх зүй Лекц 1

Лекц14 Бизнесийн эрх зүйн харилцааны оролцогчдын эрхийн хамгаалалт